fbpx 14 аймгийн 60 гаруй суманд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 49 секунд

14 аймгийн 60 гаруй суманд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна

Малчид өвлийг зутруухан давлаа. Нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай. 21 аймгийн талаас илүү нь өвөлжилт хүндэрч, зарим нутагт мал бэлчээрлэх боломжгүй болсон хүндхэн нөхцөл байдалтай хаврын тэргүүн сартай золголоо. Өвлийн дунд үед гэхэд Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Төв, говийн гурван аймагт өвөлжилт хүндрээд байсан. Зөвхөн Хэнтий аймагт л гэхэд Увс, Завхан, Говь-Алтай зэрэг 10 аймгийн 545 айл отроор өвөлжихөөр очжээ. Ийнхүү урин цаг хаяанд ирсэн ч тайвшрах болоогүй. Малчдын хамгийн чухал үе бол мал төллөх хоёр сарын хугацаа. Гуравдугаар сар гарсан ч хаваржилт хүндэрвэл өвлөөс илүү аюултай.

Тэгвэл цаг уурын байгууллагын мэдээлснээр хоёрдугаар сарын дунд үед нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 21 см-ээс их, Увс, Ховд, Завхан, Төв аймагт 21-23 см зузаан цас тогтжээ. Гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см давсан байна. Мөн аймгуудын зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 23 суманд цагаан зуд, 13 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байна гэсэн дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, 10 гаруй аймгийн 60 гаруй суманд хаваржилт хүндэрч мэдэхээр байна. Тухайлбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Өндөрхангай, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Жаргалан, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Эрдэнэцогт, Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Өндөрширээт, Зуунмод, Баянчандмань, Сүхбаатарын Асгат, Халзан, Наран, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэнд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зуд болох нөхцөл бүрдсэн гэсэн дүгнэлт гарч.

Харин Баян-Өлгийн Булган, Увсын Малчин, Улаангом, Сагил, Баруунтуруун, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Баянхайрхан, Улиастай, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Баянтэс, Яруу, Түдэвтэй, Баянхонгорын Галуут, Архангайн Хангай, Цахир, Өвөрхангайн Хархорин, Есөнзүйл, Хужирт, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Түшиг, Ерөө, Сүхбаатар, Төвийн Алтанбулаг, Угтаалцайдам, Баян, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Хэрлэн, Булган Халхголд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байна.

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгийг цочроосон аймшигт аллагын сэжигтнүүдийн эхний шүүх хурал өнөөдөр болжээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​