fbpx Х.Нямбаатар: Энэ онд шүгэл, шүүр, шувуу, шилэн ажиллагаа явуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 53 секунд

Х.Нямбаатар: Энэ онд шүгэл, шүүр, шувуу, шилэн ажиллагаа явуулна

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах засгийн газрын тогтоол гарлаа. Энэ хүрээнд далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар ДНБ-ийг 55 орчим их ная төгрөгт хүргэх боломж бий гэж холбогдох яамд тооцоо, судалгаа гаргаж өгчээ.

Авлигатай тэмцэх жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ий нэг хүнд ногдох орлого анх удаа 5,000 ам.доллароос дээш гарах боломжтой тооцооллыг гаргасан байгаа.

Улс орнуудын туршлага, авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн хөтөлбөр, зорилтуудыг судалсны үндсэн энэхүү тогтоолыг боловсруулсан гэдгийг хэлье.

Засгийн газраас авлигатай тэмцэх таван эш үйл ажиллагааг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулахад холбогдох гишүүдэд үүрэг бий болголоо. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм.

Хоёрдугаарт, шүүр ажиллагаа. Орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлөхийг даалгаж байгаа.

Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ.

Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг атлаа цалингаас өөр бизнесгүй гэдэг албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ.

Гуравдугаарт, шувуу ажиллагаа. Авлига, албан тушаалын гэмт хэргээс оргон зайлсан, зугтсан, гадаадын улсад байгаа, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулна. Энэ удаа нэр дурдахгүй. Шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийн нэрийг хуулийн байгууллага ил болгох байх.

Дөрөвдүгээрт, шилжүүлэн авах ажиллагаа. Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгө орлогыг илрүүлэн буцаан авчрах ажлыг эрчимжүүлнэ.

Гэмт хэргийн замаар олсон орлого, хураагдсан эд хөрөнгүүдийг улсын орлого болгож хэрэгцээтэй үйл ажиллагаанд хэрхэн зарцуулах хууль эрхзүйн орчин бүрдүүлж танилцуулахыг манай яаманд даалгасан.

Сүүлийн жилүүдэд АТГ 2.5 их наяд орчим төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг илрүүлж, улсын орлого болгон битүүмжлээд байгаа. Улсын орлого болгосон эд хөрөнгө, мөнгийг эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрхэн зарцуулахыг тодорхойлно.

АТГ Их Британид эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсан хүний хууль бус өмчлөлд байсан хүний амины орон сууцыг улсын орлого болгож худалдан борлуулах асуудал яригдаж байсан.

Саяхан Балтийн нэг оронд Монгол Улсын нэг албан тушаалтны хадгаламжид байсан хөрөнгө орлогыг шилжүүлэн авах яриа хэлцэл төгсгөлийн шатандаа орсон мэдээлэл ирсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад байршуулсан нууц данс, хөрөнгө, мөнгө, эд хогшлуудыг Монгол Улсад шилжүүлэн авчирна.

Тавдугаарт, шилэн байх ажиллагаа. Төрийн өмчит бүх компанийн засаглалыг энэ оны нэгдүгээр хагаст багтаан солихыг шилэн ажиллагааны хүрээнд даалгаж байгаа. УИХ-д төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг нэн яаралтай горимоор батлуулж, хэрэгжилтийг хангахыг даалгалаа.

Төрийн өмчит компани бүрд зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийг томилно.

Зарим төрийн өмчит компанид гадаадын менежментийн багуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох замаар энэ оны эхний хагаст төрийн болон орон нутгийн өмчит компаниудын удирдлагыг шилэн болгохыг даалгасан.

Төрийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэхийг ЦХХХЯ-нд даалгаж байна.

Улс төрийн намуудын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг шинээр хууль боловсруулан ил тод болгохыг сайд нарт даалгасан. Эдгээр таван эш ажлыг энэ онд хийнэ" хэмээн ярилаа.

Ким Жон Ун охины хамт Умард Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойг тэмдэглэжээ
Ким Жон Ун охины хамт Умард Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойг тэмдэглэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​