fbpx Украин: «Минск-3» + “Груз-200”+ СОБР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 41 секунд

Украин: «Минск-3» + “Груз-200”+ СОБР

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, 24 Канал сайт, оросын судлаач Дмитрий Орешкин, оросын КГБ-гийн хурандаа экс-тагнуулч Сергей Жирнов, украины цэргийн эксперт Валерий Рябых, араб судлаач Игорь Семиволос, Украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.

Цэрэг зэвсэг, цөмийн зэвсэг, мөнгө, нефть, хийгээр дэлхийн тэргүүлэх гүрний статусыг булаан авч болдоггүй гэдгийг Орос нүднээ буутал Украинд харуулж мэдрүүлэв. Мөнгө, зэвсэг хоёр байхад худалдаад, айлгаад өөртөө татчихдаг гэдгийг Хятад туршаад үзсэн. Хонконг, Макаог улаанжуулах гэсэн нь Тайванийг цааш нь түлхсэн ба Гоминдан нам 30% дэмжлэгтэй, хэзээ ч сонгуулиар ялахгүй болгочихоод байна.

Эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг нь мөнгөөр худалдан авч болно гэсэн автократ дэглэмүүдэд Өрнөд, Украин хоёр өдөр тутам няцаалт өгч байна. Украинд үхэлдэн байлдаад байгаа Оросын зорилго нэн тодорхой болов. Хэрэв 100% эзлэгдсэн бол Баруунд урвасных нь төлөө Украины хүн ардыг санаснаараа яргалах боолчлох, баялаг, газар нутгийг нь хэсэглэх хуваах, зарах, төрт улсын бүр сүнсгүй болтол үрэн тарах хийх байсан тухай элдэв мэдээ цухалзана. Одоо бол аль болох сөөм ч атугай газар нутаг эзлэн авч бэхжээд дараа нь түүгээрээ наймаалцах, Барууныг буулт хийлгэх барьцаа болгох зорилго агуулна.

Хөрш Украиндаа бүтэн жил бүтэлгүй байлдаж байгаагийн шалтгааныг эрж хайсан ярилцлага нэвтрүүлэг оросууд цацдаг боллоо. 2014 оны “крымын сценар” Путинд ихээхэн урам зориг оруулсан ба харин хаа очиж генералууд нь ОХУ-д өөрт нь учрах эрсдэлийг нь урьдчилсан сануулж байсан, бүр Шойгу, Герасимов нар Кремлийг ятгаж байсан тухай баримт дэлгэгдэв.

“Манай давшилт сүйрлээр дуусна шүү”, “1920 онд Тухачёвскийн командалсан Улаан арми Варшавын дэргэд бут цохиулсантай адил сүйрэл болох вий” хэмээн оросын НТВ телевизийн “Место встречи” нэвтрүүлгээр ил тод ярилцацгаана.

сонин mn

Орос руу “груз-200” гэсэн хар уутанд шарил очдог, сүр дуулиантай оршуулдаг, гэр бүлд нь төлбөр төлдөг. Харин “груз-300” болж буцаж ирсэн тэргэнцэртэй, цэрэг хувцастай, одон медаль зүүсэн эрчүүд гуйлга гуйж яваа дүрс бичлэг, зураг сайтуудад гэнэт олшров.

Цэргийн эксперт Валерий Рябых үзэхдээ, ОХУ-д Зөвлөлтийн үеийн буруу төлөвлөлтийн залгамжлал гэж байна. Украин нь амьд хүчнээ аль болох гамнаж байна. Хүний амь үнэтэй. Гэтэл Москвад хүний амийг юман чинээнд тооцохгүй. Зөвлөлтийн арга тактик–хүний амийг юман чинээ боддоггүй, асар их махан овоо босгож байж ялдаг. II дайнд алагдсан, сураггүй болсон 5 сая улаан цэргийн нэр одоо болтол тодроогүй байна.

Бахмут, Соледарт амиа алдсан орос цэргийн цогцосыг бөөндөн нутаглуулсан. “Сураггүй алга болсон” ганцхан хаягтай. Орост иргэний нийгэм гэж байхгүй учраас араас нь нэхэл дагал хийнэ гэж байхгүй. Гэхдээ Путин өөрийн цэргийн бодит хохирлыг сайн мэдэж байгаа, энэ бол түүнд чухал биш, давшуулаад байдаг, ямар нэгэн ялалт хүлээгээд. Гэвч одоогийн байдлаар Оросын зэвсэгт хүчин стратегийн ба оператив-стратегийн ганц ч операц явуулах чадваргүй, салангид тактикийн ганц нэг ахицтай. Кремльд дайн зогсоох шаардлагатайг ойлгохын цаагуур ойлгож байна. Тавдугаар сар хүртэл харзная, томхон давшилт нь бүтэж магадгүй гэсэн битүү хүлээлт байна. Бараг л максимумдаа Славянск хүрээд дайнаа зогсоож ч магадгүй гэжээ.

Оросын судлаач Дмитрий Орешкины тооцоолсноор ОХУ-д дайны тухай бодитой ойлгож ухамсарлах үйл явц ойрын 5-6 сард тохиох ба «Минск-3» форматын хэлэлцээг Орос уйгагүй санал болгож байгаа нь дайн дуусгах, үл довтлох гэрээ байгуулахад биш, аль болох цаг хожиж Украинаас булаан авсан газар нутагтаа бэхжих, Украины тэр нутаг дэвсгэрт Оросын дэг журмыг эргэлтгүй тогтоох, хэрэв эгзэг нь таарвал Баруунтай тэр нутаг дэвсгэрээрээ наймаалцах зорилготой.

Харин тэр эзлэн авсан нутагтаа бэхжихэд оросын арми гол үүрэгтэй байтал ариун зорилгогүй дайнд, тэгэх тусмаа хүний нутагт амиа алдах хүсэлгүй, үймээн дэгдээж цэргээс бөөнөөрөө оргохыг бодно. Иймд Донбасс руу “СОБР” буюу түргэн тусгаж шуурхай ажиллах тусгай отрядуудыг илгээж энэ хавраас өмнө бүх Донбассыг бүтэн эзэлсэн байх тухай Путины шинэ тушаалыг хэрэгжүүлэхээр болж байна.

сонин mn

Кремльд нэг зүйлийг хатуу ойлгожээ. Украинд тавьсан зорилгодоо хэзээ ч хүрэхгүй юм байна гэдгийг, тийм учраас хэлэлцээ хийе гэдгийг залбиран гуйна. Энэ тухай Украины ҮАББХЗ-ийн нарийн бичгийн дарга Алексей Данилов дахин хөндөв. Орос нь Луганск, Донецк мужийг нь бүхэлд нь эзлэн авах зорилго тавьсан, түүндээ хүрэхийн тулд Украианы армийн эсэргүүцэл, сөрөг давшилтыг зогсоох гэж мэрийнэ. Түүнийгээ хэлэлцээ гэж нэрлэнэ. Зуучлах гадаад улсуудын эрэлд явна, бүр Бразилыг хүртэл зуучлаач гэж гуйна. Оросын хэлэлцээний саналд Данилов хариуг нь өгчээ. Дөрвөн хүчин зүйлийг ханга гэжээ.

1) Түр эзлээд байгаа манай бүх нутаг дэвсгэрийг чөлөөл;

2) Цэргийн хэрэгт огт хамааралгүй украин хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийг алж устгасан хүмүүстээ шүүхээр хариуцлага тооцуул;

3) Манай орны аюулгүй байдалд баталгаа гаргаж өг;

4) Түрэмгийлэлдээ хариуцлага хүлээ гэжээ.

Украин дахь Оросын дайны санхүүжилтийн асуудал улам түвэгтэй болжээ. Улсын төсвийн алдагдал явж өглөө. 1998 оноос хойш анх удаа төсвийн алдагдал түүхэн муу үзүүлэлтэд хүрэв. Орлого зарлагын тэнцэл нэгдүгээр сард (1.356 их наяд рубль: 3.117 их наяд рубль) нойл заав. Зөрүү нь 1.76 их наяд рубль буюу ханшаараа 25 тэрбум гаруй ам.доллар гэсэн үг. Дефолт руу Орос орлоо. Дайны асуудлаар төвийг сахих байр сууринд байсан Хятад, Турк, АНЭУ банкны салбарт оросын эсрэг санкцанд нэгдэв. Эрчим хүчний түүхий эдийн зах зээлийн 50 жилийн хөгжил нь Орост эргэлтгүй нурсан тул тэндээс санхүүжилт (46% унасан) босгоно гэдэг түвэгтэй. Оросын нефть хийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт салхинд хийссэн, бас гадаадад хадгалуулсан долларын хууль бус, нууц хадгаламж активуудыг хураан авч Украины сэргээн босголтод зарцуулах гэж буй. Ганц жишээ. Америкийн прокурорын газар оросын олигарх Константин Малофеевт хориг тавьж, түүний 5.4 сая гаруй долларыг хураан авчээ. Тийм мөнгө нь Путины дайны санхүүжилтэд явж байгаа гэж үзжээ.

Нэг сонин үзэгдэл тохиосон. Ираны зэвсгийн байгууламж, үйлдвэрүүдэд ганц шөнийн дотор хүнд цохилт өгсөн ба ойрхи дорнод судлаач Игорь Семиволосын үзэж байгаагаар Иран нь Орост баллистик пуужин, байлдааны дрон нийлүүлэхээ 10 дахин бодож тооцоолоход хүрчээ. Ираны зэвсгийн заводыг Орос руу зөөж байрлуулан нисэгчгүй онгоц үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр ажиллуулах ба Украианаас хилээс 1100 км, нэгэн жижиг хотод, жилдээ 6000 дрон үйлдвэрлэнэ. Үүнд Орос нь тэрбум доллар төсөвлөнө.

Оросын чекист Сергей Жирнов ч ийм байр суурь илэрхийлэв. Иран дахин Оросыг зэвсгээр хангах бололцоогоо нэг хэсэгтээ алдсан, бас Путин ч их зүйл ойлгосон. Иранаас дрон, пуужингийн нийлүүлэлт зогсох нь Путины хувьд томхон цохилт боллоо гэв. Зөвлөлтийн КГБ, ОХУ-ын гадаад тагнуулын офицер явсан Жирнов яриандаа “Путиныг устгах нь энх тайванд хүрэх хамгийн зөв гарц” гэсэн нь бүр ч ноцтой дуулдана. Өмнө нь ч тэгж хэлж уриалж байснаа бахархалтай ярьсан байх бөгөөд “Оросын элит нэртэй бүх усан тэнэгүүдэд тэгж уриалж байсан, одоо ч тэгж уриалж байна. Энэ боломжоо ашиглаач. Орос орон гарцгүй мухардлаа. Гарц гаргая гэвэл Путиныг устгах, эсвэл Хаага руу хүргэж өгөх, өөр хувилбар байхгүй. Тэгээд Набиуллина маягийн либерал эдийн засагчид, технократуудаар засгийн эрхээ бариулаач” хэмээн уриалжээ.

сонин mn

Түүний хэлснээр, Путин 2022 онд амьдралынхаа хамгийн аугаа их тэнэглэлийг үйлдсэн, тэрээр чимээгүй, тайван тэтгэвэртээ гарч, тэр их хураасан тэрбумаараа амьдрах ёстой байтал түүнийг 2022 оны нэгдүгээр сард Казахстан айлгачихчээ. Хэрэв елбас болоод үлдчих юм бол ямар нэгэн Токаев гарч ирээд Үндсэн хууль өөрчлүүлээд бүх зүйлийг эргүүлчихнэ гэдгийг голдоо ортол ойлгосон. Тэгэхлээр гадаад дайсны эсрэг дайн дэгдээхээс өөр өөрт нь юу ч үлдсэнгүй гэдгийг Путин ойлгосон. Гэхдээ л Путин дарангуйлагчийн хувьд 2022 оны хоёрдугаар сарын 21-нд өөртөө үхлийн ял оноосон ялын төлөвлөгөөнд гарын үсгээ зурсан. Одоо тэр улс төрийн хувьд үхдэл болсон. Одоо тэр Төрийн тэргүүний хувьд байхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч түүнийг цэргийн гэмт хэрэгтэн, махчин гэчихлээ. Украины удирдагч Путинтэй ярих юм байхгүй гэлээ. Гүйц ээ–зөвлөлтийн чекист хурандаа Жирнов хэлжээ.

Орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

Google компанитай хамтран ЕБС-д мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ
Google компанитай хамтран ЕБС-д мэдээллийн технологийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​