fbpx Путин нутаг дэвсгэрт нь “террорист халдлага” үйлдсэнд Украиныг буруутгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 4 секунд

Путин нутаг дэвсгэрт нь “террорист халдлага” үйлдсэнд Украиныг буруутгав

Хил залгаа бүс нутагт нь “террорист халдлага” үйлдсэнд Украины хорлон сүйтгэгчдийг буруутгаж байгаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Украинтай хил залгадаг Брянск мужийн Любечане тосгонд зэвсэгт этгээдүүд энгийн иргэдийн автомашин руу гал нээсний улмаас хоёр эрэгтэй алагдаж, 10 настай хүү шархадсан тухай орон нутгийн захиргаа өчигдөр мэдэгдсэн юм.

Киевийн эрх баригчид Оросын талын мэдэгдлийг эрс няцаажээ.

Тухайлбал Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк үүнийг “өдөөн хатгалгын сонгодог хэлбэр” гэж нэрлээд “тусгаар улсыг эзлэн түрэмгийлснээ зөвтгөхийн тулд ард түмнээ айлгах оролдлого” гэж сошиал хуудсандаа тайлбарлан бичсэн байна.

Өмнөх өдөр нь Украины дронууд ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд халдсан тухай Москвагийн эрх баригчид мэдээлж байв.

Гэхдээ Украины арми Оросын газар нутагт нэвтэрсэн тухай тодорхой мэдээлэл одоогоор алга байна.

Харин Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Албаныхан өчигдөр нутаг дэвсгэрт нь нэвтэрч, ард иргэдийг барьцаалсан Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй тулалдсан тухайгаа мэдээлжээ.

Уг мэдэгдэлд тэднийг Украины нутаг дэвсгэр рүү ухрахдаа хилийн тосгонд их хэмжээний тэсрэх бодис үлдээснийг илрүүлсэн гэсэн байна.

Пүрэв гарагт төв телевизийн сувгаар ярихдаа Путин “Өнөөдөр тэд хил орчмын нутагт нэвтрэх үеэрээ бас нэг террорист халдлага, бас нэг гэмт хэрэг үйлдэж, энгийн номхон иргэд рүү гал нээлээ. Тэд ийм үйлдлээрээ юу ч олж долоохгүй. Бид тэднийг нухчин дарах болно” гэж хэлжээ.

Өчигдөр Украинд байрладаг Оросын Сайн дурын Корпусын гишүүд гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийн дүрс бичлэг онлайн орчинд тарсан юм. Тэд өөрсдийгөө ОХУ-ын нутаг дэвсгэрт байгааг ярьж байжээ.

Зарим эх сурвалжуудын баталж буйгаар дээрх корпус нь өнгөрсөн онд Украинд байгуулагдсан бөгөөд Путиний дэглэмийн эсрэг үзэлтэй оросуудаас бүрддэг гэнэ.

Тухайлбал эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Bellingcat Monitoring бүлгийн мэргэжилтэн Майкл Колборн дүрс бичлэгт гарч буй нэг хүнийг Оросын сайн дурынхны тэргүүн Денис Капустин мөн болохыг баталжээ.

Тэд Путиний дэглэмийн эсрэг тэмцэлд эх орон нэгтнүүдээ уриалах зорилгоор Брянск мужийн нутаг дэвсгэрт орж ирснээ тайлбарласан байна.

Украины цэргийн тагнуулын албаны төлөөлөгч Андрей Юсов дээрх хүмүүсийн талаар “Тэд бол Путиний дэглэмийн эсрэг зэвсэг барин тэмцэж буй хүмүүс. Оросууд нойрноосоо сэрж, нөхцөл байдлыг ойлгоод бодитой алхам хийж эхэлсэн байж болзошгүй” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

Домогт инээдмийн кинонуудын “эцэг” найруулагч Леонид Гайдай
Домогт инээдмийн кинонуудын “эцэг” найруулагч Леонид Гайдай
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​