fbpx Б.Энхбаяр: АСЕМ Виллаг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх тогтоол УИХ-аас гараагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 16 секунд

Б.Энхбаяр: АСЕМ Виллаг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх тогтоол УИХ-аас гараагүй

Өчигдөр болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсголоор 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан АСЕМ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Хөгжлийн банкнаас гаргасан санхүүжилт, шийдвэр, зарцуулалтын талаар хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан тухайн үеийн өндөр албан тушаал хашиж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Сангийн сайд С.Баярцогт нарын 68 хүнийг гэрчээр дуудсан боловч Ц.Элбэгдорж гадаадад томилолттой яваа учир оролцох боломжгүй хэмээн бичиг ирүүлсэн байна. Харин Сангийн сайд С.Баярцогт гэрчээр оролцож, нээлттэй сонсголыг ахалсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад хариулав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Асуултуудын ихэнх нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хандсан байна. Харамсалтай нь, дуудсан цагт гутлаа тослоод ирнэ гэдэг хүн ирсэнгүй. Тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтоос асууя. АСЕМ Вилла төслийг Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ҮАБЗ-ын шийдвэрийг хэзээ, ямар хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?

Сангийн сайд асан С.Баярцогт:
-АСЕМ бол Ази Европын дээд хэмжээний уулзалт бөгөөд Европын 30, Азийн 21, Олон улсын хоёр байгууллага оролцсон маш том нээлттэй платформ. Үүнийг Улс төрийн олимп ч гэж нэрлэдэг, Монгол Улс 2008 онд элсэн орсон. 12 жилийн дараа Монголд энэ уулзалтыг зохион байгуулах завшаан олдсон. Зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж ажилласан. АСЕМ зохион байгуулахаар Монгол Улсын 2016 оны төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. АСЕМ-ийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх болсон шалтгааны тухайд бид өмнөх АСЕМ уулзалтуудын туршлагыг судалсан. Бидний хувьд дэлхийн 51 улсуудын төрийн тэргүүн, ерөнхий сайд, өндөр албан тушаалтнуудыг хүлээн авах дэд бүтэц байгаагүй учир нэг зочид буудалд таваас дээш хүнийг байлгах нь аюулгүй талаасаа боломжгүй. Тиймээс ҮАБЗ хуралдаж төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн хотхоныг Их тэнгэрт байгуулах санал яригдсан.
Тухайн үед би ЗГХЭГ-ын дарга байсан. Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан. Тухайн үед Засгийн газраар хэлэлцээд 337 дугаар тогтоолыг гаргасан. Ингэхдээ, Хөгжлийн банкны 7.1.1, 16.2 дахь заалтыг үндэслэсэн. Би 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хуулийг санаачлан боловсруулж батлуулсан. 226 дугаар тогтоолыг хэлэлцэж байхад Сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан. Энэ хоёр тогтоолд хоёуланд нь Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурснаар баталгаажсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-АСЕМ Виллатай холбоотой асуудлаар УИХ-ын шийдвэр байхгүй байхад Засгийн газар гаргасан байна гэсэн Хөгжлийн банкны дүгнэлт байна. Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд АСЕМ Вилла хотхоныг санхүүжүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан байсан уу. Хөгжлийн банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр байхгүй юм байна, тийм үү?

Сангийн сайд асан С.Баярцогт:
-Энэ дүгнэлтийг бичсэн хүнээс өөрөөс нь асуу. Би Засгийн газрыг төлөөлж байгаа. Дөрвөн том төслийг санхүүжүүлэх тогтоолыг УИХ-ын тусгай тогтоолоор гаргасан. УИХ-ын тогтоолд энийг Хөгжлийн банкнаас, энэ төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн дэлгэрэнгүй тогтоол гаргах боломжгүй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Та АСЕМ гэдэг арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг яриад байна. Бид АСЕМ арга хэмжээний зөв буруу, ач холбогдлыг яриагүй. Зөвхөн санхүүжилт ярина гэж тодотгож хэлсэн. 2011 оноос хойш УИХ-аас Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхтэй холбоотой ямар ч шийдвэр гараагүй гэсэн дүгнэлт гарсан.

Сангийн сайд асан С.Баярцогт:
-Байгаа. Та хуульч хүн. Гэхдээ Хөгжлийн банкны хуулиа сайн ойлгоогүй бололтой. 226 дугаар тогтоолыг гаргахад Хөгжлийн банкны хуулийн 8.1 дүгээр заалтыг үндэслэсэн. Энэ заалт нь УИХ-аас баталсан Хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зээл олгоно гэсэн заалт байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Таныг МSC групптэй холбоотой гэж ярьдаг. Сонин хэвлэлээр ч гардаг. Энэ чинь үнэн юм уу, яагаад энэ компанид давуу эрх үүсгээд 125 тэрбум төгрөг олгосон бэ. Түүний 92 тэрбумыг энэ компани өөрийнхөө арилжааны зээл бондын төлбөрт зарцуулж, амины орон сууц барьчихсан. Төрийн тусгай хамгаалалттай Богд хан ууланд 10 мянган га-аар зээл өгөөд, амины орон сууц бариад, өөрсдөө амьдардаг давуу байдал яагаад бий болгоод байгаа юм бэ.

Сангийн сайд асан С.Баярцогт:
-Нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би МSC компанитай ямар ч холбоогүй. Хоёрдугаарт, түр хорооны дарга гишүүд асуудлаа сайн судал. АСЕМ-ыг байгуулах ажлын хэсэг Гадаад хэргийн яаманд байгуулагдсан. Бүх Засгийн газрын хурал болон Үндэсний зөвлөлийн хуралд оруулж ирж буй материалыг Гадаад хэргийн яамнаас оруулж ирсэн. АСЕМ-ийн санхүүжилт хувийн хэвшлээс, гадаадын зээл тусламжаас бүрдсэн. АСЕМ-ыг зөвхөн Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн гэж ойлгож болохгүй. АСЕМ сан гэж байгуулагдаад Монгол Улсын иргэд, хувийн хэвшлээс хандив дэмжлэг ирсэн.

Б.Нандин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Лу.Гантөмөрт С.Эрдэнэтэй “эвлэрэх”-ээс өөр гарц үлдсэнгүй юу?!
Лу.Гантөмөрт С.Эрдэнэтэй “эвлэрэх”-ээс өөр гарц үлдсэнгүй юу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​