fbpx Орос эр охиныхоо зурсан дайны эсрэг сэдэвтэй зургийн улмаас баривчлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 15 секунд

Орос эр охиныхоо зурсан дайны эсрэг сэдэвтэй зургийн улмаас баривчлагджээ

12 настай охиныхоо хичээл дээр зурсан зураг болон сошиал сүлжээнд Украины дайныг шүүмжилсэн агуулгатай зүйл бичсэн шалтгаанаар ганц бие аавыг Оросын эрх баригчид баривчилжээ.

Нийслэл Москва хотоос өмнө зүгт 240 км зайтай оршдог Ефремов хэмээх жижиг хотын оршин суугч Алексей Москалёвыг өчигдөр баривчилж, гэрт нь нэгжлэг явуулж, охиныг нь улсын хамгаалалтад шилжүүлсэн тухай өмгөөлөгч нь мэдээлсэн байна.

Эцгийнх нь хэрэг шийдэгдтэл, эсвэл өөр асран хамгаалагч гарч ирэх хүртэл охиныг нь улсын хамгаалалтад шилжүүлсэн гэнэ.

Хэрвээ шүүх Москалёвт хорих ял оноовол охиныг өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт шилжүүлэхээр төлөвлөжээ.

“Ингэвэл төрсөн цагаасаа хойш аавтайгаа амьдарсан охинд том цохилт болно. Тиймээс бид аавыг нь суллуулахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж өмгөөлөгч Владимир Билиенко хэвлэлд ярьсан байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Москалёвын зургаадугаар ангид сурдаг охин Мария эх оронч үзлийн хичээлд суухаас татгалзаж, хичээл дээрээ Оросын арми Украин айл өрхүүдийг бөмбөгдөж буйг харуулсан хэд хэдэн зураг зурж байжээ.

Сургуулийн захиргаа энэ талаар цагдаад мэдэгдсэний дараа охиныг байцааж, хүүхдээ зөв хүмүүжүүлээгүй шалтгаанаар эцгийг нь дарамталж эхэлсэн байна.

Дараа нь Украины Буча хотод үйлдэгдсэн гэмт хэргийн талаар Москалёв сошиал хуудсандаа шүүмжлэн бичсэн нь асуудлыг улам хүндрүүлсэн гэнэ.

Тухайн үед түүнийг $300 орчимтой тэнцэх мөнгөөр торгож, Холбооны Мөрдөх Товчооны ажилтнууд эцэг, охин хоёрыг байцааж байжээ.

“Тэд гурван цаг хагасын турш намайг байцаахдаа охиныг минь салгаж, намайг шоронд суулгахаар сүрдүүлж байсан” гэж Москалёв сүүлд хүний эрхийн байгууллагын төлөөлөгчтэй ярихдаа өчсөн байна.

“Охиных нь зурсан зураг цагдаа нарын анхаарлыг татсан учраас аавынх нь сошиал хуудсыг хянаж эхэлсэн гэж бид үзэж байна. Москалёвын хэрэг дайныг эсэргүүцэгчдийн дуу хоолойг нухчин дарах үзэгдлийн маш аюултай жишиг болон тогтож магадгүй юм. Бидний цуглуулсан мэдээллээр бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд дайныг эсэргүүцсэн шалтгаанаар 544 хүүхэд баривчлагдсан. Тэднээс долоо нь шийтгүүлээд байна. Дайныг эсэргүүцсэн шалтгаанаар 19 багш ажлаасаа халагдсан” гэж OVD-Info хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Мария Кузнецова ярьжээ.

Одоо үйлчилж буй хуулиар Москалёв гурван жил шоронд хоригдох магадлалтай гэнэ.

Одоогоор түүний охиныг асрамжлах хүсэлтээ 10 орчим хүн илэрхийлээд байгаа ажээ. Хэрвээ шүүх зөвшөөрвөл охиныг улсын асрамжийн газарт шилжүүлэлгүй тэдний нэгний асрамжид өгөх төлөвлөгөөтэй байгаагаа өмгөөлөгч Билиенко ярьсан байна.

Эх сурвалж: The Guardian

Беларусь, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг батлав

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​