fbpx Турк-Сирийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 12,000 хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 58 секунд

Турк-Сирийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 12,000 хүрлээ

Даваа гарагт Турк-Сирийн хилийн ойролцоо тохиосон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 12,000 хүрлээ.

Лхагва гарагийн байдлаар Турк улсад 9,057 хүн, Сири улсад 2,950 хүн амь үрэгдсэн нь батлагджээ.

Турк улсад гамшгийн хамрах хүрээ баруун талдаа Адана, зүүн талдаа Диярбакир хот хүртэл 450 км урт газар нутгийг хамарсан байна. Энэ завсарт 13.5 сая хүн оршин суудаг юм.

Сири улсад гамшгийн хамрах хүрээ газар хөдлөлтийн төв цэгээс өмнө зүгт 250 км зайтай оршдог Хама хот хүрчээ.

Лхагва гарагт гамшгийн бүс нутагт хүрэлцэн очсон Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган засгийн газар нь газар хөдлөлтийн дараа шуурхай арга хэмжээ авч чадалгүй цаг алдсаныг хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрбээр гамшгийн улмаас орон гэргүй болсон бүх хүмүүсийг орон байраар хангахаа амлажээ.

Орон гэргүй болсон хүмүүсээс гадна гамшгийн дараа нурах аюултай болсон байшин барилгад амьдардаг хүмүүс өвлийн хүйтэнд гудамж талбай, автомашинд хоноглож байгаа юм.

Аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж, нуранги дороос үхсэн болон амьд хүмүүсийг гаргасаар байгаа ч цаг өнгөрөх тусам амьд хүн олдох магадлал багассаар байна.

Ажиллагаанд мэргэжилтнүүдийн туршлага чадвар, техник хэрэгсэл дутагдаж байгаа талаар гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн иргэд гомдоллож, үүнд эрх баригчдыг буруутгаж байгаа.

Хөрш Сири улсад бас нөхцөл байдал хүнд байна.

НҮБ-д суугаа Сирийн элчин сайд аврах ажиллагаанд хүн хүч, техник хэрэгсэл дутагдаж байгааг мэдээлээд үүнд олон жил үргэлжилсэн иргэний дайн, Өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хоригийг буруутгажээ.

Тус улсад гамшгийн дараа орон гэргүй болсон 300,000 орчим хүнийг байрлуулах 180 хоргодох байр нээсэн талаар засгийн газар нь мэдээлсэн байна. Гэхдээ энэ нь Сирийн засгийн газрын хяналтад байгаа газар нутагт авсан арга хэмжээ юм. Харин засгийн газрын эсрэг босогчдын хяналтад байгаа газар нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хомс байна.

Турк, Сирийн хотуудад иргэдийг гэртээ унтаж байхад буюу үүрээр газар хөдөлж, орон сууцны олон зуун барилга нурсан тул амь үрэгдсэн хүний тоо цаашид өсөх нь тодорхой байгаа.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган өчигдөр гамшгийн бүс нутагт сэтгүүлчидтэй уулзахдаа “Бидэнд асуудал олон байна. Гэхдээ бид бэрхшээлийг давж чадна. Маргааш, цаашдаа нөхцөл байдал дээрдэх болно” гэж амлажээ.

Тэрбээр засгийн газрын хариу арга хэмжээ удаашралтай байгаа талаар шүүмжлэлийн хариуд “Одоо бол эвлэлдэн нэгдэх цаг. Ийм хүнд үед улс төрийн ашиг сонирхлын үүднээс сөрөг кампанит ажиллагаа явуулж буй хүмүүсийг би тэвчиж чадахгүй” гэж анхааруулсан байна.

Ямартай ч энэхүү байгалийн гамшиг ирэх тавдугаар сард болох Туркийн парламентын сонгуулийн үр дүнд нөлөөлөх нь тодорхой болоод байгаа. Газар хөдлөлтөөс ч өмнө ирэх сонгууль сүүлийн 20 орчим жил засагласан Эрдоганд томоохон сорилт болох нь тодорхой болоод байсан юм.

Өчигдөр Истанбулын хөрөнгийн бирж таван өдрийн турш арилжаагаа зогсоохоор болсон нь маш ховор шийдвэр байлаа.

Эх сурвалж: Reuters

Турк улсын иргэдэд илгээсэн ноосон хөнжил, махан нөөш, лаа зэрэг хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгчээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​