fbpx Хамгийн харамсалтай нь Чингис бондын мөнгөөр төмөр зам барьж чадаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 0 секунд

Хамгийн харамсалтай нь Чингис бондын мөнгөөр төмөр зам барьж чадаагүй

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсголыг эхлүүлээд байна. Өчигдрийн сонсголд гурван их наяд төгрөгийн дүн бүхий 371 арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлсэн төслүүдийг нэг багц болгож танилцуулав.

Э.Батшугар: Хөрөнгө оруулалтуудыг үнэлж дүгнэх ёстой

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Энэ удаагийн сонсголд 43 гэрчийг дуудсанаас Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтад оролцож байсан 21 албан тушаалтан багтаж байгаа. Тэднээс зориуд асуух шаардлагатай байгаа нэг зүйл нь гадны хөрөнгө оруулагчдад өгсөн амлалт. Олон улсын стандартын дагуу аливаа улс гадны зах зээлд бонд гаргаж хөрөнгө босгохдоо нарийвчилсан төсөл бүхий зузаан баримт бичгийг бэлддэг. Энэ мөнгийг ийм төсөлд зарцуулна, үр дүн нь ийм байна гэж тодорхой заадаг. Тэгвэл Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдад амласан амлалтаа хэдэн хувьтай биелүүлсэн бэ. Үүнийг тодорхой дүгнэсэн тайлан дүгнэлт байна уу. Монгол Улсад орж ирэх дараагийн хөрөнгө оруулалтууд үүнээс шалтгаалах учраас бид үр дүнгээ дүгнэх ёстой” гэв.

Шинжээч VS гэрчүүдийн тайлбар

“Гудамж төсөл"-ийн авто замын зураг төсөл, ТЭЗҮ-д 10 тэрбум 959 сая төгрөг зарцуулсан талаар шинжээч танилцуулав. "Гудамж төсөл"-ийн удирдах хорооны дарга асан Р.Эрдэнэбүрэн “Хөгжлийн банкнаас компаниудыг хэрхэн шалгаруулах вэ гэсэн журам гаргаад нэгж байгуулсан. Манайх Эрчим хүчний яаманд нэг, Барилга, хот байгуулалтын яаманд дэд бүтэц, шугам сүлжээ хариуцсан нэг нэгжтэй байлаа. Тендерийн хуулиар биш Хөгжлийн банкны тухай хуулийг дагахаар болсон. Ажил эхлэхээс өмнө эдгээр компанийн төлөөллийг дуудаж уулзаж, түншлэлүүдийг байгуулсан. Байгуулагдсан түншлэлүүд энэ ажлууд дээр үнийн саналаа өгч, бидний зүгээс харьцуулсан үнэлгээг нэгжүүд дээрээ хийдэг. Харьцуулагдаад гараад ирсэн эхний хоёр түншлэлийг төслийн удирдах хороон дээр хэлэлцээд шалгаруулдаг. Шалгарсан түншлэлтэй гэрээ хийдэг, процессын дагуу явсан” гэлээ.


Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “Намайг 2012 онд сайдын ажил хүлээж авахад хуулийн хүрээнд Хөгжлийн банк манай яамны харьяанд ирсэн. Бүтэн нэг жил Солонгосын менежментийн багийг ажиллуулсан. Асар их хөрөнгө мөнгө тэр банкинд байсан. Гаднын менежментийн багийг авч ажиллуулаад алдагдал хүлээгээд байвал тэр багийн хэрэг гарахгүй. Тийм учраас сольсон. 2012 онд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн үнэ огцом унаж эхэлсэн. Энэ үед Монгол Улсыг хүнд байдал хүлээж байсан учраас санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй гэж үзээд Чингис бондыг босгосон. Хөгжлийн банкинд доллар орж ирсний дараа Монголбанктай хамтран найман хувийн зээлийг бий болгосон. Орон сууцны найман хувийн зээл бол Чингис бондын үр дагавар юм. Доллартай болсон учраас бид төгрөг нийлүүлэх бололцоотой болсон. Ингэснээр монголчууд 10, 20 хувийн хүүгээс 8, 6 хувийн хүүгээр байртай болох бололцоо бүрдсэн. Хэрэв Чингис бонд орж ирээгүй бол долларын ханш 10 мянгад хүрэх байсан. Хамгийн харамсалтай зүйл бол төмөр зам баригдаагүй юм. Төмөр замд зориулаад 200 сая ам.доллар өгсөн. Хэрэв баригдсан бол тэрбумаар нь ууталж байх ёстой. Намайг Эдийн засгийн хөгжлийн сайд байх үедээ олон тэрбум долларыг гараараа савируулаад, хууль дүрэм зөрчсөн юм биш үү гэж байна. Тийм зүйл байхгүй ээ” гэв.


Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас "Түмэн жинчин" ХХК-д төмсөөр чипс үйлдвэрлэх төслийнх нь хүрээнд 674 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг олгожээ. Уг зээлийг 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс нийт найман жилийн хугацаатай олгосон байна. "Түмэн жинчин" ХХК нь санхүүжилт хүсэгчдэд тавигдах шаардлагыг хангаагүй аж. Тус компанид тоног төхөөрөмж нийлүүлэх компани нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна.
"Түмэн жинчин" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цогбадрах: Би барилгын инженер хүн. 2007-2012 оны хооронд үйлдвэрчний эвлэлд барилга, аж ахуй хариуцсан ахлах инженер, мэргэжилтнээр ажиллаж байсан. Нэг жил орчим хөөцөлдөж байж зээл авсан. Болохгүй байна гэсэн болгоныг нь уйгагүй засаж, зээл авсан. Б.Тунгалаг гэдэг хүнтэй хамтарсан компани эзэмшдэг” гэлээ.

Ялангуяа манай улс Туркийн гамшиг, онцгой байдал болон барилгын салбараас суралцах зүйл маш их байгаа гэж бодож байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ЕХ В.Зеленскийг Брюссельд болох дээд хэмжээний уулзалтад урьжээ
ЕХ В.Зеленскийг Брюссельд болох дээд хэмжээний уулзалтад урьжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​