fbpx Украины зэвсэгт хүчин Бахмутаас ухрах магадлалтай болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 8 секунд

Украины зэвсэгт хүчин Бахмутаас ухрах магадлалтай болжээ

Сүүлийн хэдэн сарын турш дайны хамгийн халуун цэг болоод байсан Донецкийн Бахмут хотоос Украины зэвсэгт хүчин ухарч болзошгүй болжээ.

Эзгүйрч хоосорсон энэ хотыг эзлэхийн тулд Оросын арми асар их хүн хүчээ золиослон тулалдаж байгаа. “Манай зэвсэгт хүчин бүх боломжит хувилбарыг тооцоолж байгаа нь тодорхой. Одоохондоо тэд хотыг хянаж байгаа ч шаардлагатай бол стратегийн ухралт хийх болно. Бид бүх хүн хүчээ дэмий зүйлд золиослохгүй” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн эдийн засгийн бодлогын зөвлөх Александр Роднянский өчигдөр CNN агентлагт ярьжээ.

Донецк бол ОХУ-ын хууль бусаар өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн мужийн нэг юм. Гэхдээ тус мужийн газар нутгийн талыг л хянаж байгаа. Үлдсэн талыг эзлэхийн тулд Бахмутыг авах зайлшгүй шаардлагатай.

Тиймээс Бахмутын төлөө тулаанд Оросын арми болон хувийн зэвсэгт хүчний Вагнер групп асар их хүч төвлөрүүлж, тэр хэрээрээ их хэмжээний хохирол амсаж буй гэсэн мэдээлэл бий.

Бахмутыг алдах нь Оросын талд тактикийн давуу тал үүсгэх ч дайны эцсийн хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй гэж ажиглагчид үзэж байна.

Лхагва гарагт Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин ухрах шинж тэмдэг Украины талаас ажиглагдахгүй байгааг хэлжээ.

“Украины арми нэмэлт хүч татаж, хотыг хяналтдаа байлгахын тулд чадах бүхнээ хийж байна. Украины олон арван мянган цэрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж, тулаанд өдрөөс өдөрт улам их цус урсаж байна” гэж тэр мэдэгдсэн байна.

Украины батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр нэмэлт хүч Бахмут руу илгээсэн тухай энэ долоо хоногийн эхээр мэдээлж байсан юм.

Бахмут хот одоо хагас бүслэгдэж, Оросын тал хот руу орох бүх замууд руу ширүүн довтолж байгааг Украины цэргийн шинжээч Олег Жданов ярьжээ.

Тус хот одоо бүхэлдээ балгас болж хувирсан тул “стратегийн болон тактикийн ач холбогдолгүй болсон” гэж тэр дүгнэж байна.

“Бахмутад Оросын тал маш их хүн хүчээ алдсан. Тиймээс уг хот үүргээ нэгэнт гүйцэтгэсэн гэж үзэж болно” гэж Жданов тайлбарлажээ. Оросын тал хотыг эзлэхийн тулд бүх байгууламжийг нь газрын хөрстэй тэгшилж, Украины армид хориглох, хамгаалах талбар үлдээхгүй байх харгис тактик хэрэглэж байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Саяхан цацагдсан Бахмутыг агаараас харуулсан дроны дүрс бичлэгээс энэ бүхэн харагдаж байв.

Эх сурвалж: Associated Press

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ юуг сануулав?

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​