fbpx Засгийн газар хүүхдийн мөнгийг хэлэлцэж, ээжүүд жагсав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 19 секунд

Засгийн газар хүүхдийн мөнгийг хэлэлцэж, ээжүүд жагсав

Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой маргаан өчигдөр ч үргэлжлэв. Засгийн газрын ээлжит хуралдаанаар асуудлыг хэлэлцэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв. Харин Сүхбаатарын талбайд ээжүүд “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт” уриатай жагсаал зохион байгууллаа. Мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАЛАМЖИЙН НЭГ ТӨРӨЛ ГЭЖ ҮЗЭН, ХУУЛЬЧИЛСАН

-Хүүхдийн мөнгөний шинэчлэгдсэн журам батлагдсанаас болж олон нийтийн дунд бухимдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, 14-21 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өрхийн мэдээллийн сан нь нэгжийн анхан шатандаа мэдээллийг зохих түвшинд хийдэггүй, шинэчлээгүйгээс давхардал үүссэн гэдэг урьдчилсан дүгнэлт гаргалаа. Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор УИХ-д 2023 оны төсвийг өргөн барьсан байдаг. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоос илүүтэй халамжийн нэг төрөл гэж хуульчилсан. Тийм учраас 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд мөнгө олгоно. Харин өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийн зөрүү үүссэн иргэдийн хүүхдүүдийн мэдээллийг залруулах ажлыг 14-21 хоног залруулна. И-Монголиа системийн ачааллыг салбар яамнаас анхаарч, залруулсан гэдгийг хэлье. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгох хуулийн өөрчлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан. Цаашилбал, эдийн засаг, өрхийн амжиргаа сайжрах нөхцөлтэй уялдуулан хүүхдийн мөнгийг олгож буй хувь хэмжээг шат дараатай буулгана” гэлээ.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРТ ОЛГОХЫГ ШААРДАВ

Тэгвэл өчигдөр Сүхбаатарын талбайд ээжүүдийн төлөөлөл "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт" уриатай жагсаал хийлээ. Жагсаалыг Иргэдийн оролцооны нэгдэл намаас зохион байгуулж байна. Энэ үеэр тус намын дарга Ц.Оюунгэрэл "Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас 24 цагийн дотор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох шийдвэр гаргахыг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхий сайдын албанд тэнцэхгүй хүн гэж үзэн дараагийн шаардлагыг тавих болно. Мөн мэдээллийн зөрүүг үүсгэсэн төрийн бүх албан тушаалтан, хорооны дарга ажлаасаа огцрох ёстой. E-Mongolia системийг удирдан ажиллаж байгаа, хөрөнгө оруулсан бүх даргыг ажлаас нь халах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан ээжүүдийн төлөөлөл "Төрийн албаны хийх ёстой ажил байхад бид бүртгэлийн систем засуулах гэж ажлаа алдаж байгаад бухимдалтай байна. Бидний орлогыг тооцсон бол зээл, татвар гэх мэт зарлагыг бас тооцож үзэх ёстой. Хүүхдийн мөнгөө тэгш авмаар байна" гэлээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Жендерийн мэдрэмжтэй улс төрчөөр Хөвсгөл аймгаас Л.Энхжаргал тодорлоо

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​