fbpx Туркийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо найм дахин өсөх магадлалтайг ДЭМБ мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 16 секунд

Туркийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо найм дахин өсөх магадлалтайг ДЭМБ мэдэгдэв

Туркийн зүүн өмнөд нутагт маш хүчтэй газар хөдөлсний улмаас амь үрэгдсэн хүний тоо 3,400 даваад байна.

Тэгвэл энэ тоо цаашид найм дахин өсөх магадлалтайг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгджээ.

Даваа гарагийн үүрээр 04:17 цагт Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Чичиргээний төв цэг нь газрын гадаргаас 17.9 км-ийн гүнд байжээ. Энэ нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна. Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг гэрчүүд мэдээлжээ.

Үүнээс 12 орчим цагийн дараа хоёр дахь газар хөдлөлт бүртгэгдсэн юм. 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт анхны хөдлөлтийн цэгээс умар зүгт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.

Эхний хөдлөлтийн дараах 12 орчим цагийн хугацаанд гамшгийн бүс нутагт доод тал нь 5 магнитудын хүчтэй нийт 13 чичиргээ бүртгэгдсэн тухай АНУ-ын геологийн хүрээлэн мэдээлсэн юм.

Турк болон Сири улсын нутагт амь үрэгдсэн хүний тоо цаг тутамд нэмэгдсээр байна.

Өвлийн хүйтэн цаг агаарын хүнд нөхцөл байдалд барилгын нурангиас дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

зураг

Хоёр улсын нутаг дэвсгэрт нурсан барилгын тоо хэдэн мянгаар тоологдож байгаа юм.

2,000 гаруй жилийн настай түүхийн дурсгал болох Газиантепын цайз хүртэл нурсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Дэлхийн олон улс орон аврагчдын баг, эрэлч нохой, багаж төхөөрөмжөө Турк улс руу илгээж байна.

Турк бол дэлхийн хамгийн идэвхтэй газар хөдлөлтийн бүс нутгуудын нэг юм. 1999 онд тус улсын баруун хойд хэсэгт хүчтэй газар хөдлөхөд 17,000 гаруй хүн амь үрэгдэж байв. Туркийн түүхэнд хамгийн хүчтэйд тооцогдох газар хөдлөлт 1939 онд зүүн Эрзинкан мужид болоход 33,000 хүний амь үрэгдэж байжээ.

Дэлхийн 45 улс тусламж үзүүлэх санал тавьсныг Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган мэдээлсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламжийн гараа сунгахыг дэлхийн улс орнуудад уриалжээ.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 хотын нэрийг Туркийн дотоод хэргийн сайд Сулейман Сойлу зарласан байна. Тэдгээрт Хатай, Османие, Адяаман, Малатя, Санлиурфа, Адана, Дияарбакир, Килис зэрэг хотууд багтжээ.

Хоёр тектоник хавтан хэвтээ чиглэлд харилцан эсрэг чиглэлд гулсаж мөргөлдсөн нь энэ удаагийн газар хөдлөлтийг маш хүчтэй болгосныг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Туркийн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хоёр дахь газар хөдлөлт болсныг дараах дүрс бичлэг харуулжээ.

Эх сурвалж: BBC, The Guardian

С.Чинзориг: “Мед портал“ эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​