Засгийн газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын нийт хүүхдийн 91%-д олгох шийдвэр гарсан. Хүүхдийн мөнгө халамжийн нэг төрөл болсон. Хүүхэд бүрд 100,000 төгрөгийг хүргэхээр ажиллаж байна. 1,039,000 хүүхдэд олгоно. Хүүхдийн мөнгө 17 жилийн туршид олгогдож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд орхигдоогүй.
1,039,000 хүүхдээс өнөөдрийн байдлаар өрхийн сангийн мэдээлэл нь бэлэн болсон 823,354 хүүхдийн мөнгө өнөөдөртөө багтаж дансанд нь орно. Энэ нь хүүхдийн мөнгө авах хүүхдүүдийн 72 хувь нь юм" гэв.