fbpx С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 3 секунд

С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна

Сангийн сайд асан С.Баярцогт АН-ын даргад нэлээд хүчтэй зүтгэсэн. Гэвч ҮБХ-ных нь гишүүдийн дийлэнх түүнийг биш Лу.Гантөмөрийг дэмжсэн. Энэ “сонгууль”-ийн өмнөх, хойдох явдлуудыг сонсох нээ, АН-ын эрх мэдлийн төлөө хоёр экс Ерөнхийлөгч хүч үзжээ. Тэгээд нэг нь өөр бүлэглэлтэй нийлж байгаад АН-ыг авах гэж байгаа бололтой юм. Гэхдээ Дээд шүүх бүртгэж авах эсэх нь эргэлзээтэй хоцров.
Үүнтэй зэрэгцээд С.Баярцогттой холбоотой асуудал Цэц дээр “бужигнаан” үүсгээд эхэлжээ. Уг нь түүнийг гурван шатны шүүх “...Буруутай” гэж үзсэн. Тодруулбал, С.Баярцогтод холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцээд, ял оноож шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2021 оны долдугаар сард Дээд шүүх Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын тусгай саналыг үндэслэж, танхимаараа дахин хэлэлцжээ. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг шүүх хурал 2021 оны долдугаар сарын 19-нд болж байв.
Харин үүнээс жил орчмын дараа АТГ-ын мөрдөгч “...С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргаж, түүнийг нь НПГ-ын прокурор хүлээн авч, хэрэгсэхгүй болгосон. Прокурорын шийдвэр 2022 оны долдугаар сарын 6-нд гарчээ. Ийм явдал болж өнгөрсөн.
Харин С.Эрдэнийн АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар энэ сарын 15-нд АН-ын бас нэг дарга гэгддэг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга яг ийм агуулга бүхий “...С.Баярцогт нь Монгол Улсын засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтан байсан тул Ерөнхий шүүгч түүнд бусад иргэдээс илүү эрх олгосон” гэсэн мэдээллийг гаргасан юм.
Тэгвэл энэ талаар хэрэг үүсгэх эсэх, улмаар хэрхэн шийдвэрлэх зэрэг дээр Цэц гацаанд ороод байна. Хэрэг үүсгэх эсэх талаар “дээр доор”-оос оролцсон нэлээд яриа хөөрөө болж буй бололтой. Цэцийн гишүүд ч дотроо зөрчилдөж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр “...Хэрэг үүсгэвэл гарах дүгнэлт нь тодорхой” гэж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын Дээд шүүхийг хүнд байдалд оруулаад байгаа шиг С.Баярцогт болон Ерөнхий шүүгчтэй холбоотой дээрх хоёр мэдээлэл нь Цэцийн “шүдний өвчин” болжээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“...Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийг хөнөөсөн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгох санал НПГ-т иржээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​