fbpx Өмнөд Солонгос улс дайны үеэр Японд боолчлогдож байсан иргэдийнхээ хохирлыг барагдуулах санал гаргав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 52 секунд

Өмнөд Солонгос улс дайны үеэр Японд боолчлогдож байсан иргэдийнхээ хохирлыг барагдуулах санал гаргав

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы үйлдвэрүүдэд боолчлогдож хэлмэгдсэн иргэдийнхээ хохирлыг Өмнөд Солонгосын засгийн газар өөрөө барагдуулах санал гаргасан нь тус улсын нийгэмд томоохон маргаан дэгдээгээд байна.

Энэ нь хоёр улсын хооронд удаан үргэлжилсэн маргааныг эцэслэж, харилцаагаа сэргээх гэсэн Сөүлийн эрх баригчдын санаачилга байжээ.

Япон улсын засгийн газар Өмнөд Солонгосын энэ саналыг талархан хүлээж авснаа мэдэгдсэн юм.

Харин хохирогчдын төлөөлөл Японы талд хариуцлага тооцож чадаагүй засгийн газраа хатуу шүүмжилж байна.

1910-1945 оны хооронд Солонгосын хойгийг колоничилж байхдаа Япон улс 150,000 орчим солонгос хүнийг өөрийн газар нутаг дахь үйлдвэр, уурхайнуудад албадан ажиллуулж байсан гэдэг.

Хэлмэгдэгсэд болон тэдгээрийн төлөөлөл хохирлоо Японы компаниудаар төлүүлэхийн төлөө олон жил тэмцэж байгаа.

Өмнөд Солонгосын өмнөх засгийн газар ч хохирлыг Японы холбогдох компаниудаар төлүүлэх зорилготой ажиллаж байжээ.

Тухайлбал 2018 онд Өмнөд Солонгосын дээд шүүх гомдол гаргасан 15 хохирогчийн нөхөн төлбөрийг Японы компаниудаар төлүүлэх шийдвэрт хүрч байсан юм.

Тэдгээрийн дотор Mitsubishi, Nippon Steel зэрэг томоохон компаниудын нэр багтаж байжээ. Харин өнгөрсөн онд сонгогдсон Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёл уг асуудалд өөрөөр хандаж, хөрш Япон улстай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэх болсон юм. Хоёр улсын гол холбоотон АНУ-ын засаг захиргаа ч тэдэнд эвлэрэхийг уриалж байв.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден саналыг сайшаасан агуулгатай мэдэгдэл гаргасан байна.

Сөүлийн засгийн газрын саналын дагуу дайны дараа 1965 онд хоёр улсын хооронд байгуулагдсан гэрээний үр шимийг хүртсэн Өмнөд Солонгосын компаниуд хохирлыг барагдуулахаар болжээ. Уг гэрээгээр дайны үеийн бүх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж Токиогийн эрх баригчид үздэг.

Эдгээр компаниудын дундаасаа бүрдүүлсэн $3 саяыг гомдол гаргагч 15 хүнд хуваан төлөхөөр болсон байна. Тэдний гурав нь өнөөдөр амьд байгаа юм.

Гэхдээ амьд үлдсэн хохирогчид бүгд засгийн газрынхаа шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрийг авахгүйгээ мэдэгджээ.

Өчигдөр бас Сөүл хот дахь гадаад хэргийн яамны байрны гадаа хохирогчдын төлөөлөл эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан байна.

“Энэ санал нь Солонгосын засгийн газар Японы компаниудын үйлдсэн гэм нүглийг шууд утгаараа өршөөсөн хэрэг боллоо” гэж хохирогчдын өмгөөлөгч мэдэгджээ. Хохирогчдын нэг Ян Гүм Док “Гуйлгаар олж авсан гэж үзэж болох энэ мөнгийг би авахгүй” гэж хэлсэн байна.

Тус улсын сөрөг хүчний гол намын тэргүүн И Жэ Мюн уг саналыг “манай улсын дипломат харилцааны түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн том хар толбо” гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Жин өмнө нь саналын талаар танилцуулахдаа дуусдаггүй маргааныг өндөрлүүлж, харилцаагаа хэвийн болгох нь тус улсын үндэсний эрх ашигт нийцэж буйг тайлбарласан юм.

Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши саналыг талархан хүлээж авч буйгаа мэдэгдээд өөрийн компаниудыг ч бас хохирол барагдуулах санд хувь нэмрээ оруулахад нь дэмжихээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Сергей Лавров эвгүй байдалд оржээ
Сергей Лавров эвгүй байдалд оржээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​