fbpx Зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс ямар асуултууд асуух вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 31 секунд

Зөвлөлдөх санал асуулгаар иргэдээс ямар асуултууд асуух вэ?

Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга өнөөдөр Төрийн ордонд эхлэх гэж байна. Зөвлөлдөх санал асуулгад ашиглаж буй санамсаргүй түүврийн аргачлал, нэгдүгээр үе шатны санал асуулгад 1570 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулсан. Өнөөдөр эхлэх хоёрдугаар шатны Зөвлөлдөх уулзалтад оролцох сонирхлоо 862 хүн илэрхийлснээс 812 нь баталгаажуулаад байгаа аж. Эдгээр иргэдээс дээрх санал асуулгын хүрээнд ямар асуултууд асуух нь нууц байсан. Тэгвэл өнөөдөр эдгээр асуултуудыг олон нийтэд ил болгож мэдээллэх юм.

Энэхүү асуулгаар иргэдээс ямар асуултууд асууж байгаа талаар товчхон хүргэе.

Иргэдээс асуух асуултуудыг ерөнхийд нь дөрвөн бүлэгт багцалсан байна. Нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, дөрөвдүгээрт, нийгмийн тулгамдсан асуудал зэрэг дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд нийт 19-22 асуултыг асууж байгаа ажээ. Тиймээс эдгээр дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд иргэдээс ямар асуултууд асууж байгааг хүргэе.

1. Иргэд, байгууллага тайван жагсаал, цуглаан хийхэд зөвшөөрөл авдаг байдлыг халж, урьдчилан мэдэгдэх журамд шилжихийг та дэмжиж байна уу?

2. нийтлэх эрх чөлөөгөө хязгаарлалтгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг та дэмжиж байна уу?

3. Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд УИХ-ын сонгуульд санал өгөх боломж олгохыг та дэмжиж байна уу?

4. Гадаадад төрж өссөн Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг судалж, үзэхийг та дэмжиж байна уу?

5. Ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоог бий болгохыг та дэмжиж байна уу?

6. Төрийн албан хаагч, хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу?

7. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлан гаргах хуулиудыг баталж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнг нь үзэх шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу?

8. Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэхийг та дэмжиж байна уу?

9. Иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг та дэмжиж байна уу?

10. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулах нь зөв гэдэгтэй та санал нийлэх үү?

11. Улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу?

12. Улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, бодлогын нам болгохыг та дэмжиж байна уу?

13.Үндэсний баялгийн сангийн хуваарилалтыг орлогын тэгш бус байдлыг багасгах, ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглүүлэх нь чухал гэдэгтэй та санал нийлэх үү?

14. Үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь улс төрөөс хараат бус бөгөөд мэргэжлийн байж, олон нийтийн хяналтад ажиллахыг та дэмжиж байна уу?

15. Орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос сан бүрдүүлж ажиллахыг та дэмжиж байна уу?

16. Төв банк /Монгол банк/ үндсэн чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх баталгааг сайжруулах шаардлагатай гэсэн саналыг та дэмжих үү?

17. Томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэхтэй та санал нийлэх үү?

18. Төвлөрлийг сааруулж бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор захиргааны шинэчлэл хийхийг та дэмжих үү?

19. Манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж чадаж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

20. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төсөв, хөрөнгийн удирдлага ил тод, хараат бус, олон нийтийн хяналттай байх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?

21. Монгол Улсад улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд эрэгтэй эмэгтэй тэгш байх эрх хэрэгжиж байгаа гэдэгтэй та санал нэг байна уу?

Дээрх тодорхой асуултуудыг иргэдээс асууж, санал бодлыг нь сонсож, дүгнэх зорилготой “Зөвлөлдөж шийдье” санал асуулгын асуултыг ийнхүү өнөөдрөөс олон нийтэд ил болгож буй юм.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин

ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүллээ
ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​