fbpx Хөх ордон руу 55 жилийн өмнө алуурчид илгээж байсан Умард Солонгос энэ удаа нисгэгчгүй онгоц илгээжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 49 секунд

Хөх ордон руу 55 жилийн өмнө алуурчид илгээж байсан Умард Солонгос энэ удаа нисгэгчгүй онгоц илгээжээ

Өнгөрсөн сард Умард Солонгосын тал тагнуулын дронуудаа Өмнөд Солонгосын хилийг давуулж нисгэсний зарим нь тус улсын ерөнхийлөгчийн Хөх ордны тусгай хамгаалалтын бүсэд хүрсэн билээ.

Дронуудыг илрүүлж, устгаж чадаагүй Өмнөд Солонгосын арми энэ явдлын дараа нэлээд шүүмжлүүлж, тус улсын засгийн газар дроноос хамгаалах системээ сайжруулах амлалт авч байв.

Сонирхолтой нь энэ өдөөн хатгалгаас 55 жилийн өмнө Умард Солонгосын эрх баригчид тусгай бэлтгэгдсэн алуурчдыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон руу илгээж байжээ.

1968 оны нэгдүгээр сарын 17-ны шөнө Умард Солонгосын тусгай бэлтгэгдсэн 31 цэрэг хоёр Солонгосын хилийн шугамыг нууцаар давсан юм.

зураг

124 дүгээр тасаг нэртэй энэ бүлгийн зорилго нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Чун Хэгийн амийг хөнөөх байжээ.

Тэдний Сөүл хот хүрэх, Хөх ордонд нэвтрэх хүртэл хэрэгжих нууц төлөвлөгөөг нарийвчлан бэлтгэсэн байна.

Гэвч Хөх ордонд хүрэхээс 300 орчим метрийн зайд ирэх үед нь тэдний төлөвлөгөөг Өмнөд Солонгосын тал таслан зогсоож байжээ.

АНУ болон Өмнөд Солонгос бүх анхаарлаа Вьетнамын дайнд төвлөрүүлээд байсан тэр үед Умард Солонгосын удирдагч Ким Ил Сун дэлхий дахинд Солонгосын дайн дуусах болоогүйг сануулахыг хүсэж байжээ.

Алуурчдын багийг илгээхээс өмнө хоёр Солонгосын хил дээрх мөргөлдөөн эрчимжиж, Умард Солонгосын зэвсэгт бүлэглэлүүд Өмнөдийн нутагт партизаны үйл ажиллагаа явуулдаг болоод байв.

1966-аас 1967 оны хооронд Өмнөд Солонгосын тал 130 орчим хил зөрчигчийг устгаж, 43-ыг баривчилж байжээ. Энэ хугацаанд Өмнөдийн тал бас 130 хүнээ алдсан байна.

Энэ үед Умард Солонгосын зэвсэгт хүчнээс сонгон шалгаруулсан 124 дүгээр тусгай тасгийн элит цэргүүд бэлтгэлээ дуусгаж байжээ.

Тэднийг нүцгэн гараар тулалдах, зүг чиг тодорхойлох, төрөл бүрийн объектод нэвтрэх, партизаны дайн явуулах зэрэг арга техникт сургаж, бэлдсэн байна.

Бэлтгэл сургуулилалт нь маш хатуу байсан тухай тэднээс олзлогдсон цэрэг сүүлд ярьсан байдаг. Тэд хатуу ширүүн бэлтгэлийн үеэр амьд үлдэхийн тулд нэг нэгнээ буудах, хутгалах нь наад захын хэрэг байжээ.

Шалгарч үлдсэн 31 цэрэгт тус бүрд нь автомат буу, гар буу, 320 сум, 14 гар бөмбөг, нэг хутга хуваарилсан байна. Тэд Өмнөд Солонгосын цэргийн дүрэмт хувцас өмсөж, шаардлагатай тохиолдолд хэрэглэх энгийн иргэний хувцас авч явжээ.

Тусгай тасгийнхан өдөр нь унтаж, шөнө нь цагт 10 гаруй километр зам туулж байсан гэдэг. Аяллынхаа хоёр дахь өдөр тэд ууланд түлээ бэлтгэж байсан ах дүү дөрөвтэй санамсаргүй тааралджээ.

Тушаал ёсоор тэд ганц ч гэрч амьд үлдээх ёсгүй байв. Гэтэл уулын хөрс тэс хөлдүү байсан тул ах дүүсийг алаад цогцсыг нь булж нуух боломжгүй болжээ.

Ингээд тэд олзлогдсон ах дүүст Коммунизмын давуу талыг сайн ухуулж сурталчилсны дараа өөрсдийнх нь талаар бусдад мэдээлэл өгөхгүй гэсэн ам өчиг аваад явуулсан байна.

Гэвч суллагдсан хүүхдүүд Умард Солонгосын цэргүүд ууланд явж байгаа тухай эрх баригчдад даруй мэдээлснээр Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

зураг

Гэсэн хэдий ч Өмнөдийн тал хил нэвтрэгчдийг илрүүлж чадалгүй мөрдсөөр ерөнхийлөгчийн Хөх ордноос 300 метрийн зайтай оршдог харуулын цэгт нэгдүгээр сарын 21-ний өдөр анх тулгарсан байна.

Өмнөд Солонгосын армийн цэргүүд танкаар хүч нэмэгдүүлэн харуулын цэгт ирсний дараа ширүүн буудалцаан болж байжээ.

Төлөвлөгөө бүтэлгүйтсэнийг ойлгосон Умард Солонгосын тусгай тасгийнхан тал тал руу тарж зугтах тушаал авсан байна.

Өмнөд Солонгос даяар эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж, нэгдүгээр сарын 29-ний өдөр гэхэд хоёроос бусад нь амь үрэгджээ. Тэдний зарим нь алагдаж, зарим нь амиа хорлосон байна.

Амьд үлдсэн хоёр цэргийн нэг Ким Шин Жо баривчлагдаж, Пак Жэ Гён эх орон руугаа зугтаж чаджээ.

Энэхүү ажиллагааны үеэр Өмнөд Солонгосын армийн 68 цэрэг, АНУ-ын гурван цэрэг алагдсан байна.

Хамтарч ажилласныхаа төлөө Ким Шин Жо 1970 онд суллагдаж, Өмнөд Солонгосын иргэн болж байжээ.

Харин түүний эцэг, эх, ах дүүсийг нь Умард Солонгост цаазалсан байна.

Ким Шин Жо одоо болтол Өмнөд Солонгост амьд сэрүүн байгаа бол оргосон ганц цэрэг Пак Жэ Гён сүүлд Умард Солонгосын армийн генерал болжээ.

Алуурчдын бүлгийг Өмнөд Солонгос руу илгээснээ Пёньяны эрх баригчид огт хүлээн зөвшөөрч байгаагүй юм.

Харин Ким Ил Суныг устгахаар илгээсэн Өмнөд Солонгосын тусгай тасгийнхан эргээд удирдагчдынхаа эсрэг бослого гаргасан гэх үлгэрийг зохиож байжээ.

Эх сурвалж: Business Insider

Нүүрсний хэрэгт шалгагдаж буй эрх бүхий албан тушаалтнууд ₮13.8 тэрбумын хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ
Нүүрсний хэрэгт шалгагдаж буй эрх бүхий албан тушаалтнууд ₮13.8 тэрбумын хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​