fbpx “Шарын гол“ ХК 4 тэрбумыг захирлынхаа БСБ-руу шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 46 секунд

“Шарын гол“ ХК 4 тэрбумыг захирлынхаа БСБ-руу шилжүүлжээ

Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Шарын гол" ХК-ийн Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төслийн зээлийн зарцуулалтыг холбогдох шинжээч танилцуулж байна.

"Шарын гол" ХК нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрших "Буянтын хөндийн адаг" алтны шороон ордыг ашиглах төслийн хүрээнд техник худалдан авах, эргэлтийн хөрөнгө болон алтны ордны нөөцийг нэмэгдүүлэх ажлын санхүүжилтэд нийт 264 сая иений зээлийг авсан. Тус компанийн хөрөнгийн биржд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд зээл авах үеийн байдлаар 1040 хувьцаа эзэмшигчээс нийт хувьцааны 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч 6 хүн байсан. Зээлийг гэрээг иенээр олгохоор гэрээ байгуулсан. Санхүүжилтийг 100 хувь олгосон. 2022 оны 12 сарын 31-ний байдлаар зээлийг бүрэн төлж хаасан. 2018 оны 7 сард Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагын газраас алдагдалтай ажилладаг, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ хийгдээгүй, зээлээ хугацаандаа төлж чадахгүй гэх үндэслэлээр уг төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн боловч зээл олгогдсон. Гэвч зээлийн удирдлагын хорооны 2018 оны 7 сарын 26-нд уг төсөлд зээл олгохыг дэмжсэн байна. "Шарын гол" ХК нь зээлийн санхүүжилтээс 4 тэрбумыг Хэрлэн Онон туул банк санхүүгийн байгууллагад шилжүүлж зориулалтын бусаар ашигласан. "Шарын гол" ХК-ийн захирал асан, ТУЗ-ийн гишүүн Б.Батбаатар нь "Хэрлэн Онон туул" Банк санхүүгийн байгууллагын хувьцааг эзэмшдэг" гэв.

Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:

-Голлож асуугдах гурван хүн ирсэнгүй. "Шарын гол" ХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлагын хамаарлыг харуулмаар байна. ТУЗ-ийн дарга Г.Хулан. Хулан нь Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийн охин. Өөрөөр хэлбэл улс төрд нөлөө бүхий этгээдийн хамааралтай гэсэн үг. ТУЗ-ийн гишүүн Б.Батбаатар, гүйцэтгэх захирал Ж.Эрдэмбилэг нарын хамаарал бүхий компаниудыг цааш нь хөөнө. Батбаатар нь МНВ кредит компанийн эцсийн өмчлөгч. Б.Батбаатар нь Хэрлэн Онон туул банк санхүүгийн байгууллагын 100 хувийн хувьцаа эзэмшигч. Ж.Эрдэмбилэг нь "Шарын гол" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Ж.Эрдэмбилэг нь "Говь карава" ХХК -ийн гүйцэтгэх захирал. 100 хувь эзэмшдэг. "Шарын гол" ХК нь зээлийн санхүүжилтээс 4 тэрбумыг Хэрлэн Онон туул банк санхүүгийн байгууллагад шилжүүлж зориулалтын бусаар ашигласан шинжээчийн дүгнэлт гарсан.

Хөгжлийн банкнаас "Шарын гол" ХК-ийн ..... тоот дансанд 3.5 тэрбум төгрөгийг 2018 оны 8 сарын 13-нд зээлийн гэрээнд заасны дагуу маргааш нь "Говь карава" ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авах гэрээг үндэслэн "Говь карава" ХХК-ийн ... тоот дансанд 540 сая төгрөгийг хийсэн.

Нийт дүнгээрээ 2018 оны 8 сарын 13-14 нд Хөгжлийн банкнаас "Говь карава" ХХК-руу 4 тэрбумыг шилжүүлсэн. Маргааш нь "Говь карава" ХХК нь "Хэрлэн Онон туул" БСБ-аас 470 сая төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр хүлээн авч "Шарын гол" ХК-ийн дансанд нийтдээ 993 сая төгрөгийг хоорондын тооцоогоор гэсэн гүйлгээний утга бүхий хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн.

2019 оны 8 сарын 16-нд "Шарын гол" ХК нь Хөгжлийн банк болон "Говь карава" ХХК-иас шилжүүлсэн 4 тэрбум болон тус харилцах дансанд байршиж байсан үлдэгдэлийн хамт 9.5 тэрбумыг зээлийн эргэн төлөлт гэсэн утгатайгаар "Хэрлэн Онон туул" БСБ-руу шилжүүлсэн. БСБ-руу Хөгжлийн банкны мөнгө орчихоор нухацтай авч үзэх шаардлага гарч байна. Энэ нь мөнгө угаалтын хамгийн түгээмэл шинж учраас чухалчилж авч үзнэ. Хамаарал бүхий этгээдүүдийн харилцан хамааралтайг ийнхүү нотолж байна.

Э.СОСОРБУРАМ

Эх сурвалж: Time.mn

М.Анхцэцэг УАШТ-нд 12 дахь удаагаа түрүүллээ
М.Анхцэцэг УАШТ-нд 12 дахь удаагаа түрүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​