fbpx Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
13 минут 16 секунд

Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно

Төрийн хэргийг эрэгтэйчүүд л барих ёстой гэсэн байр сууриа уламжлалтай холбон тайлбарлах нь элбэг. Гэтэл түүхийн хуудас өөр дүр зураг харуулдаг. 1206 оноос бий болсон Их засаг хуультай холбоотой баримтуудаас үзэхэд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах, эдийн засаг, санхүүгийн боломж бололцоо харьцангуй нээлттэй байжээ. Ер нь жендэрийн эрх тэгш байдлын тал дээр монголчууд Азийн бусад оронтой харьцуулахад дэвшилтэй байсныг судлаачид онцолдог. Харин Манжийн дарангуйллын үеэс эхлээд эмэгтэй хүнийг инжээр үнэлэх, нийгмийн гарал угсаа байдлаар нь тодорхойлох зэргээр өмч, эрх мэдлийг нь боомилж ирснийг түүхийн баримтуудаас олж харж болно. Чухам, “Ямаан толгой ямбанд багтдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй” мэтийн зүйр үг тэр үеэс л дэлгэрсэн гэдэг. Харин тусгаар тогтнолоо сэргээн, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа зарлахдаа монголчууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг баталгаажуулав. Тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хуульчилсан Азийн анхны улс болсон амжилтын түүх бидэнд бий.

Ингээд эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байх боломжийг бүрдүүлэх санал санаачилга бага багаар бэхжсээр 1992 оны Үндсэн хуультай золгосон нь бий. Дээр дурдсанчлан, эмэгтэйчүүдийн эрхийн байдалд түүхэн цаг үеүд, түүнтэй холбогдож гарч ирсэн шийдвэр зохицуулалтууд дэвшил авчирчээ. 1990 оноос өмнө нөхөн үржихүйн эрхээ эдлэх, гэр бүл төлөвлөхтэй холбоотойгоор жирэмслэхээс хамгаалах, үр хөндүүлэх жам ёсны эрхийг чухалчилж байв. Тэгвэл өнөөдөр нийгэм, цаг үеэсээ хамаараад эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал шийдвэр гаргах түвшин дэх эрх мэдэл болж хувирлаа. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээс үзвэл өнгөрсөн жил Монгол Улс 146 орноос 70 дугаарт жагсаж, өмнөх оныхоос нэг байр ухарчээ. Монгол эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хувьд эрхээ эдэлж байгаа ч “улс төрийн эрх мэдэл, оролцоо” үзүүлэлтээр сүүл мушгиж, 113 дугаар байрт жагсаж байгаа юм. Тэр дунд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл сүүлийн хоёр сонгууль дараалан 17 хувь дээр гацаад байгаа нь даанч харамсалтай дүр зураг.

ЭРХ МЭДЭЛ БОЛ ӨӨРТӨӨ ХАМААТАЙ ШИЙДВЭРТ ОРОЛЦОХ, НӨЛӨӨЛӨХ ЧАДАМЖ

Эмэгтэйчүүд хүн амын олонх хэр нь эрх мэдлээрээ цөөхүүлээ нийгэм, соёлыг бүрдүүлж ирэв. Уг нь эрх мэдэл гэдэг ширээ сандал, зөөлөн суудал биш. Өөрийнхөө амьдралд хамаатай шийдвэрт гар бие оролцох, нөлөөлөх чадамж билээ. Үндсэндээ эрх мэдлийн тухай ойлголтын хамгийн сонгодог утга нь энэ. Гэтэл манайхан албан тушаалтай хамаатуулж явцууруулж ирсэн. Эрхийг нь хамгаалъя гэж хамгийн ихээр ярьж тунхагладаг эмэгтэйчүүд, залуус, малчдын төлөөлөл үгээ хэлэх боломж шийдвэр гаргах түвшинд үзээд буцаая гэсэн ч алга. Тэр ч бүү хэл хүйсийн төлөөлөл улам баялаг болж буйг ч анзаарч үзэхэд гэмгүй.
Эмэгтэйчүүдэд квот олгоё гэхээр эрх мэдэлд шуналаа гэж мушгих нь бий. Гэтэл сонгогдох гэж байгаа байгууллагынхаа мөн чанарыг таних хэрэгтэй болж байна. Парламент бол хууль тогтоодог төлөөллийн байгууллага. Тэнд баталж буй баримт бичиг хүний амьдралын бүхий л харилцааг зохицуулж байгаа учраас гар бие оролцож байгаа хүмүүс дунд туулсан туршлага, ялгаатай хэрэгцээ бүгд тусгалаа олж байж тэнцвэртэй, амьдралд ойртож очих учиртай. Өөрөөр хэлбэл, олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, чамтай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл парламентад байх хэрэгтэй болж байна. Орон нутаг ч ялгаагүй. Төлөөллийг хангаж байна уу гэдэг хамгийн эхний шалгуур төдийгүй үүнээс үндэслэж зүй зохистой ажиллах эсэх нь хамаарна.
Монгол Улс сүүлийн 30 гаруй жил эрэгтэйчүүд давамгайлсан, тэдний хэрэгцээн дээр тулгуурлаж нүдээр нь харсан бодлого шийдвэрээр явж ирлээ. Үүний толь нь өнөөгийн нийгэм.
Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан “Бид сүүлийн 30 жилд эрчүүдээр шийдвэр гаргуулж үзлээ. Нэг талын шийдвэр ухвар мөчид, оновчгүй, эргэцүүлэх зүйл ихтэйг олон жишээгээр тайлбарлаж болно. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг эдлүүлэхийн тулд төр тусгай байдлаар өргөж өгч, дэмжих хэрэгтэй болж байна. Үүний тулд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Улс төрийн намын тухай, Улс төрийн санхүүжилтийн хуульд хүйс үл хамаарч эрх тэгшээр нэгнээ төлөөлөх боломж бүрдтэл нь тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг даруй авах ёстой. Ингэж байж шийдэл рүү алхам алхмаар дөхнө” гэж ярьсан.

КВОТ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ТААЗ БИШ ХАМГИЙН ДООД БОСГО ЮМ

Дэлхий нийтийн түвшинд эмэгтэйчүүд сонгогдох битгий хэл сонгох эрхээ олж аваад удаагүй байгаа. Тоолбол,100 гаруй жил. Тиймээс манлайлагч, дарга, шийдвэр гаргагчийг эрэгтэй дүрээр хардаг хэв маяг, соёл тогтсон. Энэ тохиолдолд квотоос өөр сонголтгүй. Үүнийг олон улсад түр тусгай арга хэмжээ гэж нэрлэж буй юм.Гэтэл эсрэгээрээ эмэгтэйчүүд хийж байгаа ажлаараа өрсөлдөөд гараад ир гэдэг. Ижил мэдлэг боловсрол, улс төрийн карьертай эмэгтэй, эрэгтэй хүн байлаа гэхэд эргэлзэхгүйгээр шууд эрэгтэйг нь дугуйлдаг хэвшмэл ойлголт, дадал, практик тогтчихсон өнөөгийн нийгэмд түр тусгай арга хэмжээ ашиглаж байж л ижил түвшинд хүрэхээс өөр хөшүүрэг алга. Үгүй гээд нийгмийн хөгжлөөрөө өөрчилье гэвэл чулуун дээр сийлсэн хэвээрээ л он цагийг туулна. Ингэж харвал квот бол анхан шатны хамгийн доод босго юм. Гэтэл өнгөрсөн хугацаанд үүнийг хамгийн дээд тааз мэтээр ойлгуулж, мушгиж ирсэн. Яахав, ихэнх тохиолдолд олон нийтийн хандлага хууль дүрэм журмаа чиглүүлж явдаг. Заримдаа олон нийтийн ойлголт, хандлагыг хуулиар, бодлогоор чирч болдог. Энэ хөшүүрэг нь квот гэсэн үг. Түүнээс квотоос өөр ямар ч сайхан зохицуулалт, мянга мянган амлалт байсан тэр бол зүгээр л зэрэглээ аж. Энэ талаар Монфемнет Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Төлөөллийг хангах механизм олон бий. Улс орнууд төрөл бүрийн арга хэрэглэж байна. Манайхтай ижил төстэй гарааныхаа эхлэл дээр байгаа улс орнууд шууд суудал хадгалах квоттой. Үндсэн хууль, Сонгуулийн хуульдаа УИХ-ын 76 гишүүний 30 хувь нь залуучууд, 50 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэх загвараар суудал хадгалж ирсэн. Тодорхой тойрогт зөвхөн эмэгтэйчүүд, залуус өрсөлдөнө гээд заагаад өгчихсөн байдаг. Зарим нь квотын төрлүүдийг ашиглаж байна. Манай улсад хамгийн наад захын нэр дэвших квотын талаар ярьж байна. Уралдъя гэхэд гарааны тэгш нөхцөл буюу хаалга нээх тухай л ярьж байгаа хэрэг. Харин ижил эрх, нөхцөл хангагдаад ирэхээр түр арга хэмжээ, квотоо болино. Тиймээс квотыг албан ёсны механизм болгож оруулахаас өөр аргагүй” гэсэн юм.

30 ХУВИЙН КВОТ ХЭЗЭЭ Ч ХЭРЭГЖИЖ БАЙСАНГҮЙ

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн дэмжлэг 30 хувиас дээш гарч үзээгүй. Бас 30 хувийн квот тогтоосон бодлого хэзээ ч хэрэгжиж байсангүй. Юу гэвэл, яг хэрэгжихийн даваан дээр гол хоёр намын эрэгтэйчүүд үгсэн хуйвалдаад аваад хаячихдаг. Сонгуулийн хуульд зургаан сараас өмнө гар хүрэхгүй байх практик тогтсон ч эмэгтэйчүүдийн квотыг авч хаяхдаа л хоёр сарын өмнө санал нэгдчихдэг нь сонин. Улстөрчид хоёр хоногийн дотор хууль батлах эрх ашиг дээрээ хэзээ нэгдэж чаддаг вэ гэвэл тэр нь ганцхан эмэгтэйчүүдийн квот байж ирэв. Тэгвэл квот бий болгосноор зөвхөн эмэгтэйчүүд хожихгүй. Гэр бүл, эрэгтэйчүүд хожно. Яагаад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр доогуур байна вэ. Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олонх байсан хэр нь эрүүл байх эрхээ бүрдүүлж, хамгаалж чадаагүй. Эмэгтэйчүүд эрүүл мэнд, хүүхдийнхээ боловсролд илүү ойрхон байгаа учраас амьдралын чанарыг тодорхойлж байгаа бодлогууд дээр илүү хүндээ нийцсэн, бодит гарц шийдлийг олж харж байгаа хэрэг. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг бий болговол гэр бүл, нийгэм, улс орон хожно. Эрчүүдийн дундаж наслалт, эрүүл мэндийн асуудал илүү хурцаар тавигдаж, ноцтой түвшинд очсон энэ цаг үед эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллавал эсрэгээрээ сайжирна. Эрчүүд эрүүл болж илүү урт насална. “Квотгүйгээр цааш явбал үзэмжийн асуудал болж хувирна. Нам, байгууллагын үзэмжээс шалтгаална. Тэнцвэртэй төлөөллийг хангах хамгийн гол механизм нь квот. Энэ амин сүнсийг нь ярьж хуульчлахгүйгээр тэнцвэртэй төлөөллийг хангана, Үндсэн хуульд улс төр, гэр бүл, нийгмийн амьдралд эрэгтэй эмэгтэйчүүд тэгш эрхтэй оролцоно гэж тунхаг төдий байх боломжгүй. Харин ч хүн амын тал хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг 50 хувь болгох ёстой” гэж Д.Энхжаргал хэлэв.


Орчин үеийн түүхийг харвал, 2005 онд анх удаа нэр дэвшүүлэх квотыг санаачилж 30 хувиар сонгуулийн хуульд тусгасан ч 2007 онд Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр квотын заалтыг хасав. Харин 2008 онд гурван эмэгтэй гишүүн сонгогдож, 2012 онд 20 хувийн квот хэрэгжиж түүхэндээ анх удаа 11 эмэгтэй гишүүн болов. Улмаар 2016, 2020 онд мөн л 20 хувийн квотоор 13 эмэгтэй сонгогдов. Харин ирэх онд энэ тоо хэр өөрчлөгдөхийг улс төрийн хүсэл зориг мэдэх нь.
Мөн судлаач С.Түмэндэлгэр “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү байх уу, эсвэл сүлжээн дор нь явсаар байх уу гэдэгт шийдэл гаргах цаг үе улстөрч, манлайлагч эмэгтэйчүүдийн өмнө гарч ирлээ. Магадгүй өөрөө л нэр дэвшээд явъя гэвэл эрэгтэй манлайлагчтай сүлжээндээ дуугүйхэн явах нь хувь хүндээ ач холбогдолтой. Харин эмэгтэйчүүдийн гэгдэх нийтлэг категорийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө хүчтэй дуу хоолой гаргая гэвэл сүлжээний манлайлагчийн төлөө зүтгэх нь ач холбогдолтой” гэв. Тиймээс намын гишүүн эмэгтэйчүүд хар бор хамаг ажлыг нь амжуулдаг хэр нь эрэгтэйчүүдээс нэр дэвших эрхээ гуйгаад сууж байгаа өнөөдрийн өрөвдөлтэй дүр зургийг өөрчилж гуйлгын, үзэмжийн биш албан ёсны механизм байлгахын тулд квот шаардах эрхтэй шүү, бүсгүйчүүдээ.

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монголд сарын 10-15 сая төгрөгийн цалинтай 700, 15-20 сая төгрөгийн цалинтай 660 иргэн байна
Монголд сарын 10-15 сая төгрөгийн цалинтай 700, 15-20 сая төгрөгийн цалинтай 660 иргэн байна
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​