fbpx Оросын арми Украины хотууд руу агаараас довтлохдоо зургаан ширхэг дуунаас хурдан пуужин хэрэглэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 7 секунд

Оросын арми Украины хотууд руу агаараас довтлохдоо зургаан ширхэг дуунаас хурдан пуужин хэрэглэжээ

Пүрэв гарагийн өглөө Оросын арми Украины хотууд руу агаараас довтлохдоо зургаан ширхэг дуунаас хурдан пуужин хэрэглэжээ.

Сүүлийн гурван долоо хоног орчим хугацаанд Оросын тал агаарын цохилтоо завсарлаад байсан юм.

Өчигдрийн довтолгооны үеэр Украины 10 бүс нутагт дэд бүтэц, иргэний байгууламжууд сүйдэж, хамгийн цөөндөө зургаан хүн амь үрэгдсэн байна. Фронтын шугамаас 700 км зайтай оршдог Львов муж энэ удаагийн агаарын цохилтод өртсөн Украины хамгийн баруун захын бүс нутаг болжээ.

“Эзлэн түрэмгийлэгчид зөвхөн энгийн номхон иргэдийг алж чадна. Тэдний чадах ганц зүйл энэ. Гэхдээ ингээд нэмэргүй. Тэд хийсэн бүх үйлдлийнхээ хариуцлагаас мултрахгүй” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна.

Өчигдөр Оросын талаас зургаан ширхэг Кинжал дуунаас хурдан пуужин харвасныг Украины албаныхан мэдээлжээ. Ийм зэвсгийг амдаж устгах техникийн боломж Украинд байхгүй юм. Украины дайны туршид Оросын арми ийм олон тооны дуунаас хурдан пуужин хэрэглэж байгаагүй.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дуунаас хурдан пуужингаараа байнга гайхуулдаг ч тус улсын зэвсгийн нөөцөд төдийлөн олон биш, хэдэн арван ширхэг бий гэж судлаачид үздэг.

Өчигдрийн довтолгоонд Европ тивийн хамгийн том атомын цахилгаан станц гэгддэг Запорожийн станцын эрчим хүчний шугам гэмтэж, нөөцийн дизель генераторт холбогдсон байна.

Үдээс хойш тасалдсан шугамыг сэргээн холбож, хэвийн горимд оруулснаа Украины эрчим хүчний түгээлтийн Укэнерго компаниас мэдээлжээ.

НҮБ-ын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаэл Гросси станцын ойр орчмыг хамгаалалтад авахыг талуудад дахин уриалсан байна.

“Бид энэ болгонд шоо хаян азаа үзэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл нэг л өдөр биднийг аз хаях болно” гэж тэр анхааруулжээ.

Украины зэвсэгт хүчнээс гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Пүрэв гарагт Оросын талаас төрөл бүрийн нийт 81 пуужин харвасан байна.

Тэдгээрийн заримыг байлдааны нисэх онгоцноос, заримыг Хар тэнгис дэх хөлөг онгоцноос харважээ. Украины агаараас хамгаалах хүч 34 далавчит пуужин болон дөрвөн дроныг устгаж чадсан байна.

“Харамсалтай нь Кинжал төрлийн пуужингуудыг зогсоох боломжгүй байсан тул манай дэд бүтцийн байгууламжууд цохилтод өртлөө” гэж Киевийн тойргийн цэргийн командлагч Сергей Попко мэдэгдсэн юм.

Энэ удаагийн агаарын цохилтыг ОХУ-ын батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногт Брянск мужид гарсан террорист халдлагын хариу арга хэмжээ гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Associated Press

ЖДҮХС-гаас 1.5 тэрбум төгрөг хууль бусаар шилжүүлсэн даргын хэргийг шүүхээр ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​