fbpx АН-ын дарга шиг олон том хулгайнууд юу болж байна вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
7 минут 9 секунд

АН-ын дарга шиг олон том хулгайнууд юу болж байна вэ?!

Сүүлийн үед АН-ын учир начрыг ард түмэн байтугай АН-ынхан өөрсдөө ойлгохоо болив бололтой. “...Эвлэх нь” гэсэн чинь улам эвдэрчих шиг л болох юм. “...Тамгатай, тамгагүй дарга, хүчинтэй хүчингүй тамга гэж маргадаг байснаа батламжтай, батламжгүй дарга гэдэг боллоо” гээд л ярьцгааж байна. Уг нь яг одоо Монголын улс төрд сөрөг хүчин үгүйлэгдээд байгаа юм. Тэр утгаар нь зөвхөн АН-ынхан ч бус, нийтээрээ л “...Эвлээсэй” гээд байгаа хэрэг л дээ.
Тэгвэл Монголын төрөөс, иргэдээс хулгайлсан үйлдлүүд ч АН-ынхны ингэж дарга нараа “олшруулдаг” шиг нэмэгдэж байна.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахдаа, Оюу толгойн гэрээг байуулахдаа, Хөгжлийн банкнаас зээл гаргахдаа, Тавантолгойг олборлож зөөхдөө хулгайлсан асар их хөрөнгөний асуудлуудыг хууль хяналтынхан шалгасаар л байна.

Зарим нь мөрдөн шалгах ажиллагаанд, нэлээд нь шүүхэд шилжсэн мэдээлэлтэй. Араас нь койны хэрэг гээч нэмэгдэж байх шиг байна. Хохирол нь нөгөөдүүлээсээ дутахааргүй аж. Их наядаар тоологдох юм байна. Бусад том хулгайн адилаар бас л улс төртэй холбогдоод авсан байх юм.
Олон нийт дээр дурдсан том хэргүүдээс Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай хоёр яаж шийдэгдэх нь вэ гэдгийг хамгийн ихээр анхаарч байна.
Хөгжлийн банкны хэрэг 20-иод хоногийн өмнө шүүхэд шилжсэн. Прокуророос уг хэрэгт холбогдуулж 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Хэргийг анхан шатны шүүх хүлээж авалгүй долоо хоносон. Учир нь ШЕЗ-ийн 2021 оны тогтоолоор “...Хэргийг хүнтэй нь хамт хүлээж авах ёстой” гэж анхан шатны шүүхийн Тамгын газар үзжээ. Улмаар долоо хоногийн өмнө уг хэргийг шийдвэрлэх шүүгч томилогдсон байна. Одоогоор шүүгч хэргийн материалтай танилцаж байгаа, удахгүй шүүх хурлууд зарлагдана гэх мэдээлэл байгаа юм.


Энэ хэрэг шүүхэд шилжихтэй зэрэгцээд Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах УИХ-ын түр хорооны сонсгол явагдсан. Бараг гурван долоо хоног үргэлжилж байна. Одоогоор дуусаагүй байгаа юм. Сонсголын үеэр ил болсон баримт сэлтүүд олны дургүйцлийг ихээхэн төрүүлсэн. Тухайлбал, “Бэрэн”, “Эрэл” зэрэг компанийн удирдлагууд зээлийн мөнгөнөөс сая сая ам.доллароор нь казинод үрсэн байж магадгүй баримтууд яригдсан. Бас “Ачлал трейд”, “Монполимет” зэрэг компанийн зээлүүд зорилтот төсөлдөө зарцуулагдсан нь харагдсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хэрэг анхааралд орж “...Шүүх хэрхэн шийдэх бол” гэсэн хүлээлт үүсгэхэд энэ УИХ-ын түр хорооны сонсгол нэлээд үүрэг гүйцэтгээд байгаа юм. Энэ нь шүүх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг прокурорын яллах дүгнэлтийн дагуу шийтгэх нь учир дутагдалтай гэдгийг ч харуулж буй хэрэг. Гэхдээ хэргийг хэрхэн нь шүүхийн хэнтэй ч хуваалцахгүй эрх мэдэл юм.
Харин “...Нүүрсний хулгайтай холбоотой хэргүүд хаана явна вэ” гэхээр олон хариулт гарч ирнэ. Учир нь энэ нүүрсний хулгайн хэрэг дотроо маш олон “салбар”-тай. Оффтейк гэрээ, хөрс хуулалт, бусад ажлын тендерүүд, С зөвшөөрөл, авто болон төмөр замын тээвэр, мөргөцөг алга болсон зэргээр олон сална. Эхнээсээ эзэн холбогдогчид нь тодорсоор байна. Энэ хэрэгт олон нийт хамгийн гол буруутгалыг улстөрчдөд өгч байгаа юм. Угаасаа тэгэхээс ч аргагүй. Нүүрсний хулгайг зөвхөн эрх мэдэл, албан тушаалын бяраар хийж ирсэн байдаг.


АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсгээс нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг сар гаруйн өмнө зарласан. Нэлээд нь яахын аргагүй холбоотой. Цөөн хэдхэн нь хэн нэгний мэдүүлгээр “татагдаад” байгаа гэх сурвалжийн мэдээлэл бий. Бас нэг зүйл гэвэл Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “...Нэр бүхий дөрвөн гишүүнийг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” гэсэн саналыг УИХ-д гаргахаар болсон талаар нэлээд хэдийнээс яригдсан. Тэрбээр “...Цаг нь болсон” гэж үзсэн бололтой. Өнөө маргаашгүй ийм санал УИХ-ын даргын гарт очихоор болсон аж. Улсын ерөнхий прокурорын саналд мөрдөх байгууллагуудын “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарласан таван гишүүний хоёр нь багтах бололтой юм.
Гол нь эрхэм гишүүд, нөлөө бүхий улстөрчид нүүрсний хулгайтай холбогдож, тэр нь нотлогдож таарвал улс төрийн хамгаалалт гэдэгт найдах боломжгүй болсон. Хамгийн олон гишүүн нь холбогдсон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэхэд л 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд УИХ дахь бүлгийнхээ хурал дээр “...Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүд, сайд нар өөрсдийн хүсэлтээр шалгуул” гэж шахсан байдаг.


Ер нь бол МАН ч, АН ч “...Манай намынхныг хэрэгт гүтгээд, улс төр хийгээд байна” гэж гошигнох шаардлагагүй аж. Яагаад гэвэл энэ хоёр нам хоёулаа 200 мянгаас дээш гишүүнтэй гэцгээдэг. Тэгвэл нүүрсний хулгай, Хөгжлийн банк, өөр юу байдаг юм, нийтийн эрх ашгаас маш том хулгай хийсэн 200 хүрэхгүй л хүн бий. Өнөөдөр дэлхийн “топ” биш юм гэхэд өөрсдийгөө тордоод явчих хэмжээний баялагтай улс шүү дээ. Гэтэл түүнийг нийтээрээ бус нэг хэсэгхэн албан тушаал, эрх мэдлийн мангасууд зооглочихсон. Тэд хулгайлсан уу, хулгайлсан. Энэ үнэн үү, үнэн. Тиймээс мөрдөх байгууллагууд, прокурорууд, шүүгч нар энэ нийтийн эрх ашгийн хулгайн хэргүүд дээр хуулиар хүлээсэн үүргээ л чин шударгаар биелүүлэх ёстой. Ийм л юм.
Товчлоод хэлэхэд, олон нийтийн онцгой анхааралд байгаа Хөгжлийн банкны хэрэг шүүхийн, нүүрсний хулгай прокурорын шийдвэрийг хүлээж байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Транспэрэнси Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од: Оноо буурч байгаа 10 орны нэг нь Монгол
“Транспэрэнси Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од: Оноо буурч байгаа 10 орны нэг нь Монгол
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​