fbpx Оросын агаарын цохилтод өртсөн Украины Днипро хотын орон сууцны оршин суугчдаас 43 хүн олдоогүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 0 секунд

Оросын агаарын цохилтод өртсөн Украины Днипро хотын орон сууцны оршин суугчдаас 43 хүн олдоогүй байна

Бямба гарагт Оросын арми Украины хотуудад агаарын цохилт өгөх үеэр Днипро хотын орон сууцны нэг барилга пуужинд оногдож энгийн номхон 25 хүн амь үрэгдсэн нь өчигдрийн байдлаар тогтоогджээ.

Ням гарагийн үдээс хойш Украины иргэний хамгааллын газраас өгсөн мэдээллээр нийт 73 хүн шархадсаны 13 нь хүүхэд байсан байна.

Амь үрэгдсэн нь тогтоогдоод буй 25 хүний нэг нь бас хүүхэд байжээ.

Одоогоор 43 хүн сураггүй байгаа тул хохирлын хэмжээ нэмэгдэх нь тодорхой болоод байна.

Есөн давхар нийтийн орон сууцны нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд нурангид дарагдсан 39 хүнийг аварчээ.

Украины төв бүсийн Днипро хотын захирагч Борис Филатов “Дарагдсан хүмүүсийн амьд гарах магадлал маш бага байна. Амь үрэгдсэн хүний тоо өсөх нь тодорхой боллоо” гэж ярьсан байна.

зураг

Бямба гарагт Украины олон хотод гарсан агаарын халдлагуудаас хамгийн их хохирол амссан нь Днипро хот болжээ.

Энэ өдөр Украин даяар 26 хүн алагдаж, 80 гаруй хүн шархадсан байна. Өмнөд бүсийн Одесса, зүүн бүсийн Харьков, баруун бүсийн Львовоос гадна нийслэл Киев хот агаарын довтолгоонд өртсөн юм.

Киевийн эрх баригчид Оросын армийн агаарын цохилтыг “террорист ажиллагаа” гэж нэрлэжээ.

Оросын талаас харвасан 38 пуужингийн 25-ыг устгаж чадсанаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам Бямба гарагийн цохилтын талаар өчигдөр мэдэгдэхдээ “Төлөвлөгдсөн бүх байд цохилт өгч чадлаа” гэжээ.

Нэгдүгээр сарын 20-ны өдөр Германы Рамштайны агаарын баазад Украиныг дэмжигч холбоотон орнуудын батлан хамгаалахын сайд нар чуулах гэж байна.

Энэ үеэр холбоотнууд Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх талаар хэлэлцэх юм. Одоогоор Их Британи улс Өрнөдөд үйлдвэрлэсэн танкуудыг Украинд илгээх шийдвэрээ урьдчилж зарлаад байна.

Үүнээс гадна Польш, Финланд улсууд Германд үйлдвэрлэсэн Leopard 2 танкуудыг илгээхээр бэлдэж буй тухай мэдээлэл ирж байгаа.

Өчигдөр Берлинд суугаа Украины элчин сайд Олексий Макейев тус улсад Leopard 2 байлдааны танкуудаа илгээхийг Германы эрх баригчдаас уриалжээ.

“Герман зэвсэг, Герман танкууд бидэнд амин чухал хэрэгцээтэй байна. Бидэнд ярилцах цаг бага үлдлээ. Холбоотнууд маань үүнийг ойлгож, яаралтай шийдвэр гаргана гэдэгт бид найдаж байна” гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: DPA

Б.Мөнхтөр: Макао чөлөөт бүс дэх казиногийн АТМ-аас их хэмжээний мөнгө авсан уу гэх асуултад хариулах боломжгүй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​