fbpx Хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмийн чанарт эргэлзэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 55 секунд

Хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмийн чанарт эргэлзэж байна

Монголчууд эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай оронд амьдардаг онцлогтой ард түмэн. Харин өвлийн улиралд биднийг, тэр дундаа хүүхдүүдийн минь дархлааг унагааж, өвчлүүлдэг хамгийн эрсдэлтэй өвчин бол ханиад томуу юм. Ялангуяа энэ жилийн хувьд бусад амьсгалын замын өвчлөл өндөр байгааг мэргэжлийн эмч, сувилагч нар онцолж байна. Сонгинохайрхан дүүргийн XVIII дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд гэхэд өнгөрсөн жилийнхээс 21.3 хувиар илүү олон хүүхдэд үзлэг хийж, эмчилгээ бичүүлсэн гэж байв. Мөн энэ жилийн ханиадны хувьд вирусын гаралтай гэж тодорхойлсон учир өрхийн эмч нар ихэвчлэн вирусын гаралтай үрэвсэл дарах эм бичиж өгч байна.

Гэвч тухайн эмэндээ ханиад дарагдахгүй, улам халуурч, өвчлөл нь хүндэрч байгаа нь эцэг эхчүүдийг эмийн чанарт эргэлзэхэд хүргээд байна. Үнэхээр бид эмчийн бичиж өгсөн эмэнд итгээд хүүхэддээ уулгаж байгаа. Гэвч бидний хүүхдийн ходоод руу чанарын баталгаагүй, үйлчилгээгүй хор ороод байгаа бол яах вэ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Асуудал-Шийдэл: Эрүүл мэнд” буландаа бодит байдал ямар байгаа тухай эцэг эхчүүдийн байр суурийг хүргэхээр бэлтгэлээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Батсүрэн: НЭГ ХҮҮХДЭД 70-120 МЯНГААР ЭМ АВЧ БАЙНА

-Би долоо, 16 настай хоёр хүүхэдтэй. Сүүлийн гурван сар хүүхдүүд минь ханиаднаас салсангүй. Ялангуяа бага хүү минь ханиад нь хүндэрч байнга халуурч байна. Эхлээд өрхийн эмнэлэгт үзүүлэхэд MixaFlu, витамин С, харшилын эм бичиж өгсөн. Зааврын дагуу тав хоног хэрэглэсэн боловч үрэвсэл нь дарагдаагүй. Ингээд дахиад эмнэлэгт хандтал Филамоксин гээд 250-тай антибиотик бичиж өгсөн. Гэвч энэ эм нь тасарчихсан гээд олдоогүй. Тиймээс хүүхдийн амокслиноор орлуулж авсан. Гэвч ханиад нь одоог хүртэл намдахгүй байна. Сүүлдээ эмийн чанарт эргэлзэхэд хүрч байна. Уг нь эмчийн жорын дагуу 10 гаруй хоног эм уулгаж байхад ханиад эдгэрэх ёстой шүү дээ. Гэвч хоолой нь сөөнгөтөж, нус нь гоожиж, цэртэй ханилгасан хэвээр байна. Үүнээс шалтгаалаад үнэхээр манай эмийн сангуудад зарагдаж байгаа эм үйлчилгээ үзүүлдэг юм болов уу гэсэн бодол төрж эхэлсэн. Аргаа барсан, сүүлийн найдвар гэж бодсон ээжүүд л хүүхэддээ антибиотик өгнө биз дээ. Олдохгүй байхаас гадна эмийн үнэ дэндүү өссөн байна. Нэг хүүхдэд эм авахад дунджаар 70-120 мянган төгрөг зарцуулж байна.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Энхтуяа: ЭМИЙН ЧАНАРЫГ ШАЛГАДАГ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭР ОЛОН БАЙДАГ БОЛ

-Би бага насны гурван хүүхэдтэй. Өвлийн улиралд санаа зовоодог хамгийн том асуудал бол ханиад. Хамгийн хэцүү нь хүүхдүүддээ эмийг нь зааврын дагуу өгөөд ч ханиад нь эдгэрэхгүй байна. Эмч нар энэ ханиадад ихэвчлэн антибиотик бичиж өгдөг. Мөн Монголын эмийн үйлдвэрийн эмүүдийг ч бичиж өгсөн. Гэвч үр дүнгээ өгөхгүй байгаад санаа зовж байна. Тиймээс ууж байгаа эмийг нь сольж үзье гэж бодоод Солонгост байдаг дүүдээ эм захиж авчруулсан.
Солонгост худалдаалагдаж байгаа эмүүд ихэвчлэн Франц, Герман улсад үйлдвэрлэгдсэн байдаг юм байна. Солонгосоос захиж авчруулсан витаминаа хүүхдүүддээ хоёр өдөр уулгахад л ханиах нь багасаж, нус нь татарсан. Тэгэхээр манай эмийн сангуудаар зарагдаж байгаа эмнүүд үнэхээр чанартай байж чадаж байна уу. Чанарыг нь шалгадаг, баталгаажуулдаг мэргэжлийн эмнэлгийн байгууллагууд Монголд хэр байдаг юм бол. Мэдээж бид байнга гаднаас өндөр үнэ төлөөд эм захиж авчруулаад байж чадахгүй. Тиймээс эх орныхоо эмийн сангаас чанартай эм авмаар байна.

Баянгол дүүргийн иргэн Б.Баярсүрэн: ЭМИЙН ЧАНАРТ ҮНЭХЭЭР СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА

-Манай охин есөн настай. Энэ өвөл үнэхээр ханиаднаас салсангүй. Эх хүнд хүүхэд өвдөх л хамгийн хэцүү байдаг. Миний хувьд охиндоо аль болох эм өгөхийг урьтал болгодоггүй. Ханиадны шинж тэмдэг илэрэхэд халуун аарц, чацаргана уулгах, адууны мах сармистай шөл, битүү шөл хийж өгөх гээд аль болох монгол аргаараа эмчлэхийг илүүд үздэг байсан. Харин энэ жилийн ханиад их хүнд, шууд уушги руу орж, хатгаа болгодог бололтой. Би охиныхоо ханиадыг хүндрэхээс өмнө өрхийн эмнэлэгтээ хандсан. Эмчийн бичиж өгсөн жороор Анаферон, амокслин зэрэг эмийг таван өдөр уулгасан. Гэвч ханиад нь зүгээр болох битгий хэл бүр хүндэрч нэг талын уушги хатгаатай гээд эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүй боллоо. Яагаад зааврын дагуу хүчтэй антибиотик өгөөд байхад ханиад эдгэрэхгүй байна вэ. Үнэхээр миний хүүхэддээ авч өгсөн эмнүүд чанарын шаардлага хангадаг юм болов уу. Эсвэл эмийн сангууд хугацаа нь дууссан, хадгалах горим алдаад үйлчилгээгүй болсон эм зардаг юм биш биздээ. Хэрэв үнэхээр муу эм зарагдаж байгаа бол энэ чинь маш олон хүүхдийн эрүүл мэнд, ирээдүйд заналхийлсэн явдал шүү дээ. Тиймээс эмнийхээ чанарт харьяа яам нь анхаарал хандуулаасай гэж хүсч байна.

МОНГОЛ ОРЖ ИРЖ БУЙ ЭМНҮҮД ОХУ-ААР ДАМЖДАГ

Эх хүн бүр хүүхдээ эрүүл саруул, зөв хүн болгож өсгөхийн төлөө амьдардаг. Ялангуяа хүүхдийнхээ эрүүл мэндэд багаас нь анхаарч, элдэв гаж нөлөөтэй эм өгөхөөс татгалздаг билээ. Гэтэл хүйтний улиралд ханиад томуу ихсэж, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байна. Халуурч, хоолой нь боосон хүүхдээ тэвэрсэн ээжүүд эмнэлгийн коридорт ч болтугай гудас дэвсээд хэвтэж байна. Тэд эмнэлэг л бараадсан бол болно доо гэж сэтгэлээ амраадаг. Гэтэл эмийн сангаас гадна эмнэлгүүдэд тарааж байгаа эмнүүд нь үнэхээр үйлчлэл муутай байвал яах вэ. Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эм байдгаас 79 хувь нь импортоор орж ирж, үлдсэн 21 хувийг дотоодод үйлдвэрлэдэг байна. Энэ тухай эм ханган нийлүүлэх төвийн эмийн санч Д.Энхжаргал “Манай улсад ихэвчлэн Европоос эмнүүд ОХУ-аар дамжиж орж ирж байна. Харин сүүлийн жилүүдэд Энэтхэг, Малайз, Индонез, Хятадаас их орж ирдэг болсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад орж ирж байгаа эмнүүдийн үнэ харьцангуй нэмэгдсэн. Сүүлийн үед иргэд эмний чанар муудаж байна гэж их ярих болсон. Уг нь заасан стандарт, зөвшөөрөлтэй эмийн жагсаалт гэж бий” гэсэн юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш, судлаачид хамтран 2017-2018 онд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгаа хийж байсан ажээ. Судалгааны явцад 15 нэр төрлийн эмийн 1770 дээжийг түүвэрлэн авч МХЕГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулахад хуурамч, дуураймал эм илэрсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн Франц улсын "PfizerPGM" үйлдвэрийн Виагра 100мг эмийг дуурайлган хийсэн Силденафил цитрат нэртэй хуурамч эм илэрч байсан удаатай. Мөн БНХАУ-ын иргэн Ли Лянхуа захиралтай “Аполло” ХХК нь улсын бүртгэлийн болоод чанар эрүүл ахуйн гэрчилгээгүй, Монгол Улсад бүртгэлтэй эм, эмийн бэлдмэлийн жагсаалтад ороогүй 12 нэр, төрлийн эм борлуулдаг байсан тухай мэдээлэл тухайн үедээ сенсаци болоод намжсан.

ТОМУУ ТТӨ БОЛОН SARS-COV-2 ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭНИЙ  СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭ

“ИМПОРТЫН ЭМИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИД ЗОХИСТОЙ ОРЧИНД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭСЭХИЙГ ХЯНАДАГ”

Бид үнэхээр эмийн чанарт итгэж болох уу. Эрүүл амьдрахыг хүсээд үнэтэй эм бэлдмэл авч ууж байгаа нь цаашдаа архаг өвчний суурь болж, эмийн зохисгүй хэрэглээний үндэс болохвий гэсэн айдас хүн бүхэнд, ялангуяа бага насны хүүхэдтэй ээжүүдэд байна. Тэгвэл манай улсад орж ирж буй эмэнд ямар хяналт тавьдаг тухай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэргэжилтэн “Импортын болон дотоодод үйлдвэрлэгдсэн эмийг эхний ээлжид зохистой орчинд үйлдвэрлэгдсэн эсэхийг хянадаг. Үүний дараагаар найрлага, тун, идэвхийг нягталж тогтвортой эсэхийг тогтооно. Мөн хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэсэн эсэхийг шалгаж, ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн жагсаалтад орсон эсэх, үйлдвэрлэгч улсын эмийн жагсаалтад орсон үгүйг шалгадаг” гэв. Өнөөдөр бидэнд гэр бүлийн минь эрүүл мэнд хамгийн чухал. Ирээдүй болсон хүүхдүүдээ эрүүл хүн болгож өсгөмөөр байна. Үүний тулд хэрэглэж байгаа эм бэлдмэлд нь онцгой анхаарч, чанартай, баталгаатай, элдэв гаж нөлөөгүй зүйл л хэрэглүүлэхсэн.
Үргэлжлэл бий.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монголчуудыг гүтгэн дээрэмдэх “Хятад” ажиллагаа
Монголчуудыг гүтгэн дээрэмдэх “Хятад” ажиллагаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​