fbpx Аргентин улс гэрээнээс гарсны дараа Фолклэндийн арлуудыг өөрийн газар нутаг болохыг Их Британи улс дахин мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 10 секунд

Аргентин улс гэрээнээс гарсны дараа Фолклэндийн арлуудыг өөрийн газар нутаг болохыг Их Британи улс дахин мэдэгдэв

Атлантын далайн өмнөд хэсэгт оршдог Фолклэндийн арлуудыг Их Британи улс өөрийн газар нутаг болохыг дахин батлан илэрхийлжээ.

Их Британи, Аргентин улсууд 1982 онд эдгээр арлуудын төлөө дайтаж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт болсон Их 20-ын бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Аргентины гадаад хэргийн сайд Сантьяго Кафиеро тус улс арлын асуудлаар хамтран ажиллах гэрээнээс гарч байгаагаа Их Британийн гадаад хэргийн сайд Жэймс Кливерлид мэдэгджээ.

Үүний хариуд Их Британийн гадаад хэргийн яам дээрх мэдэгдлийг гаргасан юм байна.

“Фолклэндийн арлууд бол Британийн газар нутаг. Арлын оршин суугчид Их Британийн хилийн чанад дахь өөртөө засах нутаг дэвсгэр хэвээр үлдэх шийдвэрээ нэгэнт гаргасан. Тэд цаашдын хувь заяагаа сонгох эрхтэй” гэж Кливерли сошиал хуудсандаа бичжээ.

Хоёр улс 2016 онд арлын асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах гэрээг байгуулж байсан юм.

Аргентин улс дээрх гэрээнээс гарах болсныг, шинэ яриа хэлэлцээ эхлүүлэх сонирхолтой байгааг Кафиеро өнгөрсөн долоо хоногт Кливерлитэй уулзахдаа мэдэгджээ.

Аргентин улс Өмнөд Америкийн эргээс 480 км зайтай оршдог, 3,500 орчим оршин суугчтай эдгээр арлуудыг Мальвиний арлууд гэж нэрлэдэг ба олон жилийн турш өөрийн газар нутагт тооцсоор ирсэн түүхтэй.

Их Британи улс 1833 онд байлдааны хөлгөө илгээн арал дээр байрлаж байсан Аргентины цэргүүдийг хөөн гаргаж байжээ. Британичууд Фолклэндийн арлуудыг бүр 1765 оноос хойш өөрийн эзэмшил байсан гэж үздэг.

Аргентины тал 1833 оны үйл явдлыг хууль бус эзлэн түрэмгийлэл гэж үздэг юм.

1982 онд Аргентин улс арлуудад цэрэг илгээснээр хоёр сар үргэлжилсэн дайн эхэлж байжээ. Энэ дайнд Их Британийн талаас 255, Аргентины талаас 649 цэрэг амь үрэгдсэн гэдэг.

Дайны төгсгөлд Британийн арми Аргентины цэргийг арлуудаас хөөн гаргасан юм.

2013 онд болсон санал хураалтаар Фолклэндийн арлуудын оршин суугчдын олонх нь Их Британийн харьяанд үлдэх сонголт хийж байжээ.

Аргентины талын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа Их Британийн засгийн газрын Америкийн асуудал хариуцсан сайд Дэвид Рутли саяхан илэрхийлсэн байна.

“1982 оны мөргөлдөөнд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхний сэтгэл санааг тайтгаруулсан гэрээнээс Аргентин улс гарахаар болсонд харамсаж байна. Энэ гэрээ Аргентин, Их Британи, Фолклэндийн арлын оршин суугчдад аль алинд нь ашигтай байсан юм” гэж тэр твиттер хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: Associated Press

Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​