fbpx Aхмад настан, хөнгөлөлттэй гэж алагчилж зарлахаа больё
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 37 секунд

Aхмад настан, хөнгөлөлттэй гэж алагчилж зарлахаа больё

Нийтийн тээвэрт нас, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварладаг хүний эрхийн зөрчлийг анзаарч хардаг уу. Автобусны цахим төлбөрийн төхөөрөмжид карт уншуулахад “хөнгөлөлттэй зорчигч”, “ахмад настан”, “хүндэт донор”, “хүүхэд”, “оюутан” гэж олон түмний өмнө “тусгай” дуут дохиогоор цоллуулахад ямар мэдрэмж төрдөг бол. Тэр бүү хэл иргэнээ “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн томьёолж нийтийн өмнө ялгаварлаж байсан хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл саяхныг хүртэл байв. Харин сүүлд иргэд гомдол санал гарган байж зарим нэршлийг нэгтгэн “хөнгөлөлттэй зорчигч” болгож өөрчилсөн. Гэхдээ “ахмад настан” гэх нэршил хэвээрээ. Нэг ёсондоо энэ хүн бол эрүүл мэндийн шалтгаантай, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, төлбөрийн чадваргүй учраас нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна гэдгийг нь онцолж, олны нүдэн дээр зарлаж буй хэрэг. Гэтэл олон улсын конвенц, манай улсад мөрдөж буй бүхий л хууль журамд хэнийг ч ямар нэг байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн заалтууд. Ялангуяа, хүний эрүүл мэндийн нөхцөл байдлыг ямар ч үед нарийн чанд нууцлах ёстой байтал “хөнгөлөлттэй зорчигч” гэх нэршил нь эрүүл мэндийн нууцыг задруулж байгаа нэг хэлбэр юм. Чингэлтэй дүүргийн иргэн А.С “Би хөгжлийн бэрхшээлтэй. Гэтэл автобусны карт уншуулахаар “хөнгөлөлттэй зорчигч” гэж зарладаг нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Бусад хүмүүсээс үнэ цэнгүй, хэтэрхий доогуур мэт санагддаг. Хүүхэдтэйгээ хамт явахад бүр ичмээр. Би яахав гэхэд хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй ээжтэй гэдэгтээ гутардаг ч байж мэднэ. Зарим үед ингэж нэр төрөө гутаан барин явж байснаас мөнгөө төлөөд явдаг юм бил үү гэж боддог” гэсэн юм. Бас нэгэн иргэн “Хэн ч өөрийгөө янз бүрээр олон нийтэд зарлахыг хүсэхгүй шүү дээ. Би 40 гаруй настайдаа оюутан болсон. Сургуулиас оюутны карт аваад зорчиход “оюутан” гэж зарлахад нь үнэхээр ичсэн. Хүмүүс хачин хараад, шивнэлдэж яриад байсан. Тэгээд шууд картаа хаясан” гэв.


Уг нь хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямарваа нэгэн алагчлалгүйгээр тэгш хамгаалуулах эрхтэйг дэлхийн бүх л улс орон дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэр дунд хөгжлийн бэрхшээлийн улмаас бүх хэлбэрээр ялгаварлахыг хатуу хориглож, үүний эсрэг боломжит бүхий л алхмуудыг хийж байгааг НҮБ-ын конвецид дурдсан. Монгол Улс хэнийг ч ялгаварлахгүй гэсэн Үндсэн хуулийн амин сүнс, цаашлаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хуулиар алагчлалгүй нийгэм бүтээнэ гэдгээ баталгаажуулсан. Хүний эрүүл мэндийн мэдээллийг ч мөн адил Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хувийн нууц хэмээн хамгаалдаг. Задруулбал, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй. Тиймээс нийтийн тээвэрт төлбөрийн карт уншуулах үед зорчигчдын төрөл, эрүүл мэндийн байдлыг зарлах нь хүний эрхийн зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар бид ХЭҮК-оос тодруулахад иргэний гомдлын дагуу Нийтийн тээврийн газарт зөвлөмж өгсөн гэв. Зөвлөмжид “Хөнгөлөлттэй зорчигч гэж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэлж байгааг нийтээрээ мэдэх бөгөөд ийнхүү ялгаж дуудах нь иргэдийг нас, эрүүл мэндээр нь гадуурхаж байна” гэдгийг дурдаад холбогдох хууль, олон улсын гэрээ конвенциудыг хавсаргажээ.


Гэтэл Нийтийн тээврийн газраас “өөрчлөх боломжгүй” гэх хариу ирүүлжээ. Учир нь иргэдийг заавал “хөнгөлөлттэй”, “ахмад настан” хэмээн ангилж, нийтэд ил тодоор зарлахгүй л бол орлого буурч байна гэх бичиг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий нэршилтэйгээр гурван сар болгоход ахмад настан 24 мянга, хөгжлийн бэрхшээлтэй иргэн дөрвөн мянга, донор 45 болж өссөн. Шугамын орлого сард 284-695 сая төгрөгөөр буурах сөрөг үр дагавартай байна. Тиймээс тусгай нэршлээр нь ялгаж, олон нийтийн хяналт тогтоохоос аргагүй гэжээ. Энэ тайлбарыг “сонссон” ХЭҮК “Орлого буурах гээд байгаа бол хүний эрхийг зөрчихөөс аргагүй юм байна” гээд өнгөрсөн байгаа юм. Үндсэндээ иргэдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй хамгийн том байгууллагын үнэн царай, нөгөө талд зоос бодохоос биш иргэнийхээ зовлонг ойлгодоггүй төрийн байгууллагууд энэ мэтээр асуудалд хэрхэн хүйтэн хөндий, сэтгэлгүй ханддагийн тод жишээг эндээс харж болно. Уг нь Монгол Улсын ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэсэн тов тодорхой хууль бий. Өөрөөр хэлбэл, комисс хэмээх иргэний эрхийг хамгаалуулах бүрэн эрхтэй данхар бүтэцтэй байгууллагад автобусны карт унших төхөөрөмжинд тохиргоо хийлгэх нь хурууны үзүүрээр л зохицуулчих ажил. Сэтгэл байвал шүү дээ.


Ингэж ард түмнээ автобусанд алагчилж, ичээдэг орон манайхаас өөр үгүй. Заавал эрүүл мэндийн нууцыг нь задруулан барин орлого олох биш карт унших төхөөрөмжинд ерөнхий, нууцлалтай тохиргоо хийх зэргээр бусад улс орнуудаас аваад ашиглах технологийн хэдэн мянган шийдэл, гарц гаргалгаа бий. Эсвэл нас, эрүүл мэндээр нь алагчилсан хүний эрхийн мэдрэмжгүй нэршлүүдээ нэгтгэн цөөлж, өөр оновчтой байдлаар томъёолж ч болох юм.

С.УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхааралд
БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхааралд
 
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Бүх зам Бээжин хүрнэ

Бүх зам Бээжин хүрнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​