fbpx Л.Оюун-Эрдэнэ чуулган дээр “...Санзайн зуслан” гэж ярьсан нь оффтейк гэрээний оролцогчидтой холбоотой юу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
3 минут 43 секунд

Л.Оюун-Эрдэнэ чуулган дээр “...Санзайн зуслан” гэж ярьсан нь оффтейк гэрээний оролцогчидтой холбоотой юу?!

Нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгаж буй хэргийн хамгийн том нь оффтейк гэрээ болоод байна. Голдуу “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан эдгээр гэрээг Засгийн газар нууцаас гаргачихсан. Энэ гэрээнүүдэд гарын үсэг зурсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эх орноосоо яваад таван сар болж байна. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар мөрдөх байгууллагуудын ажлын хэсгээс мэдээлэв. Одоогоор түүнийг “...Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэрэгт буруутган шалгаж буй аж.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батбилэг хоёр долоо хоногийн өмнө “...Төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан этгээд нь өөрийн найз нөхдийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт оффисын зориулалт бүхий талбай 464.5 м.кв оффисыг 2.5 тэрбум төгрөгөөр, мөн оффист 530.9 м.кв талбай бүхий оффисын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан бөгөөд эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр үнэт цаас бонд авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдож байна” гэж мэдээлсэн. Тэр нь мань Н.Удаанжаргал юм байна. Тэрчлэн түүнийг эх оронд нь буцааж авчрах талаар мөрдөх байгууллагууд ажиллаж байгаа аж.

Гэвч Н.Удаанжаргал удвал баярлах хүмүүс бас бий. Учир нь тэр ирвэл “эрх ашиг” нь хөндөгдөх нэр бүхий хэд хэдэн хүн байна.
Ер нь бол оффтейк гэрээний оролцогчид 2019 оноос хойш задарч байсан талаар олон мэдээ, мэдээлэл яригддаг. Нэг нь мань эр байдаг.
Яг хоёр сарын өмнө, 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд үг хэлсэн дээ. Тэгэхдээ “...Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна” гэсэн. Сонин л сонсогдсон. Гэхдээ хэн ч “...Яагаад, юу гэх гээд ингээд хэлчихэв” гэж сонирхоогүй. Тэгээд өнгөрсөн.

Тэгвэл энэ үг оффтейк гэрээний оролцогчидтой холбоотой бололтой. Үнэхээр ч тухайн үед оффтейк гэрээнийхэн Санзайн зусланд байдаг нэгнийхээ тансаг хауст байн байн зочилдог байсан гэх мэдээлэл яригддаг байв. 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр болсон “уулзалт”-ын үеэр нэг нь “...Энэ хотхоноос байр худалдаж авмаар байна. Хэрвээ байр байгаа бол төмөр замын далан барих ажлыг гүйцэтгэж байгаа манай жолооч Н-ээр авахуулна” гэсэн гээд л шуугисан. Тэгсгээд чимээгүй болсон. Оффтейк гэрээнийнхний энэ мэтийн нарийн нандин холбоо сүлбээ олон л дуулддаг юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

АТГ “ачаа”-гаа дийлж байна уу?!
АТГ “ачаа”-гаа дийлж байна уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​