fbpx Л.Оюун-Эрдэнэ: Одоо бидэнд гурван арга зам байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
6 минут 14 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Одоо бидэнд гурван арга зам байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн ололт амжилт, алдаа оноог эргэцүүлсэн чуулга уулзалтын үндсэн илтгэлийг тавьсан юм. Тэрбээр, 1990-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцсэн бүх протоколыг 12 ботиор хэвлэснийг оролцогчдод үзүүлж, танилцуулав. Илтгэлдээ энэхүү 12 боть протоколыг эх сурвалжаа болгожээ. Л.Оюун-Эрдэнэ “Цаг хугацааны хувьд авч үзвэл 15-30 жилийн зайтай олон нийтийн дунд санал асуулга явуулан хуулиа өөрчилсөн байдаг. 1991 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 1-ний өдөр ард нийтийн санал асуулга явуулсан байна. Үүнд 7,000 гаруй байгууллага, 9,000 гаруй иргэн оролцож, тэднээс 200,000 гаруй санал ирүүлсэн томоохон хэлэлцүүлэг болсон.


Монгол Улсын хөгжлийн өнгөрсөн 30 жилийн түүхийн эерэг ба сөрөг үр дүнг дүгнэж, эдийн засгийн макро үзүүлэлтүүд, экспортыг бүтэц, уул уурхайн голлох бүтээгдэхүүнийг жишээлэн, өнөөгийн улс төр, засаглал, нийгмийн үзүүлэлтүүд, тэр дундаа орлого, хөрөнгийн ялгаатай, тэгш бус байдал, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэргүүд зэрэг ард түмнийг бухимдуулж буй асуудлуудын суурь шалтгаан нь Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоонд оршиж байна. АИХ 1991 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалтаар депутатуудын 186 нь Ерөнхийлөгчийн, 186 нь парламентын засаглалыг дэмжиж, 48 хувиар санал тэнцсэн байна. Энэ үеэр Ерөнхийлөгч П.Очирбат хуралдааны танхимд орж ирээд Монгол Улсад парламентын засаглал зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж, “Монгол Улсын хөгжлийн түүхэн сургамж, шилжилтийн үеийн онцлог зэргийг харгалзан зохих бүрэн эрхтэй төрийн удирдлагын парламентын хэлбэрийг сонгон авч байна” гэж мэдэгдсэнээр манай улс парламентын засаглалтай болсон тухай сонирхолтой баримт бий.


Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Бүгд үүргээ гүйцэтгэсэн. Одоо бидэнд гурван арга зам байна. Нэгдүгээрт, шинэ Үндсэн хуулийг ард нийтийн санал асуулгад тулгуурлаж батлах, хоёрдугаарт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гуравдугаарт одоо байгаа эрх зүйн зохицуулалтад тулгуурлаж тулгамдаж буй асуудлаа шийдэх арга зам байгаа” гэдгийг онцоллоо. Мөн илтгэлийнхээ төгсгөлд, Үндсэн хууль өнгөрсөн 30 жилд нийгмийн шилжилтийг тайван замаар хийж чадсан, энэ хугацааны ололт амжилт, алдаа дутагдалтай холбоотой бөгөөд шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг хэмээн дүгнэсэн юм. Хоёр танхимтай парламент, гишүүдийн тоог нэмэх зэрэг реформын асуудлыг ҮХНӨ-өөр шийдэх боломжгүй, ард нийтийн санал асуулгаар парламентын бүрэн эрхийн хүрээнд шийдэх боломжтой. Үгүй бол хүн солигдлоо гээд нэмэргүй. Өнөөдрийн бүх асуудал ирэх 30 жилд хэвээр үлдэнэ. Арилахгүй. Сонгуулийн тогтолцооны эерэг сөрөг талыг харьцуулж сонгодог парламентын жишиг рүү явахын тулд яах ёстойгоо ярилцаж шийдье. Бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж чадсан хоёр Ерөнхий сайд байгаа. Бусад Засгийн газрын үйл ажиллагаа дундаа тасалдсан. Үүнээс болж сахилга хариуцлагагүй байдал төрийн албаны бүх шатанд нүүрлэсэн. Тэд удахгүй юм чинь гэж бодон ажилдаа хариуцлагагүй ханддаг.

Төрийн өмчит компанийнхаа засаглалыг сайжруул, улс төрийн намуудын санхүүжилтийг ил болго гэсэн асуудлууд их яригдах болсон. Өнөөдөр төрийн өмчит компанийн "Хурган дарга"-ын гэрээс хэдэн төгрөг олдсоныг та бүхэн харж байгаа. Энэ бүхнийг таслан зогсоохын тулд дэг журамтай, эрх чөлөөнөөс илүү үүрэг хариуцлагатай байхыг өнгөрсөн түүх сургамж болголоо. Улаанбаатар хотод 586.000 иргэн байхад тавдугаар ДЦС болон бусад асуудлыг ярьж байсан. Харамсалтай нь энэ асуудлаа шийдээгүй үлдээсэн. Үүний улмаас эрчим хүчний хомсдолд орж, дэд бүтцийн асуудал, түгжрэл бий болоод байна. 2022 онд манай улсын эдийн засгийн ДНБ 44 их наяд төгрөг бол гадаад өрийн хэмжээ 96 их наяд төгрөг байна. Улсын төсвөөсөө 4-5 дахин их гадаад өртэй болсон гэсэн үг. Өр тавих нь буруу зүйл биш ч зарцуулалт нь зөв байх ёстой.


Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн арван хувийнх нь зарцуулалт хэвийн бол 90 хувь тухайн зээлийг өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон.Түүнчлэн Төрийн ордны гадна талд байгаа өндөр оффист томоохон банкны эзэд цугларч, бусдыгаа дуудаж хурал хийдэг түвшинд очсон байна. Одоо яригдаж байгаа нүүрсний хулгайн ард их хэмжээний далд эдийн засаг эргэлдэж байгаа. Тээвэрлэлт хийдэг жолооч нарын ард байгаа улстөрчдийн талаар би ярьж байна. Цаашлаад төмөр зам, газрын албанд гардаг асуудлыг цэгцлэхээс өөр аргагүй. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унахад манай улсад ид шидтэн байгаад ч нэмэргүй. Тиймээс бид энэ бүтцийг өөрчлөхгүй бол чөтгөрийн тойрогтоо амьдарсаар л байх болно гэсэн саналыг эрх баригч намын даргын хувиар илэрхийллээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа
Б.Жавхлан: Засгийн газраас 650 сая долларын бонд гаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​