fbpx Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль: Хориг & Тайлбар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 46 секунд

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль: Хориг & Тайлбар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхээ хэрэгжлүүлж эхэлснээс хойшхи анхны хоригоо Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавилаа. Энэ талаар өчигдөр ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэв. Харин үдээс хойш УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхийлөгчийн хоригт дурдсан зарим асуудалд тайлбар өгөв. Талуудын байр суурийг хүргэе.

Я.Содбаатар: ХОРИГ ТАВЬСНААР ЦАХИМ ОРЧНЫ ГЭМТ ҮЙЛДЛҮҮДИЙГ ЗӨВТГӨЖ БАЙГАА ЮМ БИШ


-УИХ-аас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль, үүнийг дагалдуулан нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулиудад Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж байна. Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчилал хүний эрх, эрх чөлөөг хамгаалагчийнхаа хувьд энэ хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан. Хүний эрхийг дордуулж, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хуулийн заалтууд дээр бид бүхэн хамгаалах чиглэлд тодорхой бодлого гаргаж, хуулийн хүрээнд дэмжих ёстой. Нөгөө талдаа, Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийг хэлэлцэн батлахдаа тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй хуулийн этгээд, эрдэмтэн судлаач, ард иргэдийн оролцоог гүйцэт хангаж, санал бодлыг нь авч, батлах ёстой.


Гэхдээ нэг зүйлийг тодотгох хэрэгтэй. Цахим орчинд хүчирхийлэл, садар самуунд уриалах, хүний нэр төрд зохион байгуулалттайгаар халдах зэрэг гэмт хэрэг гарч байна. Үүнийг бууруулах, хууль бус үйлдлүүдтэй тэмцэх шаардлага бий. Хуулиудад бүхэлд нь хориг тавьж байгаа нь цахим орчинд явагдаж байгаа хууль бус зүйлүүдийг зөвтгөж байгаа юм биш. Цаашид УИХ, Засгийн газар энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс олон нийтийн санал бодлыг сонсож, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэж, олон улсын сайн туршлагуудыг тусган эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг тодотгож хэлье.


Гуравдугаар сарын 15-нд УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт энэхүү хоригийг хэлэлцэх ёстой. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж буй тул хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжих хугацаа нь түдгэлзэнэ, хэрэгжихгүй.

Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ ТАВИХ БҮРЭН ЭРХЭНД ХАЛДСАН


-Парламент хуулиудыг ЕТГ-т нэгдүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн. Хуулийг ирүүлсний дараагаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг. Хуулийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр хориг тавих сүүлийн хугацаа дуусна. Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацааг батлахдаа 2023 оны хоёрдугаар сарын 1-нд буюу Ерөнхийлөгчийн хориг тавьж болох Үндсэн хуулиар олгогдсон үндсэн бүрэн эрхэд халдах байдлаар зохицуулсан байна. Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-нд хуулийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.
Хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор уг хуулиудыг эцэслэн баталсан. Иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, саналыг аваагүй. Мөн Үндсэн хуулийн 26 хэсгийн хоёр дахь хэсэгт заасан иргэн, байгууллага, бусад хуулийн төслийн талаар хууль санаачлагчид уламжилна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 зүйлийн 8.1.5 болон 8.1.6, 38 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Ийнхүү хууль зөрчиж байгаа нь Үндсэн хуулийн 1 зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж байна. Үндсэн хуулийн 19.1 зүйлд "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19 зүйлийн гуравт "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрхийг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж тусгасан.

Н.Учрал: ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЭХНИЙ АЛХАМ ЭНЭ ХУУЛЬ БАЙСАН


Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр " Ерөнхийлөгчийн Тамгын газраас процедурын хувьд алдаа гарсан гэж дүгнэжээ. Цахим орчин дахь гэмт хэрэг, цахим залилан, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санаачлага, зарчим нь зөв гэдгийг ЕТГ-ын мэдээлэлд тодорхой дурдсан. Миний хувьд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрийг гаргаж, Хууль тогтоомжийн хуулийн дагуу хэлэлцүүлсэн. Гэхдээ мэдээж олон нийтийн байгууллагуудын санал шүүмжлэлүүдийг тусгаагүй, холбогдох эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдүүдийн саналыг тусгах шаардлагатай гэдэг үндэслэлийг хүлээн авч байна. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим залилан гэхэд 99.8 хувиар өссөн гэх тоон статистик байна. Мөн цахим орчин дахь гэмт хэрэг 3.8 дахин өсч, 18 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн эхний алхам энэ хууль байсан.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Койнчид”-ыг улс төрийн шантааж аврах уу?!
“Койнчид”-ыг улс төрийн шантааж аврах уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​