fbpx Сонсгол: Төмөр замын төслүүд “нохойн зам“-аар ороогүй бол ашгаа өгөх байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 44 секунд

Сонсгол: Төмөр замын төслүүд “нохойн зам“-аар ороогүй бол ашгаа өгөх байсан

Парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан. Тус түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр дахь удаагаа зохион байгуулж, дууслаа. Сонсголоор Хөгжлийн банкны зээл хэрхэн олгогдсон, зориулалтын дагуу зарцуулсан эсэх, яагаад эргэн төлөгдөхөд асуудал үүссэн гэдгийг нягтлан шалгах зорилготой байв. Гэвч сонсголын сүүлчийн өдөр буюу өчигдрийн сонсгол нэлээд улстөржсөн өнгө аястай болов. Өчигдрийн сонсголоор Дарханы гурил тэжээлийн элеватор, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК, “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой 39 гэрчийг дууджээ.

Шинжээч: НИЙТ САНХҮҮЖИЛТЫН 28 ХУВИЙГ Л ГЭРЭЭНИЙ ДАГУУ ЗАРЦУУЛСАН

“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” бүтээн байгуулалтын Засгийн газрын тогтоолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байхдаа гарын үсэг зуржээ. Тогтоолд, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14 тэрбум 170 сая төгрөгийг Хөгжлийн банкнаас зохих журмын дагуу санхүүжүүлэхийг тусгажээ. 2014 оны эцсийн байдлаар Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК нь Хөгжлийн банкнаас дахин 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Судалгаа шинжилгээний ажилд зургаан тэрбум 297 сая төгрөг, хуулийн зөвлөх үйлчилгээнд 604.8 сая төгрөг зарцуулсан байна. "Натур фрэндли" ХХК нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК-тай байгуулсан "Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажилд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн тэрбум 439.8 сая төгрөг шилжүүлэн авчээ. Гэхдээ нийт санхүүжилтийн 28 хувийг гэрээний дагуух ажилд зарцуулсан гэдгийг шинжээч хэлэв.

Х.Баттулга: ТАТАН БУУЛГАЖ БАЙХЫН ОРОНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД САНАЛ БОЛГОХ БАЙСАН

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гэрчээр оролцож буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга тайлбар хийлээ. Тэрбээр "Монгол Улс газар дээрх баялгаа боловсруулах ажил эхлүүлсэн нь анхны тохиолдол учир мэдэхгүй зүйл байсан. Цаашдаа уг ажлыг хийж дуусгана гэж бодож байгаа. Нийт тав орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулах байсан. Засгийн газраас 34 хувийг оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой. Харин үлдсэн 66 хувьд нь бид гадаадын болон хувийн хөрөнгө оруулагч татах шаардлагатай байсан. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Тавантолгой-Сайншанд хүртэлх 416 км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул зэргийг хийхэд өнөөдрийн үнэлгээгээр хоёр тэрбум ам.доллар болж байгаа. Энэхүү ажлыг татан буулгаж байхын оронд Засгийн газраас "Сайншандын ажилд зарцуулсан хоёр тэрбум ам.доллараа 34 хувь гэж үнэллээ. Үлдсэн 66 хувьд хөрөнгө оруулагчдыг дуудаж байна" гэж зарлах ёстой. Би энэ ажлыг хариуцаад явбал босгочихно. Харамсалтай нь 2015 онд энэхүү төслийг АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас хоёр жил шалгаж, олон хүн шоронд хийсэн. 35 мянган га газарт байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийнэ гэдэг амаргүй. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Ч.Хүрэлбаатар татан буулгах асуудлуудыг оруулж ирж байсан” гэв.

Шинжээч: 208 КМ ТӨМӨР ЗАМ БАРИГДСАН Ч ХЯТАДЫН ТАЛТАЙ ХОЛБОГДООГҮЙ

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх зорилгоор 55 сая ам.долларын санхүүжилт олгох шийдвэрийг 2013 онд гаргаж байжээ. Энэ төслийн хүрээнд 208 км төмөр зам баригдсан ч Хятадын талтай төмөр зам нь холбогдоогүй юм.

А.Гансүх: ХОЛБОЛТЫН ЦЭГИЙГ АНХНААСАА ТОХИРООГҮЙ БАЙСАН

“Шинэ төмөр зам” төслийн зээлийн санхүүжилттэй холбоотойгоор Зам, тээврийн сайд асан А.Гансүх гэрчээр дуудагджээ. Тэрбээр “Төмөр замын холболтын цэг зөрсөн асуудлаар нотлох баримт юм уу, шинжээчийн дүгнэлт гараагүй гэж би ойлгож байна. Холболтын цэг зөрөх байтугай цэгээ тохироогүй байсан шүү. Яагаад тохироогүй байсан гэдийг сайн ойлгоод аваарай. Хятадын "Шинхуа" төрийн өмчит компани төмөр замаа манай хил дээр тулгаад барьчихсан байгаа. Хятадын "Шинхуа" компани энэ цэг рүү ирж холбо хэмээн биднийг шахдаг. Хариуд нь манай ТЭЗҮ судалгаагаар үзэхэд танай цэг рүү очиход нэгдүгээрт, дархан цаазат газраар дайран өнгөрч байна. Хоёрдугаарт, маш их хэмжээний зардал мөнгө нэмэгдэж гарна. Дээрээс нь өндөржилтийн зөрүү их учраас маш өндөр гүүр барина. Иймд би татгалздаг байсан. Ингэж маргаан үүссэн. Урд талаас ажлын хэсэг томилдог, хамтраад очдог ч шийдэж өгдөггүй" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮД АШГАА ӨГӨХ БАЙСАН

-Би гурав дахь удаагаа гэрчээр оролцож байна. Гэхдээ юманд улстөржихгүйгээр хандмаар байна. Төмөр зам хаанаас эхлэлтэйг яримаар байна.Төмөр зам өнөөдрийнх шиг нохойн замаар орж удаагүй бол хамгийн ашигтай төсөл байх байсан. 2010 онд УИХ тогтоол гаргасан. Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтааж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банканд зөвшөөрсүгэй гэсэн тогтоол байна. Хамгийн ашигтай төслийг хувийн ганц хоёр компанид өгье гэхээр болохгүй юм, төрийн өмч давамгайлсан гэсэн агуулгаар тогтоол гаргаж байсан. Өөрөөр хэлбэл төмөр зам бол хөгжлийн асуудал мөн юм. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл Н.Алтанхуяг гарч ирээд Хөгжлийн банкнаас зээл өгсөн юм шиг юм яриад байх юм.
Шинжээч: Хөгжлийн банкнаас "Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл олгов" гэх утгатайгаар 530 сая төгрөг "Молор констракшн" ХК руу шилжсэн байна. Энэхүү компанийн үүсгэн байгуулагч гол хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ.

С.Эрдэнэ: "МОЛОР КОНСТРАКШН" ХК-Д ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙСАН ТҮҮХ НАДАД БАЙХГҮЙ

"Молор констракшн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ мэдүүлэг өглөө. Тэрбээр "Молор констракшн" ХК-д хувьцаа эзэмшиж байсан түүх надад байхгүй. Намайг ямар үндэслэлээр энэ асуудалд холбогдуулж дуудсаныг ойлгоогүй. Энэ асуудалд дуудагдсан учраас ирэхээсээ өмнө судалж үзсэн. "Молор констракшн" ХК Хөгжлийн банктай холбоотой зээл авч байгаагүй юм байна. "Дархан гурил тэжээл" ХК-тай "Молор констракшн" ХК хувьцаа борлуулсан орлогоос 530 сая төгрөгийг шилжүүлсэн юм байна. Түүнээс биш Хөгжлийн Банктай ямар нэгэн байдлаар холбогдож байсан зүйл байхгүй. "Молор констракшн" ХК-ийн захирал Л.Бадамцэцэг миний ээжийн дүү. Бас л андуурсан юм шиг байна. Яг үнэндээ сүүлд Хөгжлийн банкнаас найман тэрбум төгрөг авсан асуудал бол "Дархан гурил тэжээл" ХК-ийн дотоод асуудал шүү дээ" гэлээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Дээд шүүх тогтоолоо дагах уу, улс төрөө дарах уу?!
Дээд шүүх тогтоолоо дагах уу, улс төрөө дарах уу?!
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​