fbpx Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг шаардсан долоо хоног
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 58 секунд

Цагаан сараас өмнө ногдол ашиг тараахыг шаардсан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг болох 1072 хувьцаатай холбоотой хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, Иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгохыг шаардсан бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ногдол ашгийг тараахад хувьцаа эзэмшигчид 15 мянган төгрөг олгох тооцоолол гарсан. Ингэснээр инфляц өсөх магадлалтай” гэсэн юм. Эдгээр үйл явдлыг тоймлон хүргэж байна.

1072 НОГДОЛ АШИГ БА БАЙР СУУРИУД

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын хоёр сая 512 мянга 771 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бол эзэмших эрхтэй 3.306.052 иргэн байдаг байна. Байгалийн баялгаасаа иргэн бүр тэгш хүртэх эрхтэй. Тэгвэл энхүү хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулж байжээ. Тухайлбал, 2011 онд оюутны сургалтын төлбөр 500 мянган төгрөг хүртэл, 2012 онд оюутны сургалтын төлбөр 491-960 мянган төгрөг хүртэл, 2011 онд эрүүл мэндийн даатгал 8040 төгрөг хүртэл, Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг хүртэл, 2016 онд Сайн хувьцаа 100-300 мянган төгрөг гэсэн таван төрлөөр хишиг хүртэж байв. Мөн 2020 болон 2021 онд ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж байсан. Тэгвэл иргэд 2022 оны ногдол ашгаа цагаан сараас өмнө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг цагаан сараас өмнө өгөхийг шаардаж иргэд хэвлэлийн хурал хийсэн юм. Хэвлэлийн хуралд нийслэл болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөгч Ж.Ганбаттай уулзсан. Ингэхэд нүүрсний хулгайг илрүүлэхийн төлөө шинээр томилогдон ажиллаж байгаа тухайгаа бидэнд хэлсэн. Мөн ногдол ашиг тараах тал дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэрхэн, яаж тараах дээрээ хамтарч ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Харин гурван хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзахад цагаан сараас өмнө ногдол ашгийг тараах боломжгүй гэсэн. Үүнийг бид эсэргүүцэж байна. Нүүрсний хулгайгаар алга болсон 44 их наяд төгрөгийг эргүүлэн татаж ард иргэд бидэнд цагаан сараас өмнө ногдол ашгийг өгөхийг бид шаардаж байна. Иргэд цагаан сараа өр зээлгүй тэмдэглэх боломжийг олгооч. Мөн ногдол ашгийг олгохдоо бүх иргэдэд алагчлалгүй олгохыг шаардаж байна” гэсэн юм.


Орон нутгаас ирсэн малчдын төлөөлөл болох Төв аймгийн малчин Д.Адъяасүрэн “Эрдэнэс Тавантолгой” ХК бол ард түмний компани. Ард иргэд мэдээлэл дутмагаасаа болж 10 жил ногдол ашгаа авч чадаагүй. Хэрэв ногдол ашиг өгөх юм бол өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ гээд байх юм. Ногдол ашиг өгөөгүй байсан ч юмны үнэ өдрөөр өсөж байна шүү дээ. Сонгууль болохоор ногдол ашиг гээд жаахан зүйл тараадаг. Тэгвэл бид тийм зүйлийг хүсэхгүй байна. Ногдол ашгаа авмаар байна. Баялагтаа эзэн нь баймаар байна” гэв. Мөн ЭТТ ногдол ашгийг цагаан сараас өмнө олгохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлсэн юм.


Харин ЗГХЭГ дарга Д.Амарбаясгалан ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох боломжгүй гэсэн юм. Тэрбээр "1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15 орчим мянган төгрөг ногдох тооцоолол гарч байгаа. 2022 оны ногдол ашгийн тухайд иргэдэд оногдох ашиг нь 110 орчим тэрбум төгрөгийн дүн гарч байгаа ба үүнийг тараахад нэг хүнд 10 гаруй мянган төгрөг болж байна. Тэгэхээр 10, 15 мянган төгрөгийг хувьцааны ногдол ашиг болгож өгөх нь иргэдэд төдийлөн өндөр ач холбогдолтой зүйл биш. Харин эсрэгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляц хөөрөгдөх магадлалтай учраас Эдийн засаг, хөгжлийн яам үүнийг нэн тэргүүний зорилт болгохгүй. Харин хувьцааг илүү үр ашигтайгаар иргэндээ хүргэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс өнөөдөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг алдагдалгүйгээр ажиллах боломжийг нэгдүгээрт нэмэгдүүлье, хоёрдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн өр төлбөрийг барагдуулахад анхаарлаа хандуулахад анхааран ажиллаж байна. Эрдэнэс Тавантолгой ХК жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрт хоёр сая төгрөг өглөө гэж бодвол нэг ч төгрөг зарлагадахгүйгээр тус компанийн орлогыг хувааж өгнө гэсэн үг. Ийм бодит боломж байхгүй" гэлээ.


Харин энэ талаар эдийн засагч Х.Батсуурь “Одоогийн байдлаар Монголын 2.5 сая гаруй иргэн хоёр тэрбум 213 сая 063 мянга 202 ширхэг хувьцааг ЭТТ ХК-д эзэмшиж байгаа. Үүн дээр үндэслэж тооцвол нэгж хувьцаанд оногдох ногдол ашиг 49.70 төгрөг болно. Ингэхээр 1072 хувьцаа эзэмшдэг иргэнд 53.284 төгрөг, 750 хувьцаа эзэмшдэг иргэнд 37.779 төгрөг, 536 хувьцаа эзэмшдэг иргэнд 26.642 төгрөгийн ногдол ашиг оногдож буй юм. Энэ нь ядарсан иргэд тань нэлээд нэмэр болох мөнгө. Хэрэв 110 гаруй тэрбум төгрөг нь Д.Амарбаясгалангийн хэлсэн шиг иргэдийн хувьцаанд оногдох ашиг биш харин компанийн жилийн бүх ашиг гэж тооцож бодсон ч иргэдийн нэгж хувьцаанд оногдох 49.70 төгрөгийн дүн өөрчлөгдөхгүй. Учир нь төрийн эзэмшилд буй 9.8 тэрбум хувьцаанд ногдол ашиг хуваарилах шаардлагагүй юм. Засгийн газар 2019, 2020, 2021 оны иргэддээ оногдсон ногдол ашгийг дур мэдэн авч ашигласан. Харин энэ удаад төр өөрөө энэ ногдол ашгаасаа татгалзаж компанийн бүх ашгийг иргэддээ хуваарилах нь зүйтэй. 110 гаруй тэрбум төгрөгийн ашгийг нийт 12 тэрбум хувьцаандаа хуваарилбал нэгж хувьцаанд 9.4 төгрөг оногдох бөгөөд 1072 хувьцаатай хүн ойролцоогоор 10000 төгрөгийг ногдол ашигт авхаар байгаа юм. Гэхдээ ингэж бодох нь зөв биш. Харин 110 тэрбум төгрөгийн ашгаа гурван жил ногдол ашиг хүртээгүй өнжсөн 2.5 сая хувьцаа эзэмшигчиддээ хуваарилах нь шударга бөгөөд эдийн засгийн бодит үр дүнг өгнө” гэсэн юм.

1.2 САЯ ТӨГРӨГИЙГ САР ШИНИЙН БАЯРТ ЗАРЦУУЛАХ ТООЦООЛОЛ ГАРЧЭЭ

Үндэсний Статистикийн Хороо өрхөд суурилсан судалгааг зохион байгуулдаг. Тухайн судалгааны үр дүнгээр цагаан сарын баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд өрхөөс гарч байгаа зардлын тооцооллыг гаргадаг байна.


Цагаан сарын хүнсний хэрэглээний тооцооллын талаар ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг "2020, 2021 онд бүх нийтээрээ цагаан сарыг тэмдэглэхийг хориглосон. 2022 онд өргөн дэлгэр тэмдэглээгүй. Тийм болохоор эдгээр онд цагаан сарын баярт өрхийн зарцуулсан зардлыг 2019 онтой харьцуулахад буурсан. Иймээс 2023 онд тооцоолол хийхээс өөр аргагүй боллоо. Цар тахлаас өмнө буюу 2019 онд нэг өрх цагаан сарын баяраа тэмдэглэхэд ойролцоогоор 927.7 мянган төгрөг зарцуулж байжээ. Энэ зардлыг юмны үнэ өссөн болохоор инфляцаа нэмэгдүүлээд тооцоолоход 2023 онд нэг өрх 1.2 сая орчим төгрөгөөр цагаан сарын баяраа тэмдэглэх тооцоолол гарсан.


Монгол Улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар 960000 өрх бий. Нэг айл цагаан сардаа зарцуулж буй зардлыг эдгээр өрхөд тархаагаад үзэхэд нийт 1.2 их наяд төгрөгийн зардал гарахаар байна" хэмээн ярилаа. Монголчууд цагаан сараар 1.2 их наяд төгрөгийн 46 хувийг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулж байна гэж тооцвол ойролцоогоор 548 тэрбум төгрөг буюу 160 сая ам.доллар гадагшаа гарах магадлалтай гэж тооцоолжээ. Мөн сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор ууц болон тавгийн идээ, өргөн хэрэглээний хүнсний үнэ нэмэгджээ. Тодруулбал, ууц 300-500 мянга, тавгийн идээ 150-500 мянган төгрөг болоод байгаа юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Н.Удаанжаргал зугтсанаас болоод оффтейк гэрээний хэрэг “гацсан“ уу?!
Н.Удаанжаргал зугтсанаас болоод оффтейк гэрээний хэрэг “гацсан“ уу?!
 
Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана
Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Ерөнхий сайд итгэл үзүүлэх санал хураалтыг илээр явуулах хүсэлт гаргана

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Л.Ямалтай байгуулсан гэрээг 6 жилээр сунгажээ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Прокурор асан Э.Амарбат нарыг шүүнэ

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

Путин барууны үйлчилгээг “боомилох“ хэрэгтэй гэв

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

“Сургуулиудад түүхий эд хадгалах стандартын агуулах байхгүй байна”

Төр ба нам

Төр ба нам

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Улсын төсвийн хэмжээг ч гадарлахгүй хүн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Х.Тэмүүжин: АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад зомби амилуулж байгаа биш дээ...

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​