fbpx Хоёр эрэгтэйн дундаас үр тогтоох чиглэлд ахиц дэвшил гарсныг Японы эрдэмтэн зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 58 секунд

Хоёр эрэгтэйн дундаас үр тогтоох чиглэлд ахиц дэвшил гарсныг Японы эрдэмтэн зарлажээ

Үргүйдлийг эмчлэх аргыг судалдаг Японы Осакагийн их сургуулийн профессор Кацүхико Хаяаши эр хулганын эсээс өндгөн эс гаргаж чадсанаа Лондон хотод болсон генетикийн шинжлэх ухааны олон улсын хурал дээр зарлажээ.

Өөрөөр хэлбэл эрэгчний XY хромосомыг эмэгчний XX хромосом болгон хувиргаж чадсан байна.

Ингэснээр хоёр эрэгчний дундаас үр төл гаргах чиглэлд ахиц дэвшил гарч байгаа ажээ. Профессор судалгааны тайлангаа шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтлүүлэхээр илгээсэн байна.

Гэхдээ үүнийг нийгэм хүлээн зөвшөөрч, амьдралд хэрэгжүүлэхэд нэлээд урт хугацаа шаардлагатай гэж хөндлөнгийн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Тухайлбал Харвардын анагаах ухааны сургуулийн профессор Жорж Дэйли “Хаяашигийн ажлын үр дүн нийтлэгдээгүй байгаа ч үнэхээр анхаарал татаж байна. Гэхдээ үүнийг хүн дээр хэрэгжүүлэхэд илүү хэцүү. Бид хүний нөхөн үржихүйн эс үүсэх өвөрмөц биологийг хангалттай ойлгох хэмжээнд хүрээгүй байгаа” гэж ярьсан байна.

Нөхөн үржихүйн салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн гэгддэг Хаяаши судалгааны ажлын үр дүнгээ Лондон хотын Крик хүрээлэнд зохион байгуулагдсан генийн засварын (gene-editing) чуулганд дэлгэрэнгүй танилцуулжээ

Ингэж гаргаж авсан өндгөн эсийн чанар хангалттай сайн биш, хүн дээр хэрэгжүүлэх талаар төсөөлөхөд эрт байгааг тэр хүлээн зөвшөөрсөн байна.

Гэхдээ тулгарч буй асуудлуудыг ойрын арван жилийн хугацаанд шийдвэрлэх боломжтойг тэр мэдэгджээ. Ингэж чадвал эсрэг болон ижил хүйстэн хосуудын үргүйдлийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой болохыг Хаяаши тайлбарласан байна.

“Хэрвээ ийм технологийг хүмүүс хүсээд нийгэм хүлээн зөвшөөрвөл боломж бий” гэж тэр хэлжээ.

Хаяаши эхлээд эр хулганын арьснаас авсан эсээ өөр төрлийн эс болгон хувиргах боломжтой үүдэл эс болгож чадсан байна.

Дараа нь XY хромосомоос Y хромосомыг нь устгаж, X хромосомыг хувилаад хооронд нь нэгтгэх ажлыг гүйцэтгэжээ.

Ингэж өөрчилсний дараа үүдэл эсийг өндгөн эс болгон хувиргасан байна.

Энэ аргыг ирээдүйд эмэгтэй нь өндгөн эс ялгаруулах чадваргүй хосуудыг эмчлэхэд ашиглах боломжтой юм байна.

“Хулгана дээр туршсан хэдий ч өндгөн эсийн чанар хангалтгүй хэмжээнд байгаа. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэж, үргүйдлийн эмчилгээнд нэвтрүүлэхэд нэлээд урт хугацаа шаардлагатай” гэж Хаяаши ярьжээ.

Гэхдээ тэр эрэгтэй хүний эсээс хүүхэд бий болгоход үүнийг ашиглахын эсрэг байгаагаа илэрхийлсэн байна.

“Техникийн хувьд энэ нь боломжтой. Гэхдээ өнөөгийн нийгэм үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн эсэхэд би эргэлзэж байна” гэж тэр ярьжээ.

“Ижил хүйстэн хүмүүсийн гэр бүлд ийм хэрэгцээ байгаа. Гэхдээ энэ технологи өнөөдөр бэлэн биш, хүмүүст хэрэглэх хэмжээнд хүртлээ хэр удах нь тодорхойгүй, аюулгүй, үр дүнтэй эсэх нь батлагдаагүй, судлах ойлгох зүйл их байна” гэж Калифорнийн их сургуулийн профессор Амандер Кларк ярьж байна.

“Эрдэмтэд хэзээ ч үгүй гэж хэлдэггүй. Хулгана дээр болж байгаа бол зарчмын хувьд хүн дээр ч хэрэглэх боломжтой. Гэхдээ үүнд маш олон бэрхшээл байгаа, тэдгээрийг даван туулахад хэр урт хугацаа орохыг би төсөөлж чадахгүй байна” гэж Хятадын Шинжлэх Ухааны Академийн профессор Хаой Ван ярьжээ.

Эх сурвалж: BBC

Сөүл хотын захиргаа дэлхийн хоёр дахь том алсын харагчтай болох төлөвлөгөөгөө зарлав
Сөүл хотын захиргаа дэлхийн хоёр дахь том алсын харагчтай болох төлөвлөгөөгөө зарлав
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​