fbpx “Microsoft” олон мянган ажилтнаа цомхотгож магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

“Microsoft” олон мянган ажилтнаа цомхотгож магадгүй

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Microsoft” компани нийт ажиллах хүчнийхээ 5 хувийг буюу ойролцоогоор 11 мянган ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна гэж “Sky News” телевиз эх сурвалжуудын мэдээллийг эш татан мягмар гарагт уламжилжээ.

“Amazon”, “Meta” зэрэг Америкийн технологийн салбарын компаниуд мөн эрэлт саарч байгаагаас гадна дэлхийн эдийн засгийн төлөвт байдлыг харгалзан ижил мэдэгдлийг хийгээд байгаа юм. “Microsoft”-ын зүгээс дээрх мэдээллийн талаар одоогоор тодруулга өгөөгүй байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар, “Microsoft” 221 мянган үндсэн ажилтантай байсан бөгөөд тэдний 122 мянга нь АНУ-д, 99 мянга нь хилийн чанадад ажиллаж байжээ. Тус компани улирлын тайлангаа нэгдүгээр сарын 24-нд танилцуулахаар товлосон байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

ХУУЛЬ: Олон нийтийн сүлжээнд хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан мэдээллийг зөрчилтэйд тооцно
ХУУЛЬ: Олон нийтийн сүлжээнд хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан мэдээллийг зөрчилтэйд тооцно
 
Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ
Нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Одзаяа Монгол улсын хэмжээнд хорт хавдартай тэмцэж байгаа бүх хүүхдүүдэд зориулан 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн хандивлахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​