Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 58 секунд

Гүржийн эрх баригч нам маргаантай хуулийн төслөө буцааж татлаа

Хоёр өдөр үргэлжилсэн иргэдийн ширүүн тэмцлийн дараа Гүржийн эрх баригч нам маргаан дагуулсан хуулийн төслөө буцаан татаж байгааг өчигдөр зарлажээ.

ОХУ-д үйлчилдэг хуультай ижил төстэй “гадаад агент”-ын тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг Мягмар гарагт болж, парламентын гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Энэ хуулийн дагуу үйл ажиллагааных нь зардлын 20-оос багагүй хувь гадаад орнуудаас санхүүждэг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын онцгой хараа хяналтад орохоор байв.

“Орос маягийн хууль”-ыг эсэргүүцсэн иргэд Мягмар, Лхагва гарагуудад нийслэл Тбилиси хотод жагсаал цуглаан зохион байгуулж, цагдаа нартай тулгарсан юм.

Эрх баригч Гүржийн Мөрөөдөл нам нийгмийн тогтвортой байдлыг хангах үүднээс хуулийн төслөө ямар нэг нөхцөлгүйгээр буцаан татаж байгаагаа өчигдөр зарлажээ.

Тус улс дахь Европын Холбооны элч төлөөлөгч шийдвэрийг талархан хүлээж авснаа мэдэгдээд нийгэм, улс төрийн шинэчлэлээ үргэлжлүүлэхийг эрх баригчдад уриалсан байна.

Гүрж улс нь Европын Холбооны гишүүн болох хүсэлтээ гаргаснаас гадна НАТО-д элсэх сонирхолтой байгаа.

Хэрвээ дээрх хууль батлагдвал Европтой ойртох үйл явцад саад учрах байв.

Жагсаал цуглааны үеэр баривчлагдсан хүмүүсийг сулласан талаар Гүржийн дотоод хэргийн яам мэдэгдсэн байна. Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили хуулийн төслийг эсэргүүцэн тэмцсэн иргэдэд талархал илэрхийлжээ.

“Эхний ялалтаа байгуулсан ард иргэддээ баяр хүргэмээр байна. Дуу хоолойгоо эрх баригчдад хүргэж чадсан хүмүүсээр би бахархаж байна. Европтой нийлэх замд маань засгийн газарт үл итгэх байдал саад болж байлаа” гэж тэр телевизээр иргэддээ хандан хэлсэн юм.

ОХУ-ын хувьд 2012 онд “гадаад агент”-ын тухай хуультай болсон бөгөөд үүнийгээ сөрөг хүчний дуу хоолойг дарах хэрэгсэл болгон ашигладаг гэж ажиглагчид үздэг.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлчид Гүржид болж буй үйл явдлын талаар асуухад ОХУ дээрх хуулийн төсөлтэй ямар ч холбоогүйг мэдэгджээ.

Тэрбээр Гүржид өрнөж буй жагсаал цуглаанаас хол байхыг тэнд оршин суугаа ОХУ-ын иргэдэд анхааруулсан байна.

Хэдийгээр хуулийн төслийг буцаасан ч Гүржийн сөрөг хүчний намууд тэмцлээ зогсоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.

Тэд хуулийн төслийг буцааж татах үйл явц ямар замаар хэрэгжих талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, баривчлагдсан бүх жагсагчдыг суллахыг эрх баригчдаас шаардаж байна.

Эх сурвалж: BBC

Шинээр тодорсон 10-р Богд Арцатын аманд шинээр баригдах шашин соёлын цогцолборт сууна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​