fbpx 1072 хувьцааны ногдол ашгийг олгож, гадны банкуудыг “урина”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 19 секунд

1072 хувьцааны ногдол ашгийг олгож, гадны банкуудыг “урина”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл, “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ерөнхий хяналтын сонсголын үр дүнг хэлэлцэв

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголыг парламент өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд зохион байгуулсан. Тэгвэл өчигдрийн чуулганаар Ерөнхий хяналтын сонсголын үр дүнтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Өмнө нь парламентаас хяналтын сонсголуудыг зохион байгуулж байсан ч үр дүнгийн талаар төдийлөн хэлэлцэж байгаагүй. Тэгвэл энэ удаа үр дүнг хэлэлцэж, тогтоолын төсөл баталсан нь онцлог байв. Ерөнхий хяналтын сонсголын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулсан. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт уг тогтоолоор өгч байна. "Эрдэнэс Тавантолгой" компанид дахин үнэлгээ хийх, ногдол ашгийг шинээр тогтоох, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэддээ хувьцааг шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, саналаа 2023 оны нэгдүгээр улиралд УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх чиглэл өгөхөөр заасан. 2020-2022 оны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг ч УИХ-ын тогтоолд багтсан” гэдгийг онцлож байна. Харин УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Төрийн өмчит компаниудын орлого, зарлагын тайланг зөвхөн ТУЗ-ийн хэмжээнд мэдээлж, баталдаг. Гэхдээ орлого, борлуулалтын төлөвлөгөө, зардал чирэгдэл дээр УИХ, Засгийн газар сонсож, мэдээлэл авдаг болж, төлөвлөгөөг нь хянадаг болох ёстой. Тогтоол дээр "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг олгох талаар заасан. Гэхдээ цаашид ногдол ашгийг нь иргэдэд бэлнээр бус хадгаламжид байршуулж, орон сууцны урьдчилгаа, зээлийн төлбөртэй нь уялдуулж олгох нь зүйтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “1072 хувьцааны үр ашиг, ногдол ашиг олгох асуудлыг Цагаан сараас өмнө шийдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийллээ.

“НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН 2022 ОНД АШИГТАЙ АЖИЛЛАСАН”

Мөн чуулганаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан “Нийгмийн даатгалын санг ямар эх үүсвэрт хөрөнгө оруулж арвижуулах, олон нийтийн хяналтаар хангах зэрэг асуудлыг уг хуульд оруулж ирсэн. Нийгмийн даатгалын санг дампуурсан, будлиантай, өртэй гэсэн ойлголт түгээмэл байдаг.Бодит байдал дээр уг санд 993.2 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байна. Үүнээс тэтгэврийн даатгалын санд 467 тэрбум, тэтгэмжийн санд 117.5 гаруй тэрбум, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд 362.1 тэрбум, ажилгүйдлийн даатгалын санд 38.3 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэл байна. 2022 оны байдлаар уг сан 100 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг онцолж байв.

“ЭРХИЙГ НЬ Ч ҮҮРГИЙГ НЬ Ч ТАВИАД ТОМ БАНК ОРЖ ИРЭХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГОХ ЁСТОЙ”

Өчигдөр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг нэлээд анхаарал татав. Тус хууль батлагдсанаар гадны банкууд Монгол Улсад үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк компанийн хувьцааг тав хүртэлх жилээр эзэмшиж болно. Харилцагч, түүний холбогдох компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшиж болно. Ингэхдээ саналын эрхгүй байна гэсэн байна. Энэ заалтаар харвал зориуд зорилготойгоор зээл авчихаад зээлээ төлж чадахгүй тохиолдолд компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг таван жилийн хугацаанд эзэмшиж буй хөрөнгө оруулалын банк эрсдлийг яах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкнаас зээл авч буй зээлдэгч барьцаа байршуулахдаа банкны тухай хуулиар зохицуулагдана. Зээлд эрсдэл гараад тухайн банк зээлдэгчээ барьцаанд тавьсан лицензийг нь хураахаар бол лицензийг нь банк эзэмшихгүй. Харин өр барагдуулалтаар хохирлоо барагдуулаад одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй бусад хуулиудаар зохицуулагдаад явна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
-Нэгэнт гадны хөрөнгө оруулалтын банк оруулах гэж байгаа бол гайгүй хууль хийж, томхон юм оруулж ирмээр байна. Баахан заалтаар хязгаарлачихаар банк бус санхүүгийн байгууллага шиг л юмнууд орж ирнэ дээ. Эрх үүргийг нь ч тавиад том банк орж ирэх боломжийг нь олгох ёстой. Дээр нь банк, ашигт малтмалын тухай хуулиуддаа авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж буйд, мөнгө нь орж ирсэн эсэхэд хяналт тавихыг зааж өгсөн заалтуудыг оруулах ёстой. Гадаадынхан Монголд хөрөнгө оруулж байгаа нэртэй лиценз тавиад зээл аваад алга болчихдог. Ийм бүлэглэл ч үүссэн. Саусгоби дээр ийм жишиг болсон. Ашигт малтмалын болон банкны тухай хуульд үүнийг яаж оруулж ирэх вэ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Хязгаарлалт гэж хэлж байгаа нь цөөн хэдэн зүйлд байгаа юм. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын хэмжээ байгаа. Нөхцөл байдалдаа уялдуулж Монголбанк зохицуулна. Гурван жилээс дээш ажилласан байх ёстой. Тухайн улсын холбогдох байгууллагаас тухайн банкны талаар мэдээлэл авахаар заасан. Лиценз барьцаалчихаад мөнгө босгодог зүйл байгаа нь энэ хуульгүй учраас гардаг байсан. Хууль гарснаар хөрөнгө оруулалтын банк Монголд үйл ажиллагаа явуулж буй татвар төлж буй компанид хөрөнгө оруулалт хийвэл одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын бусад холбогдох хуулиар зохицуулагдаад явна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Театр арын албаны мэргэжилтнүүдээр “цангаж”байна
Театр арын албаны мэргэжилтнүүдээр “цангаж”байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​