fbpx Их Британид “Лхагва гаргийн ажил хаялт”-д багш, төрийн албан хаагчид нэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 47 секунд

Их Британид “Лхагва гаргийн ажил хаялт”-д багш, төрийн албан хаагчид нэгджээ

ЛОНДОН. /Reuters/. Их Британид сүүлийн 10 жилийн турш болоогүй өргөн хүрээг хамарсан, зохион байгуулалттай нийтийн ажил хаялтад цалингаа нэмүүлэхийг шаардаж буй хагас сая орчим багш, төрийн албан хаагч, галт тэрэгний жолооч нар оролцжээ.

Цалин нэмэх асуудалд цааргалж буй эрх баригчдад шахалт үзүүлнэ гэдгээ үйлдвэрчний эвлэлүүд мэдэгдээд байна. Нийтийг хамарсан “Лхагва гаргийн ажил хаялт”-ын улмаас улс даяар сургуулиудын үйл ажиллагаа түр зогсож, галт тэрэгний ихэнх шугамын үйлчилгээ зогссоноос гадна цэргийнхэн хилийн шалган нэвтрүүлэх албаныханд туслахад хүрчээ.

2011 онд болсон төрийн албан хаагчдын жагсаалаас хойших хамгийн олон хүнийг хамарсан ажил хаялтад оролцсон хүмүүсийн дийлэнх нь буюу 300 мянга орчим нь багш нар байлаа гэж үйлдвэрчний эвлэлийнхэн мэдээлж байна. Ерөнхий сайд Риши Сунак улс орон даяар сая сая хүүхдийн сургуулийг завсардуулсан ажил хаялтыг зэмлэн буруушаажээ. Тэрбээр, “Үр хүүхдүүдийн маань боловсрол хамгийн үнэ цэнтэй гэдгийг би тодорхой хэлье. Өнөөдөр тэд сургуульдаа явж, хичээлээ заалгах эрхтэй” гэж мэдэгджээ. Р.Сунакийн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг их хэмжээгээр нэмбэл өсөн нэмэгдсээр байгаа инфляцыг улам хөөрөгдөх болно хэмээн үзэж үйлдвэрчний эвлэлүүдийн шаардлагын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа аж.

Лондон хотын төвийн дүүрэгт “Хүүхдүүд илүү сайн сайхныг хүртэх эрхтэй”, “Сургуулийг маань хэвийн ажиллуулъя гэвэл цалингаа нэм” гэсэн үгтэй уриа лоозонг барьсан олон мянган багш жагсжээ.

Жагсаалд оролцсон төрийн албаны 120 гаруй нэгж хэлтсийн 100 мянга орчим ажилтныг төлөөлж буй “PCS” эвлэлийнхэн зохион байгуулалттай ажил хаялтыг цаашид дахин зохион байгуулж тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ анхааруулсан байна. “Хэрвээ Засгийн газар энэ асуудлаар ямар нэг арга хэмжээ авахгүй бол бусад олон үйлдвэрчний эвлэл бидэнтэй нэгдэж өнөөдрийнх шиг өдөр олон удаа давтагдана гэж бодож байна” гэж “PCS”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Сервотка “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Их Британид инфляц 10 гаруй хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилд тохиогоогүй өндөр үзүүлэлт бөгөөд төрийн байгууллага, хувийн хэвшлийнхний ажил хаялт, эсэргүүцлийн жагсаал сүүлийн хэдэн сарын турш үргэлжилж байна. Өмнө нь эрүүл мэнд, тээврийн салбарынхан болон “Amazon” компанийн агуулахын ажилчид “Royal Mail” шуудангийн ажилтнууд жагсжээ.

Ирэх долоо хоногт сувилагч, түргэн тусламжийн тасгийнхан, эмч, яаралтай тусламжийн дуудлагын оператор зэрэг эрүүл мэндийн салбарын бусад ажилтнууд ажил хаялт зохиохоор төлөвлөж байгаа бол гал сөнөөгчид энэ долоо хоногт нийтийн ажил хаялтыг дэмжсэн байна.

Огцом өсөж байгаа хоол хүнс, эрчим хүчний төлбөрийг төлөхөд цалин хүрэлцэхгүй байгаа тул цалинг инфляцын түвшнээс дээгүүр хувиар нэмэгдүүлэхийг жагсагчид шаардаж байгаа аж.

Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Г. Занданшатар: Хөдөө аж ахуйд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​