fbpx Х.Баттулга: Ч.Хүрэлбаатар Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, газрын баялгаа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 55 секунд

Х.Баттулга: Ч.Хүрэлбаатар Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, газрын баялгаа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг

Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэж байна.

Тус цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газрын тогтоолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа гарын үсэг зурсан байна.

зураг

Тогтоолд Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14 тэрбум 170 сая төгрөгийг Хөгжлийн Банкнаас зохих журмын дагуу санхүүжүүлэхийг тусгажээ.

2014 оны эцсийн байдлаар Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК нь Хөгжлийн Банкнаас 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.

  • Судалгаа шинжилгээний ажилд 6 тэрбум 297 сая төгрөг
  • Хуулийн зөвлөх үйлчилгээнд 604.8 сая төгрөг зарцуулсан байна.

зураг

"Натур фрэндли" ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-тай байгуулсан "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажилд гурван удаагийн гүйлгээгээр 4 тэрбум 439.8 сая төгрөг шилжүүлэн авчээ. Гэхдээ нийт санхүүжилтийн 28 хувийг гэрээний дагуух ажилд зарцуулсан байх магадлалтайг шинжээч хэлэв.

зураг

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулга тайлбар хэлсэн юм. Тэрбээр "Энэ одоо юу нь болохгүй болчхоод байгаа юм бол. Би ерөөсөө ойлгохгүй байна. Монгол Улс газар дээрх баялгаа боловсруулах ажил эхлүүлсэн нь анхны тохиолдол учир мэдэхгүй зүйл байсан.

Би энэ ажлыг гэгээлгээр бодож хийсэн болохоор бахархаж явдаг. Цаашдаа уг ажлыг хийж дуусгана гэж бодож байгаа. Нийт 5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан. Засгийн газраас 34 хувийг оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Харин үлдсэн 66 хувьд нь бид гадаадын болон хувийн хөрөнгө оруулагч татах шаардлагатай байв.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Тавантолгой-Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул зэргийг хийхэд өнөөдрийн үнэлгээгээр 2 тэрбум ам.доллар болж байгаа.

Энэхүү ажлыг татан буулгах байхын оронд Засгийн газраас "Сайншандын ажилд зарцуулсан 2 тэрбум ам.доллароо 34 хувь гэж үнэллээ. Үлдсэн 66 хувьд хөрөнгө оруулагчдыг дуудаж байна" гэж зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно.

Харамсалтай нь 2015 онд энэхүү төслийг АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хоёр жил шалгаж, олон хүн шоронд хийсэн. 35,000 га газарт байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийнэ гэдэг амаргүй.

Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар татан буулгах асуудлуудыг оруулж ирж байсан. Сангийн сайд байхдаа ч татан буулгах юм яриад явж. Үүнийг Ч.Хүрэлбаатар толгойлж хийсэн байх.

Ерөөсөө Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх, арьс шир, ноос ноолуур, газрын баялгаа боловсруулах ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар.

Гадаадын "BCG" компанийн мэргэжилтнүүд "Төмөр замын огтлол болох Зүүн Азийн зах зээл рүү гарах Сайншандад цогцолбор байгуулж болох юм байна. Энэхүү цогцолборыг байгуулснаар 200 жижиг үйлдвэр болон химийн үйлдвэр баригдах боломжтой" гэдгийг судлаад бидэнд хэлсэн билээ.

Тиймээс Х.Баттулга гэдэг хүн Сайншандын макет хийгээд яриад байгаа юм биш Б.Энхбаяраа" гэлээ.

Хөгжлийн банк нэг их наяд 98 турбум төгрөгийн зээл барагдууллаа
Хөгжлийн банк нэг их наяд 98 турбум төгрөгийн зээл барагдууллаа
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​