fbpx Бар жилийн баярламаар мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
7 минут 43 секунд

Бар жилийн баярламаар мэдээ

Усан бар жилд олон үйл явдал тохиолоо. Онцолж энэхүү нийтлэлд авлигын эсрэг үйл ажиллагааны талаар өгүүлнэ.
2021 оны зунаас Засгийн газар авлигын эсрэг ажлын хэсэг байгуулснаа зарласан. Энэ хөтөлбөр бодит ажил хэрэг болж, бар жилийн туршид үргэлжлэв. Өмнө нь ийм дорвитой хөдөлж байсан Засгийн газар байсангүй. Улмаар бар жилд ирэх туулай жилийг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” хэмээх авлигатай тэмцэх шинэтгэлийн хөтөлбөр дэвшүүллээ. Авлигын эсрэг дан гагц АТГ тэмцэх нь хангалтгүйг өнгөрсөн 15 жилийн хугацаанд монголчууд сайтар мэдэж авлаа. Хууль эрх зүйн орчинг сайжруулах, тогтолцоог өөрчлөх чиглэлд яах ч аргагүй төр, засгийн түвшинд шийдвэр гаргагчдын бодит оролцоо, хамтын дэмжлэг хэрэгтэйг сайтар ойлгож авлаа. Авлигатай тэмцэх нь улс төрийн хүсэл зоригийн томоохон илэрхийлэл байдгийг олон улсын судлаачид удаа дараа хэлж мэдэгдсээр байгаа. Дутуу дундуур хуультай мөртлөө авлигатай тэмцэхийг АТГ-аас шаардах нь шүүр өгөөгүй атлаа хогоо шүүрд гэхтэй адил өрөөсгөл ойлголт. Шүдгүй арслангийн үлгэр гэсэн үг.
Харин энэ засгийн өнгөнд авлигатай тэмцэх ажлыг тогтолцооных нь түвшинд авч үзэж эхэлж байна. Энэ бол тун сайшаалтай хэрэг. Улс төрийн хүсэл зоригоо илэрхийлж байгаа нь өөрөө олзуурхан тэмдэглэх явдал. Нэгэнт улс орны өөдлөн дэвжихийн ганц гацаа нь авлига учраас, гацаанаас гаргах гол гогцоо нь авлигыг бууруулах учраас, авлигаас ангижиръя гэвэл нийгмийн тогтолцоог бүхэлд нь засаж өөрчлөх ёстой учраас, үүний тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчинг төгс болгох шаардлагатай учраас улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл зориг магнайд нь туг мэт намирах учиртай юм.


Хэдийгээр эрх зүйн орчин дутуу дулимаг ч АТГ яг одоо үйлчилж буй хуулийн орчинд амжилттай, үр дүнтэй ажиллаж байгааг энэхүү нийтлэлд цохон тэмдэглэхийг хүслээ. Бар жилийн баярламаар олон мэдээний нэг нь яах аргагүй энэ мөн. Энэ удаад зөвхөн мөрдөн шалгах ажлын зарим тоон үзүүлэлтийг дурдъя.
2019 оны гахай жилээс АТГ-ын мөрдөн шалгах ажил эрчимжиж, 2020 оны хулгана жилд үр дүн өмнөхөөс ахиж, 2021 оны үхэр жилд улам нэмэгдсэн бөгөөд 2022 оны бар жилд үсрэлттэй өссөн байна.
Дээр дурдсан дөрвөн оныг нийт дүнгээр нь авч үзвэл, АТГ-ын мөрдөн шалгах ажлын үр дүнд авлигаас учирсан хоёр их наяд 443 тэрбум төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна. Энэ бол зөвхөн мөрдөн шалгах ажлын явцад нөхөн төлүүлсэн дүн.


Үүний дараа битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээ бас яригдах ёстой. Битүүмжлэн хамгаалсан хөрөнгө гэдэгт авлигын гэмт хэргийн улмаас хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгийг хамруулдаг бөгөөд шүүхийн шийдвэрээр хохирол нөхөн төлүүлэх нөхцөлийг хангаж буй нэг хэлбэр юм. Сүүлийн дөрвөн жилд нэг их наяд 647 тэрбум төгрөгийн хөрөнгө, бэлэн мөнгийг АТГ битүүмжлэн хамгаалсан байна. Эдгээрийн хэчнээн нь улсад буцаагдаж төлөгдсөнийг уншигч та шүүхийн шийдвэрийн сангаас үзэхэд нээлттэй. Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын үр дүнг илэрхийлэх бас нэг тоо нь учирсан хохирлын хэмжээ байдаг. Жил тутам хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа. Энэ нь нэг талаас авлигын гэмт хэрэг өссөөр байгааг харуулж буй ч нөгөө талаас харвал үйлдэгдсэн авлигын гэмт хэргийн илрүүлэлт сайн байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл, ийм их хэмжээний авлигын гэмт хэргийг АТГ илрүүлж чадсан гэсэн үг.
2019-2022 онд авлигын гэмт хэргийн улмаас нийт 30 их наяд хоёр тэрбум төгрөгийн хохирол улс нийгэмд учирчээ. Тэгэхээр 30.2 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол бүхий авлигын гэмт хэргийг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн байна.


Ер нь бол жил жилээр өссөн тоонуудыг энэ маягаар дурдаад хэлэхэд амархан. Дээр дурдсан их наядаар яригдах тоонууд дотор гадаад дахь оффшор бүсээс авчирсан болон хахуульд өгөхөөр зэхэж байсан мөнгийг хурааж авсан ажил багтана. Тоонуудын цаана хэчнээн их хөдөлмөр, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, хил дамнасан яриа хэлэлцээ, мөрдөгчийн тактик, ур чадвар, өндөр гүйцэтгэл байгааг энд бүгдийг бичих аргагүй.
Илрүүлэлт сайн байхын зэрэгцээ шийдвэрлэлт мөн өссөөр байгааг дурдах ёстой. АТГ сүүлийн дөрвөн жилд 5458 гэмт хэрэг шалгаж шийдвэрлэсэн. Нэг жилд 1400 орчим авлигын хэрэг тогтмол шалгагдаж байна гэсэн үг.


Түүнчлэн авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо жил тутам өссөөр байгаа. 2019 онд 894 байсан бол улам бүр өссөөр 2022 онд 1841 болж эрс нэмэгджээ. Сүүлийн дөрвөн жилд нийтдээ гэмт хэргийн шинжтэй 5351 гомдол АТГ-т хаяглагдан ирсэн байна. Гомдол, мэдээллийн тоо ийнхүү өссөөр байгаагийн цаана буруу зөрүү бүхнийг энэ байгууллага шийдвэрлэж чадна гэх олон нийтийн итгэл баттай оршин буйн илрэл юм.
Ийнхүү туулай жилийн босгон дээр өнгөрсөн оныг эргэцүүлж, уншигч Танд хэдэн тоо танилцуулав. Бар жилийн баярламаар мэдээний нэгээр АТГ-ын мөрдөн шалгах ажлын зарим тоон үзүүлэлтийг онцоллоо. Засгийн газраас дэвшүүлсэн “Таван Ш” хөтөлбөрийн үр дүнд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг баталж, орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг илрүүлж, гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн авчирч, оффшор бүсэд нуусан эд хөрөнгийг улсад буцааж, төрийн өмчит компанийн засаглалыг нээлттэй болгоход төр, засаг, хууль сахиулах байгууллага болон иргэд олон нийтийн оролцоо нэн чухал.
Авлига нь улс орны хэмжээнд нийтээр тулгарсан бодит аюул тул үүнтэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Бар жилийн баярламаар мэдээг өртөөлж туулай жилдээ илүү их үр дүнг баталгаажуулан бэхжүүлэхийн төлөө хамтаараа хичээцгээе.


Т.Мөнхтунгалаг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болсон
Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн талаарх хандлагыг өөрчлөх цаг болсон
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​