fbpx Вагнерын босс Кремльд урвагчид байгааг хэлж, YouTube-ийг хаахыг шаардав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 54 секунд

Вагнерын босс Кремльд урвагчид байгааг хэлж, YouTube-ийг хаахыг шаардав

Хөлсний цэргүүд нь Украины дайнд ОХУ-ын армитай зэрэгцэн тулалдаж буй Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин урвагчид Кремлийн ордонд үүрлэсэн тул YouTube-ийг хаахгүй байгаа гэж Лхагва гарагт өөрийн Телеграм сувагт бичжээ.

Түүний үзэж байгаагаар Путиний дэргэд дайны үйл явцыг үймүүлж, Оросыг түргэн ялагдуулаад АНУ руу зугтахаар хүлээж буй этгээдүүд ажиллаж байгаа гэнэ.

Пригожин бас YouTube видео платформыг удахгүй ОХУ-ын нутаг дэвсгэрт хориглуулах бодолтой байгаагаа энэ үеэр мэдэгджээ.

“YouTube бол өнөө цаг үеийн мэдээллийн тахал юм” гэж тэр бичсэн байна.

Одоогоор ОХУ-ын нутаг дэвсгэрт Twitter, Instagram, Facebook сошиал платформууд хориглогдсон ч YouTube нээлттэй хэвээр байгаа юм.

“Ерөнхийлөгчийн засаг захиргаанд Оросыг аль болох түргэн хугацаанд ялагдуулах хүсэлтэй олон хүн ажиллаж байгаа тул тэд YouTube-ийг хориглуулахгүй байна. Тэд бол ард түмэн, эх орноосоо урвагчид юм. Вагнерын лантуу тэднийг хүлээж байгаа” гэж Пригожин сүрдүүлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Украинд урвасан Вагнерын хөлсний цэргийн толгойг лантуугаар бяц цохин цаазалж буйг харуулсан аймшигтай дүрс бичлэг интернэтэд тарж байсан юм.

Пригожин энэ лантууг дээр дурдсан бололтой.

Украинд дайн эхэлсний дараахан Оросын эрх баригчид YouTube-ийг хориглох тухай ярьж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй юм.

Оросын телевизийн сувгууд Кремлийн суртал нэвтрүүлгээр дүүрсэн энэ үед тус улсын иргэдэд YouTube тэнцвэртэй мэдээлэл олж авах цорын ганц боломж болоод байгаа.

Нийтийн хоолны салбараас бизнесээ эхэлсэн тул “Путиний тогооч” хочтой болсон Пригожин өнөөдөр Украины дайны гол тоглогчдын нэг болоод байгаа.

Ингэхдээ тэр сүүлийн үед мөр зэрэгцэн тулалдаж буй Оросын батлан хамгаалах яамны удирдлагыг хатуу шүүмжлэх болсон юм. Тэдний хооронд зөрчил байгаа нь олон зүйлээс харагддаг. Тухайлбал хамгийн сүүлд Донецк мужийн Соледар хотыг эзэлсэн тухай ОХУ-ын батлан хамгаалах яам зарлахдаа Вагнер Группийн оролцооны талаар огт дурдалгүй өнгөрч байв. Гэтэл Пригожин тус хотыг Вагнерын дайчид эзэлснийг уралдан зарлаж, Соледарын давсны уурхайн хонгилд нэвтэрсэн цэргүүдийнхээ гэрэл зургийг нийтэлж байжээ.

Сүүлд ОХУ-ын батлан хамгаалах яам Вагнерын дайчдын эр зориг, баатарлаг гавьяаг магтсан үгийг мэдэгдэлдээ нэмж байсан юм.

Эх сурвалж: Reuters

ВИДЕО: Маргаашаас эхлэн Зайсан тойруугийн замын хөдөлгөөнд орох өөрчлөлт
ВИДЕО: Маргаашаас эхлэн Зайсан тойруугийн замын хөдөлгөөнд орох өөрчлөлт
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​