fbpx Зөвлөлдөж шийдье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
9 минут 46 секунд

Зөвлөлдөж шийдье

-Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх бус иргэдийнхээ үгийг сонсож, зөвлөлдөж төр бодлогоо гаргана-

Монголчууд бид дөрвөн жилд нэг удаа сонгуульд санал өгснөөр төрийн үйл хэрэгт оролцож байна хэмээн дундуурхан ойлголтой явж ирсэн. Гэвч сонгуульд санал өгч төрийг байгуулахаас гадна байгуулсан төрийнхөө бодлого шийдвэрт оролцох, нөлөөлөх эрх гэж буй. Энэ бол шууд ардчиллын зарчим хэмээх ойлголт ажээ. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг батлан, анх удаа зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байсан туршлага бий.
Үүний үр дүнгээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хяналттай, шударга, хариуцлагатай төрийн бүрдүүлэх эрх зүйн үндсийг тавьсан. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль батлагдаж, Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгайг илчлэн нийгмийн шударга ёсны хүлээлтэд хариулт өгч эхэлсэн хэмээн дүгнэж болно. УИХ хууль тогтоох чиг үүрэгтэйгээ хамтатган хяналт, шалгалтыг хийж, нийгэмд бугшсан хулгай, луйвартай тэмцэж эхэлсэн билээ.
Харин энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” санал асуулгыг ямар учир шалтгааны улмаас, ямар үр дүнг хүлээж зохион байгуулж байгаа талаар иргэдийн үзэл бодол тэнцвэргүй байна. Зөвлөлдөх санал асуулгын хоёр дугаар шат эхлэхийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Үндсэн хууль болон засаглалын тогтолцоо зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн суурь асуудлуудыг иргэд ултай, суурьтай эргэцүүлэн тунгааж, бүрэн мэдээлэл, мэдлэгтэйгээр хэлэлцээд шийдэл гаргах нь ирээдүйд монголын нийгэм эрүүл, иргэддээ ээлтэй байхын үндэс юм. Үндсэн хууль гэдэг нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан улс. Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын үеэр шинэ Үндсэн хуулийн талаар огт хэлэлцэхгүй, цаашдаа ч хэлэлцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Товчхондоо, энэ парламент шинэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхгүй! хэмээн мэдэгдлээ. Ингэснээрээ нийгэмд талцсан байр суурь, хардлага сэрдлэгийг нэг мөр цэгцэлж, зөвлөлдөх санал асуулгын үндсэн үүрэг, чиглэл тодорхой болов.
Тэгвэл энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгаар УИХ улс орныхоо хөгжлийг дөтлөх шийдвэр гаргахдаа ард түмнийнхээ үгийг сонсохыг яагаад чухалчлав?
Өнөөдрийн нийгмийн бухимдлын учир шалтгааныг тодорхойлж, нийгэм эдийн засгийн, улс төрийн тулгамдсан асуудлыг бүгдээрээ шүүн хэлэлцэж, гарц шийдэл олох зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг явуулах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзсэн юм.
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өндөрлөж, хоёр дахь үе шатыг иргэний нийгэм, эрдэмтэд судлаачдаас хамгийн олон давтамжтай ирүүлсэн иргэний болон улс төрийн эрх, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, нийгмийн бодлогын тулгамдсан асуудлууд гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд иргэдтэй зөвлөлдөж үзэл бодлыг нь сонсохоор болжээ.
Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгаас ямар нэгэн шийдвэр гарахгүй. Харин Зөвлөлдөх зөвлөл дүнг хэлэлцэж зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжийг УИХ харгалзан үзэж хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд танилцуулна.
Тиймээс ард түмний мэргэн ухаан өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг шүүн, ирээдүйн 30 жилийн шинэчлэл, өөрчлөлтийг хийх арга замыг тодорхойлоход “Зөвлөлдөж шийдье” санал асуулга түүхэнд бичигднэ гэдэгт итгэж байна.



САНАМСАРГҮЙ ТҮҮВРИЙН СОНГОЛТОД ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

“Иргэд санал асуулга хаагуур өнгөрөв, яагаад миний бие оролцсонгүй вэ” хэмээн эргэлзэн, асууж, сураглаж байна. Энэ бол сонгуулийн санал хураалт биш. Харин хуульд заасны дагуу 2020 онд болсон УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатанд оролцох зөвхөн 1570 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна.
Монгол Улсын иргэдээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон тул хэн ч сонгогдож болно. Ахмад настан, дөнгөж 18 нас хүрч буй залуус, дунд үеийнхэн гээд насны хязгаар үгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, боловсролын төвшин ялгаатай, ажилтай, ажилгүй гээд нийгмийн бүхий л төлөвийг төлөөлөх хүмүүс ирж байна. Тэр атугай бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй, эсвэл монгол хэлээ сайн сураагүй хүмүүс ч ирж болзошгүй. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд зохион байгуулж байхад хорих газраас суллагдаад долоо л хонож байгаа хүн сонгогдон ирж байсан. Казах иргэдийн дунд монгол хэл мэдэхгүй оролцогч ирж, орчуулагч шаардлагатай байсан гэнэ. Зөвхөн Монгол Улсын иргэн байх ганц шалгуураар сонгогдсон иргэн Та Үндсэн хуульд заасан засаглах эрхээ хангуулж, төрийн бодлого тодорхойлох иргэний эрхэм үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм.
Эхний санал асуулгад оролцсон 1570 иргэнээс урьдчилан ямар нэг мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр, тодорхой асуудлаар тухайн хүн яг ямар үзэл бодол, байр суурьтай байгааг шууд асууж, хариулт авсан байна.
Энэ сарын 14,15-ны өдрүүдэд Төрийн ордонд хоёрдугаар шатны санал асуулга явагдана. Эхний шатанд санал өгсөн иргэдийн 50-иас доошгүй хувь буюу хамгийн багадаа 785 хүн Төрийн ордонд ирж, санал асуулгад оролцох ажээ. Хоёрдугаар шатны санал асуулгад оролцох иргэдийг сонгохдоо мөн л санамсаргүй түүврийн аргыг сонгосон ажээ.
Одоо хоёрдугаар шатанд оролцож буй иргэддээ зөвлөлдөх уулзалтын аргаар мэдлэг, мэдээлэл өгч, асуудлын учир шалтгааныг тайлбарлан таниулсны үндсэн дээр дахин санал авна. Учир нь иргэд бүрэн мэдээлэлгүй үед санал асуулгад оролцохдоо сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг бол мэдлэг, мэдээлэлтэй болсны дараа илүү нухацтай, зөв байр сууринаас ханддаг гэнэ.
Санамсаргүйгээр сонгогдсон иргэд Монголын ард түмнийг төлөөлж чаддаг нь нэгэнт батлагдсан гэдгийг өнгөрсөн санал асуулга нотолжээ. Зөвлөлдөх санал асуулгыг дэлхий нийтэд ардчиллын “амь тариа”, иргэдийн оролцоог хангах “цагаан хоолой” гэхчлэн ач холбогдлыг нь үнэлж буй.

НЭГДСЭН БОЛОН ХЭСГИЙН 10 ГАРУЙ УДААГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДАРАА САНАЛ АСУУЛГЫН ХУУДСЫГ БӨГЛӨХ АЖЭЭ

Зөвлөлдөх санал асуулгын зохион байгуулах хүмүүс мөн олон нийтээс сонгогдсон гэдгийг та бүхэн мэдэж буй. Энэхүү асуулгыг зохион байгуулах хүсэлтээ 136 нэр дэвшигч ирүүлж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцэн 11 хүнийг сонгосон гэдгийг дахин сануулья.
Зөвлөлдөх зөвлөлийг бүрэлдэхүүнд төрийн болон улс төрийн албан тушаалтан ороогүй агаад зөвхөн нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, асуудлыг шийдвэрлэх чадвартай, боломжтой, мэдлэгтэй мэдээлэлтэй хүмүүс, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхний оролцоотой байгуулсан. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл нь улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудын хүрээг тодорхойлж, асуултуудыг боловсруулсан байна. Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдээсээ асуух гэж буй дээр өгүүлсэн дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд 20 гаруй асуудлаар эрдэмтэн судлаачид, экспертүүдийн мэдээлэл, тайлбарыг эхлээд сонсох юм байна.
Дараа нь тус бүр 15 хүнээс бүрдсэн хэсгүүдэд хуваагдаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Буцаж нэгдсэн хуралдаандаа ороод байр сууриа илэрхийлнэ, асуулт асууна, тодруулна. Энэ маягаар хоёр өдрийн турш нэгдсэн болон хэсгийн 10 гаруй удаагийн хэлэлцүүлэгт орж сайтар ярилцаж, зөвшилцсөний дараа буюу хамгийн эцэст нь санал асуулгын хуудсыг бөглөнө. Түүнийг нь Үндэсний статистикийн хорооныхон нэгтгэж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлнэ.
Зөвлөлдөх зөвлөл ард иргэд хөндсөн асуудлуудаар ямар байр суурьтай байгааг дүгнэж, Улсын Их Хуралд “Ард түмний төлөөлөл тухайн асуудлуудыг ингэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ” гэсэн зөвлөмжийг өргөн барих дэс дараалалтай. УИХ зөвлөмжийг хэлэлцэж, төрийн бодлого, шийдвэрийн “луужин” нь байхыг хүсч байна.

Д.Аяз

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Д.Тогтохсүрэн: Манай зарим гишүүд халдашгүй байдал гэх нэрийн дор юу ч хийж болно гэсэн хандлагатай байдаг
Д.Тогтохсүрэн: Манай зарим гишүүд халдашгүй байдал гэх нэрийн дор юу ч хийж болно гэсэн хандлагатай байдаг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​