fbpx Ерөнхий хяналтын сонсгол: 1072 хувьцаа “амь орлоо”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 28 секунд

Ерөнхий хяналтын сонсгол: 1072 хувьцаа “амь орлоо”

Парламент Нийтийн сонсголын тухай хууль болон Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулдаг. 2019 онд Хар тамхины хяналт болон Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар сонсгол зохион байгуулж байсан бол 2022 онд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн талаар болон Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол болсон. Хяналтын хурал зохион байгуулаад үр дүнд хүрдэггүй хэмээн шүүмжлэх хүмүүс бий. Тэгвэл сүүлд зохион байгуулсан Хөгжлийн банк болон нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхнээсээ үр дүнд хүрч байна. Тухайлбал, Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулж УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан хэлэлцэж эхлэв.

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫН САНАЛ

Засгийн газраас байгуулсан Нүүрсний хэргийг хянах ажлын хэсэгт ард түмний төлөөллийг оролцуулах, нүүрсний хулгайтай холбогдогч этгээдүүдийг зарлах, Тавантолгойн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, шаардлагатай бол УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн төмөр замтай холбоотой үүсээд байгаа авлига, хахуулийн гэмт хэргийг шалган тогтоох, оффтэйк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүйгээр ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох, 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэх зэрэг асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын үеэр саналаа хүргүүлсэн байдаг.

САНАЛУУДЫГ ТУСГАН УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

Тэгвэл Ерөнхий хяналтын сонсголын үеэр гарсан санал санаачлага дээр тулгуурлан УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байна. Тогтоолын төслөөр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэлийг Засгийн газарт өгчээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанид дахин үнэлгээ хийх, ногдол ашгийг шинээр тогтоох, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн иргэддээ хувьцааг шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, саналаа 2023 оны нэгдүгээр улиралд УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх чиглэл өгөхөөр заасан. 2020-2022 оны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг ч тогтоолд тусгаад байна.

“ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ДАРАА ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСАН НЬ АНХНЫХ”

Парламент өнгөрсөн долоо хоногт дээрх тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Энэ тогтоолд оффтейк гэрээг байгуулахгүй байя, олон улсын хэмжээний гэрээ, хэлцэл байгуулах бол УИХ-аар хэлэлцдэг байя гэсэн саналуудыг тусгасан. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компани 2019 оны ногдол ашгаа өгсөн. 2020-2022 оны ногдол ашгаа олгоогүй. Бүрэн эрхэт төлөөлөгч нарыг дээрх онуудад ногдол ашиг хэд болсныг УИХ-д тайлангаар тавиасай гэж хүсч байна. Ногдол ашгаар дулааны станц барьж, төмөр зам байгуулна гэсэн ч станц нь баригдаагүй, төмөр зам нь ямар байдалтай байгааг бид мэдэж байгаа. Энэ заалтыг тусгаад ногдол ашиг өгөх талаар "Эрдэнэс Тавантолгойд" чиглэл өгөх ёстой.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Тогтоол дээр "Эрдэнэс Таван­толгой" компанийн ногдол ашгийг олгох талаар заасан. Гэхдээ цаашид ногдол ашгийг нь иргэдэд бэлнээр бус хадгаламжид байршуулж, орон сууцны урьдчилгаа, зээ­лийн төлбөртэй нь уялдуулж, хариуц­лагажуулах ёстой гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Ерөнхий хяналтын сонсголыг өмнө нь гурван удаа зохион байгуулаад УИХ-аас шийдвэр гаргаж байгаагүй. Харин нүүрсний хулгайтай холбоотой сонсголын араас УИХ-ын тогтоол гарч байгаа нь анхных. Төрийн өмчит компаниуд дээр хулгай, луйвар байгаа нь тодорхой байна. Тиймээс бид эрс шинэчлэлт хийх шаардлагатай байгааг онцолж, Засгийн газарт үүрэг чиглэл өгч байгаа юм гэлээ.
Ийнхүү парламентаас зохион байгуулсан энэ удаагийн Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан хэлэлцэж эхлээд байна. Энэхүү төсөл батлагдвал 1072 хувьцаа “амь орж” ногдол ашгийг нөхөн олгоно. Мөн хувьцаагүй иргэд хувьцаагаа бүртгэлжүүлнэ. Бас нэг чухал зүйл нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, нүүрсээ цахим биржээр дамжуулан худалдаж эхлээд байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монголд юу болоод байна вэ?!
Монголд юу болоод байна вэ?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​