fbpx Италийн засгийн газар Африкаас ирэх дүрвэгчдийн өсөлтөд Оросын Вагнер группийг буруутгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 53 секунд

Италийн засгийн газар Африкаас ирэх дүрвэгчдийн өсөлтөд Оросын Вагнер группийг буруутгалаа

Сүүлийн үед Африк тивээс Газар дундын тэнгис гатлан ирэх дүрвэгчдийн тоо өсөх болсон нь Оросын Вагнер группийн хэрэгжүүлж буй “гибрид дайн”-ы үр дүн гэж үзэж байгаагаа Италийн засгийн газар мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл Африкийн орнуудад зориуд тогтворгүй байдал үүсгэж, эх орноосоо дүрвэх хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа нь Украиныг дэмжсэн Европын орнуудыг шийтгэх зорилготой Москвагийн эрх баригчдын бодлого гэж үзэж байгаа юм байна.

“Африкийн эргээс нүүдэллэх хүмүүсийн тооны эрчимтэй өсөлт нь тус тивийн орнуудад Вагнерын хэрэгжүүлж буй гибрид дайны стратегийн нэг хэсэг гэж хэлж болохоор байна” гэж Италийн батлан хамгаалахын сайд Гуйдо Кросетто өчигдөр хэлжээ.

Энэ он гарсаар Италид 20,000 орчим дүрвэгч ирсэн нь 2022 оны мөн үеийн 6,100 орчмоос огцом өссөн үзүүлэлт юм.

Кросеттогийн мэдэгдэлд Вагнер группийн босс Евгений Пригожин тэр дор нь хариулжээ.

“Дүрвэгчдийн хямрал ямар байдалтай байгаа талаар бидэнд ямар ч мэдээлэл алга. Энэ бол бидэнд хамаагүй асуудал” гэж тэр Телеграм сувгаараа ярьсан байна.

Дараа нь тэр Кросеттог элдэв үгээр шүүмжилж, улс орныхоо дотоод асуудалд илүү анхаарал хандуулахыг зөвлөсөн юм.

Хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн анги нэгтгэлүүд Ливи, Мали, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг Африк тивийн хэд хэдэн оронд үйл ажиллагаа явуулдаг гэдэг.

Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн Италийн Ахан дүүс намын удирдагчдын нэг Кросетто өчигдөр хэлсэн үгэндээ дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэхэд туслахыг НАТО-гийн холбоотнуудад уриалжээ.

“Хамтын эрсдэлийг хуваалцаж чадах нь Умард Атлантын эвслийг илүү хүчирхэг болгох ач холбогдолтой. Харин эрсдэлийг илүү их үүрч буй гишүүн орнуудаа ганцаар үлдээвэл эвсэл задрах аюултай” гэж тэр хэлсэн байна.

Израилд хийсэн айлчлалынхаа үеэр Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяни бас Вагнерын үйл ажиллагаа явуулж буй орнуудаас ирэх дүрвэгчдийн тоо нэмэгдэж буйд санаа зовж байгаагаа ANSA агентлагт ярьсан юм.

Өнгөрсөн сард Италийн Калабриа мужийн эргийн ойролцоо хууль бус дүрвэгчдийг тээвэрлэсэн хөлөг шатах үеэр 79 хүн амь үрэгдэж байв. Италийн засгийн газар энэ үеэр шуурхай аврах арга хэмжээ авч чадаагүйд буруутгагдаж байлаа.

Эх сурвалж: Reuters

Төмөр замын даргын томилгооны “тохироо” ба Х.Хэрлэнгийн “цэвэрлэгээ”-ний эхлэл

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​