fbpx “Louis Vuitton”-ийн О.Ариунзул
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
4 минут 28 секунд

“Louis Vuitton”-ийн О.Ариунзул

Дэлхийн загварын тайзнаа эх орноо төлөөлөн оролцож, гоо үзэсгэлэн, авьяас билгээрээ тодорч яваа О.Ариунзулыг онцолж байна. Тэрбээр олон улсын тайзнаа Монголынхоо нэрийг дуурсгаж яваа цөөн моделийн нэг билээ. Загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж, урлаж яваа хүчирхэг эмэгтэйн амжилт хийгээд амьдралын он цагийн дурдатгалаар аялцгаая.

Үнэт эдлэл VS Гоо сайхан

Өнгөрсөн онд түүнийг Сингапурын томоохон “Harper’s Bazaar” сэтгүүлээс харахад бахархах сэтгэл төрж байв. Тэрбээр тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийн дөрөв дэх удаагаа гаргаж буй өндөр зэрэглэлийн “Spirit” үнэт эдлэлийн цуглуулгын нүүр царайгаар ажилласан юм. Түүний бусдад танилцуулсан энэ үнэт эдлэлүүд нь цагаан, шар алт, бадмаараг, анар, либерти, маргад, индранилаас бүрджээ. Эмэгтэй хүний байгалийн гоо сайхан хийгээд тансаг үнэт эдлэл үнэхээр төгс хослол болсон юм. О.Ариунзул ч гэсэн өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, мэргэжлийн ур чадвараараа тодотгон харуулж чадсан билээ.

13 настайдаа “Хаврын гоёл” наадамд оролцох эрхийн эзэн болжээ

О.Ариунзул 1992 оны зургадугаар сарын 15-нд төржээ. Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийг 2010 онд төгссөн байна. Тэрбээр хүүхэд байхаасаа загвар өмсөгч болох мөрөөдөлтэй байжээ. Аймгийнхаа “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр тодорсноор загварын гараагаа эхлүүлсэн байна. Ийнхүү 13 настайдаа “Хаврын гоёл” наадамд оролцох эрхийн эзэн болжээ. Мөн “Шилмэл загвар” агентлагаас моделийнхоо гараагаа эхлүүлж 14 настайдаа Улаанбаатар хотод ирж “Хаврын гоёл наадам”-д оролцсон байна. Ийн Монголын загварын ертөнцөд авьяас, ур чадвар, өвөрмөц дүр төрх бүхий нэгэн шинэ од тодоор гэрэлтэж эхэлжээ.

“Тайзны соёл гэж бий. Уйлж болохгүй шүү”

“Монголын загвар өмсөгч О.Ариунзул” хэмээн зарласан цаг хугацаа, тайз бол түүний анхны олон улсын тэмцээн. Тэрбээр 2011 онд Хятадад болсон олон улсын супер модель шалгаруулах тэмцээнээс “Азийн топ” модель хэмээх хүндтэй шагналыг эх орондоо авчирсан юм. Энэ тухайгаа “Шагналаа гардах мөчид сэтгэл хөдөлж уйлах гэж байсан ч захирлынхаа хэлсэн “Тайзны соёл гэж бий. Уйлж болохгүй шүү” гэсэн үгийг санаж биеэ барьсан” гэв. Ийн тэрбээр “Азийн топ” моделиор олон улсын тэмцээний амжилтаа эхлүүлж, олон тайзнаа Монгол хэмээх нэрийг дуурсгасан. Мөн цар тахлын үеэр Англид загварын чиглэлээр ажиллаж, Лондонгийн “Aab” брэндийн 2020 оны шинэ цуглуулгын “CAMPAIGN”-д нүүр царайгаар нь сонгогдон ажилласан. Цаашид түүний амжилтын замнал үргэлжилж, эх орныхоо нэрийг дуурсгах нь гарцаагүй биз.

“Тайз бол миний байх ёстой орон зай гэдгийг мэдэрсэн”

О.Ариунзул “Загварын тайзан дээр анх алхахад тайз бол миний байх ёстой орон зай юм байна гэдгийг мэдэрсэн. Хүн өөрийгөө олсон үеэсээ илүү ихийг хийж бүтээх урам зориг өгдөг. Дуртай ажлаа хийх нь амжилтад хүрэх үндэс гэж боддог” гэв. Мөн загвар өмсөгч нэг талаараа хүмүүст их амархан юм шиг харагддаг ч хариуцлагатай ажил. Учир нь хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг. Загвар зохион бүтээгчийн цаг хугацаа, хөдөлмөрөө шингээж урласан хувцсыг бид тайзан дээр амилуулж, хувцасныхаа онцлог шинжүүдийг нь харуулж чаддаг байх ёстой. Мөн алхааны техник, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээрээ төгс байж мэргэжлийн загвар өмсөгч болно гэдгийг тэрбээр онцолж байв.

П.АМГАЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Ази эмэгтэй тэсэрч, домогт жүжигчин эргэн ирсэн “Оскар”
Ази эмэгтэй тэсэрч, домогт жүжигчин эргэн ирсэн “Оскар”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​