fbpx Молдовын ерөнхийлөгч засгийн газрыг нь түлхэн унагаах Оросын нууц төлөвлөгөөний талаар дэлгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 53 секунд

Молдовын ерөнхийлөгч засгийн газрыг нь түлхэн унагаах Оросын нууц төлөвлөгөөний талаар дэлгэжээ

Европын талыг баримтлагч засгийн газрыг нь түлхэн унагаж, Москвагийн бодлогыг дэмжигчдэд засгийн эрхийг шилжүүлэх нууц ажиллагааг Оросын талаас хэрэгжүүлэх гэж байсан тухай Молдова улсын ерөнхийлөгч Майя Санду өчигдөр мэдээлжээ.

Долоо хоногийн өмнө Брюссель хотод үг хэлэхдээ хөрш Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ийм нууц төлөвлөгөөний талаар анх удаа мэдэгдэж, сүүлд Молдовын тагнуулын албаныхан үүнийг нь баталж байсан юм.

“Энгийн иргэд шиг хувцасласан тусгай бэлтгэгдсэн хүмүүс хүчирхийлэл үйлдэх, төр засгийн зарим барилга байгууламж руу дайрах, өндөр албан тушаалтнуудыг барьцаалах хүртэл ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ” гэж Санду өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ.

Жилийн өмнө Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсны дараа хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан 2.6 сая хүн амтай Молдова улс Өрнөдтэй улам ойртохыг хичээх болсон юм.

Өнгөрсөн оны зургаадугаар сард тус улс Украины хамт Европын Холбооны гишүүнд нэр дэвшигчийн статусаа авч байв.

Оросын талаас төлөвлөсөн хуйвалдаан нь “Үндсэн хуулийн дэг журмыг нурааж, засгийн эрх мэдлийг хууль бусаар булаах, тус улсад өрнөж буй Европын интеграцын үйл явцыг тасалдуулж, Москвагийн хяналтад шилжүүлэх” зорилготой байсныг Санду тайлбарлажээ.

“Манай улсад хүчирхийлэл, үймээн самуун дэгдээх Кремлийн оролдлого хэзээ ч бүтэхгүй” гэж тэр амласан юм.

Сандугийн хийсэн мэдэгдэлд одоогоор ОХУ-ын талаас хариу тайлбар өгөөгүй байна.

Түүний мэдээлснээр өнгөрсөн оны арваас арван хоёрдугаар сарын хооронд Молдовын цагдаа, тагнуулын албад уг хуйвалдааныг таслан зогсоосон гэнэ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Украины дайн Молдова улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд хүчтэй нөлөөлж байгаа. Москвагийн эрх баригчид хийн нийлүүлэлтээ бууруулснаас эрчим хүчний хямрал үүсэж, инфляц эрчимтэй өссөн. Үүнийг дагаад нийгэмд тогтворгүй байдал нэмэгдсэн юм. Бас хөрш Украины талаас нутаг дэвсгэрт нь пуужин унасан тохиолдол хэд хэдэн удаа гарч байв.

Хамгийн сүүлд өнгөрсөн Баасан гарагт нэг пуужин Украины талаас Молдовын нутаг дэвсгэрт унасан байна.

Москвагийн дэмжлэгтэйгээр Молдовоос салан тусгаарласан Транснистрийн бүс нутагт байдал хүндэрч, өнгөрсөн онд цуврал дэлбэрэлтүүд гарч байлаа. Энэ бүс нутагт Оросын армийн 1,500 орчим цэрэг тогтмол байрладаг.

470,000 орчим хүн амтай Транснистр 1992 оны иргэний дайнаас хойш салан тусгаарлагчдын хяналтад байгаа юм. Украины дайн энэ бүс нутаг хүрээгээ тэлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үздэг.

“Манай төр засгийн холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа” гэж хэлсэн Санду тус улсын парламент ойрын үед тусгай албадыг шаардлагатай зэр зэвсэг, тоног төхөөрөмжөөр хангах хуулийн төслийг хэлэлцэх гэж буйг мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Молдовын ерөнхий сайд Наталья Гаврилица өөрийн хүсэлтээр огцорсон нь гэнэтийн шийдвэр болсон юм.

Ерөнхийлөгч Санду түүний оронд өөрийн батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлогын зөвлөх, Өрнөдийн талыг баримталдаг эдийн засагч Дорин Речаныг томилжээ.

Эх сурвалж: Associated Press

Манай улсад “Валентин“ нэртэй гурав, Гэгээнхайр нэртэй хоёр хүн байна
Манай улсад “Валентин“ нэртэй гурав, Гэгээнхайр нэртэй хоёр хүн байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​