fbpx Авлигын эсрэг “аймаар” чуулган болох уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 17 секунд

Авлигын эсрэг “аймаар” чуулган болох уу?!

ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН “ЭРЭМБЭ”-ИЙН ЭХЭНД АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, ХӨТӨЛБӨРҮҮД БАЙНА

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ. Энэ чуулганы талаар УИХ-ын дарга Г.Занданшатар parliament.mn сайтдаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрбээр “...Хаврын чуулганаар бид гурван чиглэлээр 10 багц эрх зүйн шинэчлэл хийхийг зорьж байна. Авлигатай тэмцэх багц хуулийг эхний ээлжинд хэлэлцэнэ. Саяхан УИХ-аас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж авлигын хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгасан. Зөвхөн индекс хөөцөлдөх бус, авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Авлигатай тэмцэх засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Товчхондоо, хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно” гэжээ.
УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 20-ны 11 дүгээр тогтоолоор Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталжээ. Нийт 58 хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Харин, энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын “эрэмбэ”-ийг авлигын эсрэг хууль, хөтөлбөрүүд тэргүүлж буй аж.

НАМРЫН ЧУУЛГАНААС “МУЛТАРСАН” ДАРГА НАРЫН ТОМИЛГОО, ТЕНДЕРИЙГ ХОРИГЛОХ ХУУЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ

Хаврын чуулгын жагсаалтад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна. Энэ төслийг Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн барьсан. Товчхондоо, үүгээр дарга нарын зарим үйл ажиллагааг хориглох юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд УИХ-д суудал бүхий намын дарга, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг, танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмэхээр оруулжээ. Эдгээр албан тушаалтан болон Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга зэрэг улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд энэ хуулийн өөрчлөлт үйлчлэх юм. Тодруулбал, тэдний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицуулжээ. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгажээ. Түүнчлэн, улс төрд нөлөө бүхий этгээдийн хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох юм байна.
Уг нь энэ хуулийн өөрчлөлтийг намрын чуулганы төгсгөлд хэлэлцэхээр ярьж байсан. Гэвч зарим гишүүний эсэргүүцлээс болоод “мултарсан” байдаг. Харин энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр болж, УИХ-ын дарга “...Төрд шимэгчлэх гэж, төрөөс завших гэж, төрийг мөлжих гэж улстөрч болон төрийн албан хаагч болдог хандлагыг таслан зогсоох, эсэхээс бидний цаашдын хувь заяа шалтгаална. Тиймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлах ёстой” гэж хэлжээ.

НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ СУГАЛУУЛАХ УУ, СУУЛГААД ҮЛДЭЭХ ҮҮ?!

Яг үнэндээ иргэд, олон нийтийн хувьд “...УИХ ямар ямар хуулийн төслийг хэлэлцэж батлах вэ” гэхийн оронд “...Нүүрсний хулгайтай холбоотой хэн хэнийг яахаар шийдэх вэ” гэдгийг илүү анхаарч байна. Учир нь, нүүрсний хулгайд холбогдож, өнгөрсөн намраас хойш хуулийнхны хяналт, иргэдийн хараанд орсон хэд хэдэн гишүүн бий.
Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-аас энэ хулгайтай холбоотой гэх 17 хүнийг зарласан. Тэдний тав нь УИХ-ын гишүүн байв. Тэр гишүүдийн гурав нь яллагдагчаар татагдаж, улмаар Ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй болоод байна. Харин тэдний нэгээр нэрлэгдээд байсан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн уг хэрэгт хамааралгүй болж таарсан. Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2023 оны хоёрдугаар сарын 10-нд “...Тус хэлтэст иргэнээс ирсэн мэдээллийн дагуу нээсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ явцад танд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно” гэсэн албан бичиг илгээжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хувьд хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байна.
Мөн чуулганы завсарлагаар хоёр ч гишүүн “...УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаад шалгуулъя” гэдэг хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан. “...Тэдний хүсэлтийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл байсан.
Үүнээс гадна мөрдөх байгууллагуудаас сүүлд хэд хэдэн гишүүнийг “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарласан. Тэднээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлснээ АТГ-аас өчигдөр зарлалаа.
Өнөөдрийн байдлаар Ерөнхий прокурор гадаад улсад томилолтоор ажиллаж байна. Ирээд энэ асуудлыг шийднэ. АТГ-ын саналыг “...Үндэслэлтэй” гэж үзвэл УИХ-д санал гаргана. Тэр цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд болоод бусад гишүүн “...Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад үлдээх үү” гэдэг нь нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм.

ШҮҮГЧ, УЛСТӨРЧ, БИЗНЕСМЭН ГУРВЫН “ТАТГАЛЗАХЫН АРГАГҮЙ САНАЛ” БУЮУ ШҮҮХЭД НАЙДАЖ БОЛОХ УУ?!

УИХ энэ хавар авлигын эсрэг томоохон эрх зүйн шинэчлэлт хийсэн хуулиудыг “үйлдвэрлэнэ” гэдгээ зарлалаа. Бас авлигын, тодруулбал, нүүрсний, Хөгжлийн банкны зэрэг хэрэгт холбоотой гишүүдийн асуудал яригдана. Энэ утгаараа, авлигын эсрэг “аймаар” чуулган болох төлөвтэй байна. Гэхдээ нэг том асуудал бий. Ингээд сайн сайн хууль гаргаад л байдаг. Гэтэл тэр бүхэн хэрэгжих итгэл үнэмшил хэр байна вэ. Сүүлд ил болсон авлига, албан тушаалын хэргүүд дээр мөрдөх байгууллага, прокурорууд хэр чадлаараа ажиллаад байгаа нь анзаарагдах болсон. Харин шүүх?!
Саяхан, судалгааны томоохон байгууллагууд “...Шүүхэд итгэх иргэдийн итгэл 90 хувь давтлаа унасан” гэдэг ноцтой дүгнэлт бүхий судалгаа хийсэн талаарх мэдээлэл түглээ. Гайхаад байх дүн биш ч байгаад байж болохгүй дүгнэлт юм.
Ер нь тэгээд “...Шүүгч, улстөрч, бизнесмэн гурав хамт сууж байгаад л бусдад “татгалзахын аргагүй санал” тавьдаг” гэсэн мэдээлэл ч яригдаад удлаа. “Татгалзахын аргагүй санал” гэдэг нь дарамт, шантааж гэсэн л үг шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө, 2023 оны гуравдугаар сарын 9-нд Дээд шүүх Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцжээ.
Б.Баттүвшин нь ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байхдаа, Ш.Эрдэнэболдын “Онгиболд” компаниар дамжуулж, зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг дэмжиж, дээрх төсөлд 1 550 000 000 төгрөгийн санхүүжилтийг өгч, нөгөө хоёртойгоо хамт уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм. Гэтэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дарьсүрэн “...Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихжээ. Тиймээс Дээд шүүх “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй” гэж үзээд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Энэ хэрэг нь одоо шүүх дээр байгаа Хөгжлийн банкны хэрэгтэй агаар нэг. Өөрөөр хэлбэл, иймэрхүү явдлууд л шүүхэд ингэтэл нь эргэлзүүлчихээд байгаа юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын “эрэмбэ”-ийн эхэнд авлигын эсрэг хууль, хөтөлбөрүүд байна
Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын “эрэмбэ”-ийн эхэнд авлигын эсрэг хууль, хөтөлбөрүүд байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​