Энэ оны эхний байдлаар дэлхийн улс орнуудын 61 нь буюу гуравны нэг орчим нь метротой болжээ. Метрог хотын нийтийн тээврийн хамгийн сайн шийдэл гэж үздэг.
Метроны системгүй улсуудын ихэнх нь Африк тивд байна.
Тус тивийн 54 улсын зөвхөн Алжир, Египет, Нигери улсууд метротой бол Кот-Дивуар улсад бүтээн байгуулалт нь эхэлжээ.
Төв ба Зүүн Азийн бүс нутагт Монгол, Туркменистан, Афганистан, Тажикистан, Киргизстан, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Камбож улсууд одоогоор метрогүй байна.
Дэлхийн хамгийн том метроны системтэй хот Хятадын санхүүгийн төв Шанхай юм. 1993 онд байгуулагдсан тус хотын метро 508 өртөөтэй, 831 км урт замтай юм байна.
Шанхай хотын метрогоор жилд 3.7 тэрбум зорчигч үйлчлүүлдэг нь зөвхөн Бээжингийн метроны дараа орох өндөр үзүүлэлт гэнэ.
Эх сурвалж: Wikipedia