fbpx Өвлийн хотын өлгүүрийн соёл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 36 секунд

Өвлийн хотын өлгүүрийн соёл

Шинэхэн орсон цасыг харж баясдаг ч хацар хайрсан жавар, халтиргаа гулгаа, ханиад томуу нь цаанаасаа л өдөр тутмын амьдралыг төвөгтэй болгож орхидог учраас би өвөлд тийм ч дуртай биш. Үүн дээр өвлийн хувцсандаа түүртэж ядан явахдаа, үйлчилгээний газруудад гадуур хувцсаа нэг бол бариад, эсвэл өмссөн чигээрээ халууцаад суух нь бас л таагүй санагддаг.

Дэлгүүр хоршоо, банк гээд хаа сайгүй нэг бол хувцсаа бариад ядарсан эсвэл хүнд хувцсандаа дарагдсан хүмүүс. Хувцсаа тайлаад барихаар цүнхээ яах уу, хувцастайгаа алхаад байхаар халууцаад юун тухтай дэлгүүр хэсэх, бушуухан нэг юм авчихаад гарахын түүс. Үүн дээр хүүхдээ дагуулаад явж байгаа бол бүүр хөгийн юм болно. Монголын өвөл хүүхэдтэй дэлгүүр явна гэдэг бас л нэг “чэллэнж” шүү дээ.

Өвлийн улиралд хувцсандаа түүртэж ууртай царайтай алхаж яваа хүмүүсийг хаа сайгүй харж болно. “Номин”, “И март”, “Оргил” зэрэг олон холхисон дэлгүүрүүд, “ХХБ”, “Хаан”, “Голомт”, “Хас банк” зэрэг банкнууд алинд нь ч өлгүүр байхгүй. Гэтэл бид дэлгүүр орох, эсвэл банкны үйлчилгээ авах гэж хамгийн багадаа 20-30 минут, за тэгээд “Хаан” банк зэрэг хөл ихтэй газарт цаг гаруй суух нь ч бий. Тэр болгонд халууцаж хөлөрнө, үйлчилгээний газруудад агааржуулагч муутайг хэлэх үү, зүрх судасны өвчтэй хүмүүс бүгчимдэж бухимдах энүүхэнд.

Харамсалтай нь манай үйлчилгээнийхэнд энэ бүхнийг ойлгоод хувцасны өлгүүр үүдэндээ ажиллуулчих мэргэн санаа, мэдрэмж алга. Уг нь тэдэнд аль нэг хэсэгтээ өлгүүр ажиллуулъя гэвэл тийм том зай талбай шаардахгүй.

Үйлчлүүлэгчийнхээ тав тухыг боддоггүй үйлчилгээнийхний мэдрэмжгүй байдал нь иргэд бидэнд ч энэ бүх тухгүй байдалд дасах л ёстой, ийм байх нь хэвийн юм шиг бодол бүр тархинд суучихаж. Гэтэл өлгүүрнээс хүртэл өндөр сэтгэл ханамж авч болдгийг саяхан Казахстанд очоод мэдрэв. Ажлаар Астана хотод очингоо тэндхийн томоохон дэлгүүрээр орлоо. Манай “Шангрилла”шиг худалдаа үйлчилгээний томоохон цогцолбор л доо. Амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн нь нэмэгдсэн ч хүмүүс нь яарсан адгасан байдал огт алга, яг л цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ зугаалуулж яваа мэт тайван алхах аж. Бидний очсон “Silkroad” дэлгүүрийн хэд хэдэн жигүүрт хувцасны өлгүүр ажиллаж байна.

Гадуур хувцсаа өлгүүлчихээд дэлгүүр хэснэ гэдэг жижигхэн мэт боловч тэндээс авч байгаа сэтгэл ханамж бүр баярламаар өндөр байсан. Казахстан бол Монголтой цаг уур, улсын хөгжил гээд бүх талаараа ойролцоо. Тэнд адилхан л өвлийн улирал болж байгаа ч ялгаатай нь дэлгүүр бүр өлгүүртэй, үйлчилгээнийхэн нь мэдрэмжтэй юм.

Хэрэглэгчийн хүсэл, цаг агаарын онцлогоо мэдэрч, сэтгэл ханамжтай үйлчлэх тал дээр тэнгэр, газар шиг ялгаатай юм. Манайдаа л хамгийн томд тооцогдох “Шангрилла”-д гэхэд хувцсаа өлгүүлээд тухтайхан дэлгүүр хэсэх боломж байхгүй. Энэ талаар тодруулахаар тус дэлгүүрийн утас руу залгаж “Танайх үйлчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс өлгүүр ажиллуулах боломж байдаг уу” гэж асуувал менежер н.Уран “Манайд өлгүүр байхгүй, гэхдээ зочид буудалд байдаг” хэмээн хариуллаа. Түүний хэлснийг “орчуулж” ойлговол зочид буудлын өлгүүрт нь гадуур хувцсаа өлгүүлчихээд, дэлгүүр хэсч болох юм байх.

Ер нь манайдаа л том гэгддэг сүлжээ дэлгүүрүүд, банкныхан үйлчлүүлэгчийн тав тухыг хангаж, сэтгэл тайван үйлчлүүлэхэд бараг анхаардаггүй. Уг нь өлгүүр ажиллуулна гэдэг тийм ч хэцүү эсвэл зардалтай ажил биш. Xэдий харахад жижиг мэт боловч өдөр тутмын энгийн асуудлыг нь хялбарчлаад өгчихвөл үйлчлүүлэгчид дуртай, таатай байх нь ойлгомжтой.

Гэтэл манай үйлчилгээнийхэн өлгүүр зэргийг тоож авч хэлэлцэхгүй нь харамсалтай. Үйлчлүүлэгчид бид ч түүнд нь дасчихсан, хувцас өлгөх үйлчилгээг “тэнгэрийн” мэт санаж, мөрөөдөөд ч хэрэггүй гэж өөртөө итгүүлчихээд хувцсандаа түүртээд алхаж явах юм. Одоо үед үйлчлүүлэгчийнхээ тав тухыг хэр хангаснаас ажил, бизнесийн амжилт шалтгаалдаг болсон цаг. Энгийн нүдээр харахад жижигхэн мэт санагдах боловч хүний төлөөх энгийн үйлдэл, чин сэтгэл л урт удаан оршин тогтнох бизнесийн үндэс болдог. Гэвч манай үйлчилгээнийхэн асуудлыг зөвхөн өөрсдийнхөө өнцгөөс л харахаас бус үйлчлүүлж байгаа хүмүүст юу хэрэгтэй гэдгийг олж харж чаддаггүй “Шангрилла”-гийн менежерээс өлгүүрийн талаар хоёр асуулт асуухад л “Миний хариуцсан ажил биш” гэж уцаарлангуй хэлээд, утсаа тавьчихна лээ. Гадуур хувцастайгаа халууцаж ядан алхахаас илүү хувцсаа нимгэлээд тав тухтай үйлчлүүлж байгаа хүмүүс дэлгүүрт нь их цаг зарцуулж, илүү сэтгэл ханамжтай үлдвэл эргээд бизнест нь ч хэрэгтэй гэдгийг ядаж ойлгодог байгаасай. Хэрвээ би өвлийн өвөө байсан бол... гэж хүүхдүүд мөрөөдлөө бичдэг шиг хэрвээ би үйлчилгээний газрын менежер байсан бол би үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ ая тухыг хангасан өлгүүр байгуулах байлаа. Энэ бол өвлийн хотод байх ёстой соёл юм.

Базарбямбын Нямсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

сонин mn

Өрнөдийнхний Орост хандах хандлагыг Хитлерийн “Эцсийн шийдэл”-тэй зүйрлэв
Өрнөдийнхний Орост хандах хандлагыг Хитлерийн “Эцсийн шийдэл”-тэй зүйрлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​