fbpx Молдав улсад өрнөж буй үйл явдал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
13 минут 25 секунд

Молдав улсад өрнөж буй үйл явдал

Энэ удаагийн дугаарт геополитикийн хуваагдал, талцлын ид үед Бүгд Найрамдах Молдав улсад өрнөж буй үйл явдлууд аюулгүй байдалд нь хэрхэн нөлөөлж буй талаар танилцуулахыг зорьлоо. Ингэхдээ одоо болж буй үйл явдлыг хосолмол дайны тактик, зөөлөн хүчний бодлогын нөлөөтэй уялдуулан тайлбарлахыг зорьсон болно.

Молдав дахь хямрал

Молдав бол Зүүн Европдоо хамгийн ядуу орон бөгөөд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан жижиг улс юм. Баруун талаараа Румын бусад хэсгээрээ Украинтай 1222 км газраар хиллэдэг,[1] 2.6 сая хүн амтай. Тус улс Орос-Украины дайны үр дагаврыг багагүй амссан бөгөөд дайнд тун ойрхон байгаа юм.

Оросын байгалийн хийгээс 100 хувь хамааралтай Молдавт эрчим хүчний хямрал үүссэнээр инфляц өсч /30%/, улмаар иргэдийн орлого буурч ядуурал газар авах болсон. Үүнээс үүдэлтэй нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч олон нийтийн дунд эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ.

Молдавыг бүхэлд нь хамарсан улс төр, эдийн засгийн хямрал 18 сар үргэлжилсний эцэст Молдавын засгийн газар 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр огцорсон.[2] Засгийн газар огцрохын өмнөх өдөр буюу 2 дугаар сарын 9-нд Украины ерөнхийлөгч В.Зеленский Молдавт улс төрийн тогтворгүй байдал бий болгох гэсэн Оросын төлөвлөгөөг Украины тагнуулынхан таслан зогсоосон тухай Брюссельд Европын Холбооны удирдагчидтай уулзах үеэрээ мэдэгдэл хийсэн билээ.[3]

Засгийн газар огцорсон ч байдал тогтворжсонгүй. 2 дугаар сарын 21-нд Молдавын нийслэл Кишинёв хотод иргэд үнийн өсөлтийн эсрэг жагссан юм. Тэд барууны талыг баримтлагч шинэ засгийн газартаа иргэдийн өвлийн халаалтын төлбөрийг бүрэн хариуцах шаардлага хүргүүлснээс гадна ерөнхийлөгч Майяа Сандуг огцрохыг шаарджээ.

Эсэргүүцлийн жагсаалыг саяхан байгуулагдсан “Ард түмний төлөөх хөдөлгөөн” нэртэй бүлэг зохион байгуулж, улмаар Молдавын Шор намын гишүүд дэмжсэн. Гэвч тус улсын Авлигатай тэмцэх газар уг эсэргүүцлийн жагсаалыг оросын мөнгөөр санхүүжүүлсэн гэж үзэж байна.[4] Үнэхээр ч 3 дугаар сарын 12-ны өдөр Кишинёвт 4500 орчим хүн оролцсон ерөнхийлөгч М.Сандуг огцруулах жагсаал болсон бөгөөд жагсагчдын зүгээс ерөнхийлөгч М.Сандуг барууны талыг хэт баримталснаар Молдавыг дайнд татан оруулж байна хэмээн буруутгав.[5] Жагсаалд оролцсон олон хүнийг нийгмийн хэв журам зөрчсөн гэх үндэслэлээр саатуулаад байна.

Энэхүү хурцадмал байдлын үеэр Молдавын ерөнхийлөгч М.Санду “… ОХУ нөхцөл байдлыг ашиглахыг оролдож байгаа бөгөөд сөрөг хүчин гэгдэх хүмүүс хүчирхийллийн замаар Кишинёвт засгийн эрхийг хүчээр авахыг оролдох гэж байна …” гэж мэдэгджээ.[6]

Тэгвэл 3 дугаар сарын 9-ний өдөр Молдавын Приднестровын салан тусгаарлагчид удирдагчийнхаа амийг хөнөөх оролдлогыг таслан зогсоолоо гэж мэдэгдээд уг ажиллагааг Украины тусгай алба зохион байгуулсан гэж буруутгасан. Энэ үеэр ОХУ-ын зүгээс Приднестровын нутаг дэвсгэрт байрлаж буй Оросын хүчнийхэнд заналхийлсэн бусад орны аливаа үйлдлийг өөрт нь хийсэн дайралт гэж үзэх болно гэж мэдэгдэв.[7]

сонин mn

Энэ мэт байдлаар хоёр тал эсрэг талаа буруутагсан мэдэгдлүүд ар араасаа хийж байгаа нь нөхцөл байдал эмзэг бөгөөд хурцтах боломжтойг харуулж байна. Молдавт болж буй жагсаал, үйл явдлыг барууны хэвлэлүүд аль болох цөөн дамжуулж байгаа бөгөөд оросын тусгай алба өөрийн нөлөөг ашиглан зохион байгуулж байна гэх байдлаар нийгэмд тайлбарлаж байна.

Молдавт тогтворгүй байдал үүсэх суурь нөхцөл ба их гүрнүүдийн нөлөө

Хосолмол дайны үед улс орны гадаад болон дотоод нөхцөл байдлыг тогтворгүй болгох зорилгоор нийгмийн сэтгэл зүй, зан үйлд нөлөөлж, тэдний үзэл бодол, ойлголт, үнэт зүйлийг өөрчлөх чадвартай янз бүрийн арга хэрэгслийг цогцоор нь ашигладаг. Энэ нь их гүрнүүдээс бусад улс орнуудад аажим явуулдаг зөөлөн хүчний бодлоготой салшгүй уялдаатай юм. Үүнд эдийн засаг, дипломат харилцаа, мэдээллийн дайн, нийгмийн сэтгэл зүй, кибер аюулгүй байдал, улс төрийн зөрчилдөөн зэрэг маш олон нийгмийн салбарууд гол бай болдог. Олон нийтийн санаа бодлыг гол байны эсрэг чиглүүлэн зорилтот бүлэг болон нийгмийн ухамсар, зан үйл, үзэл бодол, үнэт зүйл, нийтлэг хэм хэмжээг өөрчилснөөр халдагч тал өөрийн хүссэн шийдвэрээ тухайн улсаар гаргуулахад хялбар болдог. Энэ үйл явц урт удаан хугацаанд явагддаг бөгөөд ийм нөлөөнд орж байгаагаа тухайн улс өөрсдөө олж хараагүй, тодорхойлж чадахгүй байх нь түгээмэл. Үр дүнд нь тухайн орны эдийн засаг суларч, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, нэн чухал дэд бүтцийн үйл ажиллагаа тасалдах зэрэг байдлаар төрийн хүч эрс суларсан байдаг.[8]

Тэгвэл Молдав улсад их гүрнүүдийн зөөлөн хүчний нөлөө, өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг авч үзье.

1.Молдав нь Зүүн ба Баруун Европыг холбосон улс. Энэ ч утгаараа Европын нөлөө удаан хугацааны турш бүрэлдэн бий болсон. Молдавыг барууны орнууд хамтран ажиллах, нэгтгэхийг албадах ямар нэгэн зүйл хийгээгүй бөгөөд “Та бидэнтэй хэдий чинээ их адилхан байна, интеграцчилал эрт биш, хожим биш төдий чинээ хурдан явагдана” гэх зарчмаар ажилладаг. Тиймээс Молдав улс Европын хөгжлийн замыг баримталсан засгийн газрыг сонгосныг одоо байгаа төрийн удирдлага, тэдний бодлого шийдвэрээс харж болно. Тус улсын засгийн газар болон иргэдийн ихэнх нь Европын холбоотой ойр дотно харилцаа тогтоохыг хүсч өнгөрсөн оны 3 дугаар сард ЕХ-нд элсэх өргөдөлөө өгч, 6 дугаар сард нэр дэвших статусаа авсан юм.[9]

2.Тэгвэл ОХУ-ын зүгээс Молдав улсад төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зөөлөн хүчний бодлого явуулдаг бөгөөд эдгээр нь тус улсын нийгмийн талцлын гол хүчин зүйл болоод байна. Молдав дахь Оросын зөөлөн хүчний стратеги нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ортодокс сүм, оросын үйл ажиллагааг дэмждэг улс төрийн нам, улс төрчдөөр дамжуулан хэрэгждэг. Тус улсын иргэд үнэн алдартны сүм /72% саналаар нэгд/, хэвлэл мэдээллийн /62% саналаар гуравт/ хэрэгслийн үйл ажиллагаанд хамгийн их итгэдэг болох нь судалгаагаар тогтоогдсон нь оросын нөлөө ямар өндөр байгааг харуулж байна.[10]

сонин mn

Молдав дахь ортодокс сүм нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамт Оросын түүх, мэдээг түгээх хамгийн үр дүнтэй хэрэгсэл бөгөөд хамгийн үр дүнтэй нөлөөний хэрэгсэл гэж үздэг.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа оросын телевизийн сувгууд Молдавын нутаг дэвсгэр дээр дахин цацагдаж байна. Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай нэвтрүүлгийн контентыг ОХУ-д үйлдвэрлэдэг (Первый канал, RTR, NTV, STS , TNT) бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дахин дамжуулдаг.

Түүнчлэн, хэвлэл мэдээллийн үзэгчдийн дунд явуулдаг үнэлгээний дүнгээр Молдав дахь хамгийн алдартай гурван телевизийн сувагт Орост төвтэй НТВ Молдова (NTV), Молдова РТР (Россия 1), Примулын Молдав (Первый) сувгууд багтдаг байна.

Түүнчлэн тус улсын иргэдийн хамгийн их уншдаг сонинуудад оростой ижил нэртэй сонинуудын салбар болох Комсомольская правда в Молдав, Аргументы и Факты в Молдав зэрэг орон нутгийн хувилбарууд багтдаг. Мөн Оросын интернет платформууд нь тус улсад хамгийн түгээмэл хэрэглэгддэг болох нь судалгаагаар тодорхой харагдаж байна. Молдавын нийгэмд Оросын бодлого шийдвэрийг сурталчилдаг улс төрийн хэд хэдэн нам байдаг бөгөөд үүнээс Бүгд Найрамдах Молдав улсын Социалист нам хамгийн томд тооцогддог. Оросыг дэмжигч сөрөг хүчний удирдагчид болоод улс төрд нөлөө бүхий иргэд нь голдуу ОХУ-д цэрэг, тагнуул, улс төрийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байдаг.

Молдав яагаад Оросын зөөлөн хүчний стратегийн эсрэг тэмцэж чадахгүй байна вэ?[11]

Молдавын хувьд Оросын зөөлөн хүчний стратегийн амжилтыг нэмэгдүүлж, хэвлэл мэдээллийн салбарын суртал ухуулга, мэдээллийн дайны гадны аюулыг сөрөн зогсох чадварыг сулруулж буй хэд хэдэн системийн хүчин зүйлүүд байна гэж үздэг. Үүнд:

1.Молдавын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төржсөн, олигархуудаас хэт хараат хэвээр байгаа байдал.

2.Молдав улсад оросын сурталчилсан хуурамч мэдээ, гадны суртал ухуулга, мэдээллийн дайнтай тэмцэх улс төрийн хүсэл зориг улс төрийн түвшинд дутмаг байна. Энэ нь оросын хэвлэл мэдээллийн контентыг дахин цацдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг улстөрчид өөрсдөө эзэмшиж, хянадаг бөгөөд энэ сорилтыг шийдвэрлэх, эсэргүүцэх замаар “сууж буй албан тушаалаа таслах” хүсэлгүй байгаатай холбоотой юм.

3.Хэвлэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах төрийн байгууллагуудын харилцан ажиллагаа дутмаг, хуурамч мэдээлэл, нийгмийг радикалчилсан нөлөөллийн контентийн хяналтгүй, хуурамч мэдээллийн эсрэг сөрөг арга хэмжээ зохион байгуулах чадвар, нөөц бололцоо байхгүй.

4. Үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг гадны суртал ухуулгад тэсвэртэй болгох бус аясыг нь дагасан бодлого явуулж байна. Гадны суртал ухуулга, худал мэдээлэл, мэдээллийн дайны үзэгдлүүдтэй тэмцэх үүргээ системтэйгээр гүйцэтгэдэггүй, эрх мэдлээ хэрэгжүүлдэггүй. Энэ нь гол төлөв улс төрийн хүчтэй нөлөөнд авдагтай холбоотой юм.

Энэхүү Оросын зөөлөн хүчний нөлөө их байгаа нөхцлийг ашиглан Москвагийн зүгээс одоо болж буй жагсаал цуглааныг зохион байгуулж байна гэх хардлага Молдавын эрх баригчид болоод барууны орнуудад байгаа нь үндэслэлтэй юм.

Дүгнэлт

Оросын нөлөөнд олон жил байсан Молдавт их гүрнүүдийн зүгээс хосолмол дайн явуулах өргөн боломжтой болох нь харагдаж байна. Өнөө өрнөж буй үйл явдлаас харахад Молдавын эдийн засгийг доройтуулах замаар нийгмийн бухимдлыг өдөөж, улмаар нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал бий болгож буй нь ажиглагдаж байна.

Энэ нь ОХУ-ын Молдавт буй өөрийн нөлөө, Приднестровын салан тусгаарлагчдын дунд болж буй үйл явдал зэргийг ашиглаж Украины баруун талыг тогтворгүй болгож, улмаар Украины армийн хүчийг сарниулах гэсэн Оросын тактик байх магадлалтай юм.

Оросоос явуулж буй зөөлөн хүчний нөлөөний эсрэг барууны орнуудаас Молдавын засгийн газарт үзүүлж буй дэмжлэг, Молдавын засгийн газрын бодлого, шийдвэрийг харьцуулахад ойрын ирээдүйд нөхцөл байдал тогтворжих дүр зураг харагдахгүй байна.

Ашигласан эх сурвалж:

[1]https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B2

[2]https://www.aljazeera.com/news/2023/2/15/are-tensions-between-moldova-and-russia-flaring-up

[3]https://news.mn/r/2629385/

[4]https://itoim.mn/a/2023/02/27/world/mvn

[5]https://www.aljazeera.com/news/2023/3/12/police-in-moldova-detain-more-than-50-as-protests-rock-capital

[6]https://www.aljazeera.com/news/2023/3/9/moldova-investigating-claims-of-attack-government

[7]https://www.aljazeera.com/news/2023/3/9/moldova-investigating-claims-of-attack-government

[8]https://niss.gov.mn/archives/2469

[9]https://libmod.de/en/russian-soft-power-in-moldova-fake-news-media-propaganda-and-information-warfare/

[10]https://libmod.de/en/russian-soft-power-in-moldova-fake-news-media-propaganda-and-information-warfare/

[11]https://www.rferl.org/a/Russia_In_Moldova__Soft_Power_Or_Soft_Force/2199530.html

Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв

У.Хүрэлсүхийн “Рио Тинто“-д хандсан “Эзэн нь юмаа мэддэг...“ гэх мэдэгдлээс хойш...
У.Хүрэлсүхийн “Рио Тинто“-д хандсан “Эзэн нь юмаа мэддэг...“ гэх мэдэгдлээс хойш...
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​