fbpx Саудын Арабт хийх эхний тоглолтдоо Рональдо өөрийн мөнхийн өрсөлдөгч Месситэй таарч магадгүй болжээ
 
Ангилал
Дэлхий дахинд Шуугианы эзэд
Огноо
Унших
1 минут 31 секунд

Саудын Арабт хийх эхний тоглолтдоо Рональдо өөрийн мөнхийн өрсөлдөгч Месситэй таарч магадгүй болжээ

Саудын Арабын клубт очсон Португалийн хөл бөмбөгийн од Кристиано Рональдо эхний тоглолтоо Францын Пари Сен Жермэн клубтэй хийж магадгүй болжээ.

Францын энэ клубт түүний мөнхийн өрсөлдөгч Аргентины од Лионнел Месси тоглодог юм.

Пари Сен Жермен клуб нэгдүгээр сарын 19-ний өдөр Саудын Арабын нийслэл Рияад хотноо тус улсын Аль Насср, Аль Хилал клубүүдийн тоглогчдоос бүрдсэн багтай нөхөрсөг тоглолт хийхээр болсноо өчигдөр зарлажээ.

Аль Насср клубтэй Рональдо саяхан өндөр үнээр тоглох гэрээ байгуулсан билээ.

Гэхдээ тэр нэгдүгээр сарын 22-ноос хойш Аль Насср клубийн бүрэлдэхүүнд албан ёсоор тоглож эхлэх юм. Учир нь Рональдо өнгөрсөн дөрөвдүгээр сард Английн Премьер лигийн Эвертон клубтэй хийсэн тоглолтын дараа хөгжөөн дэмжигчийнхээ гар утсыг цохиж унагасан үйлдлийн улмаас албан ёсны хоёр тоглолт өнжих шийтгэл хүлээгээд байгаа. Шийтгэлийн хугацаа 22-нд өндөрлөж байгаа юм.

Францын Пари Сен Жермен клубийг Катарчууд эзэмшдэг бөгөөд Ойрх Дорнодын бүс нутагт хоёр хоног саатахдаа Саудын Арабт нөхөрсөг тоглолтод оролцохоос гадна Доха хотод ивээн тэтгэгчдээ дэмжих арга хэмжээнд оролцох юм байна.

Эх сурвалж: Associated Press

Үнэ чөлөөлж байж л эрчим хүчний хямралаас гарна
Үнэ чөлөөлж байж л эрчим хүчний хямралаас гарна
 
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

 
 
 
Х.Нямбаатар: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж кноп дарна
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр