fbpx Хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой бусад нь барьцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
3 минут 25 секунд

Хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой бусад нь барьцаж байна

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүнд НПГ-аас 2022 оны сүүлчийн өдрүүдээр яллах дүгнэлтийг танилцуулжээ. Хүн тус бүрийнх 1000 давсан хуудастай яллах дүгнэлт болсон учраас цахимаар илгээж танилцуулсан байгаа юм. Яг одоо уг хэрэгт харьяалалт тогтоож, шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа гэх мэдээлэл байна.

Уг нь 83 хүний асуудал яригдаж байсан ч замын дундаас гурав нь сугараад үлдчихжээ. Тодруулбал, 2016-2021 оныг хүртэл Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар ажилласан Я.Сод-Эрдэнэ, 2016-2018 онд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж нарын хэргийг мөрдөх байгууллага, эсвэл прокурорын аль нэг дээр тусгаарлаад үлдээчихсэн байна.

Уг нь АТГ-аас Я.Сод-Эрдэнийг “Бэрэн групп”, “Инжир”, “Баруун баян транс” компаниудын зээлтэй, Г.Дөлгөөнийг “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Инжир”, Ганхүдэр орд”, “Болор шүр”, “Газ импорт”, “Бэрэн”, “Баруун баян транс” зэрэг компаниудын зээлтэй, Д.Ринчиндоржийг “Газ импорт”, “Ганхүдэр орд”, “Инжир”, “Пирамид орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” компаниудын зээлтэй холбогдуулж тус бүр Эрүүгийн хуулийн 22.1.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж , яллагдагчаар татаад байсан юм.

Тэгвэл эдгээр гурван хүнийг, тэр дундаа Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёрыг хэргээ тусгаарлуулаад үлдчихсэнд хамт шалгагдаж байсан Хөгжлийн банкны экс захирлууд, ТУЗ-ийн гишүүд ихэд дургүй байна. “...Яагаад, ямар шалтгаанаар яллагдагчаар татагдалгүй үлдчихэв ээ”, “...Ингэж үлдээд хэрэг нь замхрах уу” гэсэн олон асуултыг өөр хоорондоо тавьцгааж байна. Гэвч одоогоор үүнийгээ ил хэлэх зүрхлэхгүй байгаа гэнэ. Тэд “...Энэ хоёр хүн улс төрийн том артай. Д.Ринчиндорж ч яахав, Г.Дөлгөөний доор ажилладаг байсан юм. Эдний хэрэг энэ хэвээрээ сураг алдарвал олон нийтэд хандана” гэж байна. Товчхондоо, хэргээ тусгаарлуулсан Я.Сод-Эрдэнэ, Г.Дөлгөөн хоёртой Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон бусад хүн барьцаж байна шүү, мөрдөгчид өө, прокурорууд аа?!

Дашрамд, Хөгжлийн банкны хэргийг шалгаж эхлэхээс сэжигтэн, яллагдагчаар тооцогдоод байсан 10-аад хүнд холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгоод байжээ. Гэтэл уг хэрэг өндрөө авч, олон нийтийн анхааралд орсны дараа буцааж сэргээсэн байгаа юм. Гэтэл нөгөөдүүл нь "...Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлээ" гэсэн гомдлыг гаргаж, тэр нь одоо УЕПГ-т хянагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр Хөгжлийн банкны хэргээр шүүхэд очих хүний тоо нэмэгдэх магадлалтай гэсэн үг.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сингапур дахь уулзалт Монголд яаж “буух” вэ?!

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​