fbpx Нүүрсний хулгайн хэргийг мартаж болохгүй!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
4 минут 6 секунд

Нүүрсний хулгайн хэргийг мартаж болохгүй!

УИХ-ын хаврын чуулганыг нээхэд ердөө 20 хүрэхгүй хоног үлдэж, эрх баригчид нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон парламентын гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, хариуцлага тооцож чадах уу гэдгийг харуулах цаг хугацаа ойртсоор.

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас нүүрсний хулгайн хэрэгт 17 улстөрчийг шууд болон шууд бусаар хамааралтай хэмээн зарласнаас одоогоор УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарыг холбогдолгүй хэмээн албан бичгээр мэдэгдэж, хэрэг үүсгэхээс татгалзсан.

Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлгээс нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдоод байсан таван гишүүнээс хоёрынх нь хэрэг “цайрч”, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Наранбаатар, Ш.Раднаасэд нар цаашид үргэлжлүүлэн шалгуулах нэрсэд орж буй.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн болох А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарыг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсанаа хуулийнхан зарлаад байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн болох, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нар яллагдагчаар татагдахаа мэдэгдсэн даруйдаа бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын даргад гаргасан. Одоогоор УИХ-ын чуулган завсарласан тул дээрх хоёр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ч хэлэлцээгүй байгаа юм.

Хэдийгээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулах хүсэлтийг УИХ-д гаргасан байгаа ч хэрэв түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлбэл УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болно гэх асуудал ч хөндөгдөх болсон нь анхаарал татах болсон. Гэхдээ энэ асуудалд холбогдох албаныхан тайлбар хийгээгүй байгаа юм.

Сар шинийн өмнөхөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсантай нь холбогдуулж, яллагдагчаар татсан болохоо АТГ мэдэгдсэн.

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Прокурорын зүгээс нүүрсний хэрэгт холбогдуулан, нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-д гаргавал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна” гэдгээ хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн ч өдгөөг хүртэл энэ асуудал УИХ-д өргөн баригдаагүй. Харин хуулийнхны зүгээс УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарт хилийн хориг тавьсан юм. Иймээс хаврын чуулганыг нээх хүртэл нүүрсний хулгайтай холбоотой дуулиант асуудал хуулийнхны цейфэнд хадгалагдах болж буй.

Хэрэв эрх баригчид нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон гишүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг өмгөөлж байсан шигээ хаацайлж авч үлдвэл ард түмэн дуугүй суухгүй. Наад зах нь Сүхбаатарын талбайд гарч, өвөл эхлүүлсэн жагсаалаа үргэлжлүүлэхээс эхлээд тэмцлээ эрчимжүүлнэ. Цаашлаад жил гаруйн дараа болох УИХ-ын сонгуулиар хариуцлага ярина. Иймээс хаврын чуулганаар эрх баригчид гишүүдээ манай, танай гэж ялгахгүйгээр УИХ-аас явуулах нь хамгийн зөв сонголт болж буй.

Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөр төрийн өмчийг тоносон хулгайч нарыг өмгөөлөхгүй, тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн төрд үүрлэсэн авлигачдыг цэвэрлэх Засгийн газрын таван Ш ажиллагааг ч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Сөрөг хүчин нь хулгайч нараа өмгөөлөхгүй гэдгээ ил тод зарласаар байхад эрх баригч хүчин нь өмгөөлвөл ирэх сонгуульд үсгүй "хусуулах" эхлэл тавина.

Г.ХОРОЛ

Түмэн торгын 50 хувийн хямдралтай торгоны худалдаа битүүний өдөр хүртэл үргэлжилнэ
Түмэн торгын 50 хувийн хямдралтай торгоны худалдаа битүүний өдөр хүртэл үргэлжилнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​