fbpx Дэлхийн эдийн засгийн форум: Монголын хамгийн том эрсдэл нь өр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 51 секунд

Дэлхийн эдийн засгийн форум: Монголын хамгийн том эрсдэл нь өр

Өнгөрсөн долоо хоногт манай улсын эдийн засагт ямар чухал үйл явдлууд болсныг тоймлон хүргэе.

Монголын хамгийн том эрсдэл нь өрийн хямрал гэв

Нөлөө бүхий улстөрчдөөс эхлээд бизнесийн акулууд нэг дор цугладаг дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн даваа гарагт эхэлж баасан гарагт дууссан юм. Энэ удаагийн эдийн засгийн чуулганд 130 орны 27 мянга гаруй хүн оролцжээ. Мөн “Хуваагдсан дэлхийн хамтын ажиллагаа” уриа дор зохион байгуулагдаж эдийн засаг болон хүнсний хямрал, дайн, уур амьсгалын өөрчлөлт, аж үйлдвэржилтийн IV хувьсгалын асуудлуудыг гол болгон хэлэлцжээ.
2023 онд дэлхий нийтээр олон төрлийн хямралтай нүүр тулсан жил болох аж. Тэгвэл ирэх хоёр жилд Монголчууд биднийг өрийн хямрал, байгаль орчны доройтол, Гео эдийн засгийн сөргөлдөөн, ажилгүйдэл, амьжиргааны өртгийн хямрал, улс хоорондын мөргөлдөөн гэсэн эрсдлүүд хүлээж байна гэж Дэлхийн эдийн засгийн форумаас дүгнэсэн. Үүн дотроос өрийн хямралыг хамгийн том эрсдэл гэж онцлов.
Өмнөх оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр 2012 онд 17.2 тэрбум ам.доллар байсан бол 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 32.4 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь 10 жилийн өмнөхөөс найм дахин өссөн үзүүлэлт юм.
ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева “2023 он нь 2022 оноос илүү хүнд жил байх болно. Учир нь АНУ, Европын холбоо, БНХАУ гэсэн гурван том эдийн засаг зэрэг удааширч байна” гэсэн юм. Мөн энэ онд олон оронд амьжиргааны өртгийн асуудал хүндэрч улмаар улс орны тэргүүнүүд иргэдээ амьжиргааны хямралаас хамгаалахын тулд илүү их мөнгө зарцуулах уу, эсвэл инфляцтайгаа тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөх үү гэх сонголтод тулж очих нь. Дайны асуудал хэлэлцээрийн төвд байсан ч дуусгах гэхээсээ илүү зэвсэг болон танкны тусламжийн талаар яригдав. Өндөр болон бага орлоготой орнуудын дундаж наслалт 14 жилийн зөрүүтэй байна. Улмаар уг ялгаатай байдлыг арилгаж насжилтын зөрүүтэй байдлыг тэглэхэд төр болон хувийн хэвшлээс гадна бусад талууд хамтран ажиллахаар болов.

Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэв

Мөнгөний нийлүүлэлт 2022 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 29.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнд валютын харилцах 2.6 их наяд, валютын хадгаламж 936.9 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Биткойн 24 мянган долларт хүрэв

2022 онд биткойн 65 хувиар унаж 16 мянган долларт хүрсэн. Тэгвэл сүүлийн гурван сарын хугацаанд идэвхтэй өссөөр өнгөрсөн бямба гарагийн шөнө 24 мянган ам.долларт хүрлээ. Үнийн өсөлт нь BTC-ийн зах зээлийн үнэлгээг бараг 440 тэрбум ам.долларт хүргэхэд тусалсан. Түүний алткойныг давамгайлах байдал нь мөн нэмэгдэж, 42 хувь хүрсэн. Хэдийгээр BTC-ийн зах зээлийн ноёрхол нэмэгдэж байгаа ч Aptos-ийн уугуул зоос 57 хувиар өсчээ. Том хэмжээтэй алткойнууд болох Solana, OKB, MANA, SAND, ICP, VET, HBAR, NEAR, ATOM өсөлттэй байна. Эдгээр нь бүгд нэг шөнийн дотор 10-20 хувиар огцом өссөн. Ethereum 6.5 хувиар өссөний дараа 1650 ам.долларт хүрэв. Binance Coin 5.5 хувийн өсөлтийн дараа 300 ам.долларыг эргүүлэн авлаа Эдгээр бүх үнийн өсөлт нь крипто зах зээлийн үнэлгээг CoinMarketCap дээр нэг их наяд доллараас давахад тусалсан байна. Манай улс биржээр дамжуулан цахимаар анхлан арилжсан нүүрсний тээвэрлэлтийг нэгдүгээр сарын 16-19-нд хооронд хийж гүйцэтгээд байна.

Нүүрсний цахим арилжааны анхны тээвэрлэлтийг хийв

Тээвэрлэлтээр Гашуунсухайт боомтын терминалаас нийт хоёр багц буюу 12.800 тонн коксжсон нүүрсийг FCA Gashuunsukhait тerminal нөхцөлөөр экспортод гаргаснаар биржээр дамжуулан арилжсан анхны арилжааны дараах нийлүүлэлтийг ийнхүү хийгээд буйг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Манай улс нүүрсээ анх удаа биржээр арилжиж, Ганц мод боомт руу тээвэрлэх хамгийн эхний туршилтыг үндэсний экспортлогч, хувийн хэвшлийн “Энержи Ресурс” болон төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компаниуд хамтран амжилттай гүйцэтгэв.
Авлига, шударга бус нийлүүлэлтийн эсрэг нээлттэй цахим арилжааны ил тод худалдааг ийнхүү эхлүүлснээр Монгол Улс урт хугацаандаа Уул уурхайн биржийн тухай хуулийг дагаж мөрдөх юм. Манай улс экспортын нүүрсээ цахимаар арилжихдаа давхар зардал, төсөв дахин гаргалгүйгээр, Хөрөнгийн биржийн бэлэн байгаа дэд бүтцийг буюу арилжааны систем, хүний нөөцийг түшиглэн хийгээд байна.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Л.Оюун-Эрдэнэ: Шүүх дээр хэрэг “барьдаг”-ийн ард авлигал байгаа шүү
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх дээр хэрэг “барьдаг”-ийн ард авлигал байгаа шүү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​